Оросын уран бүтээлч Владимир Анискин-ийн дэндүү жижигхэн бүтээлүүд

0

Оросын уран бүтээлч Владимир Анискин-ийн дэндүү жижигхэн бүтээлүүд

Владимир Анискин бол намуу цэцгийн ганцхан ширхэг үрний тал дээр багтах тийм бяцхан урлагийн бүтээл бүтээдэг цөөхөн уран бүтээлчдийн нэг. 33 настай залуухан эрдэмтэн энэ эрхэм Оросын шинжлэх ухааны академийн Тюмень хот дахь Сибирийн хэлтэст ажилладаг. 1998 оноос хойш хэт жижиг бүтээлүүдээ туурвиж ирсэн түүнд ганцхан жижиг хэсгийг хийх гэж хэдэн сарын зарцуулах ч үе байжээ. Гэвч хэдэн жилийн турш тасралтгүй шаргуу хөдөлмөрлөсөөр зүрхний цохилтын хооронд ажиллаж сурсан төдийгүй секундын хагас төдий хугацаанд гарынхаа хөдөлгөөнийг хянаж сурсан байна. Ер бусын жижигхэн бүтээлүүдээ бүтээхдээ хүчирхэг микроскоп болон өөрийн хийсэн багажны цуглуулгыг хэрэглэдэг Анискиний гайхалтай бүтээлүүдийн дотор 2027 үсэг бичсэн ширхэгхэн будаа багтдаг ба тэрээр үүнийг бий болгоход бүтэн гурван сарыг зарцуулсан байна. Мөн зүүний сүвэгчин дундах тэмээн жингийн цуваа, адууны ганцхан ширхэг хялгасан дээрх зул сарын баярын үзэгдэл зэрэг бүтээлүүдийг нь дурдахгүй өнгөрч боломгүй юм. Анискиний гайхам бүтээлүүд Санкт-Петрбург хотод нээгдсэн Олон улсын гар урлаачдын холбооны The Russian Lefty хэмээх бичил бүтээлийн музейд тавигдсан бөгөөд энэ музей нь Орос дахь энэ төрлийн анхны музей юм байна.

Хушганы хальсаар хийсэн шатрын ширээ
[ XopoM.com ] фото

Ширхэгхэн будаан дээрх 22 мөр 2027 үсэг
[ XopoM.com ] фото

Хэрчим адууны хялгасан дээрх зул сарын баярын үзэгдэл
[ XopoM.com ] фото

Намуу цэцгийн үрний тал дээрх UEFA-гийн цом
[ XopoM.com ] фото

Намуу цэцгийн үрний хэсэг дээрх Winnie the Pooh болон түүний нөхөд
[ XopoM.com ] фото

Будаан дээрх хүүхэлдэйн зураг
[ XopoM.com ] фото

Зүүний сүвэгчин доторх тэмээн жингийн цуваа
[ XopoM.com ] фото

Усан үзэмний тал үрэн дээрх шар айрагны лонх, шилэн хундаганууд
[ XopoM.com ] фото

Намуу цэцгийн үрэн дээрх “Commander of the Submarine” нэртэй усан цэргийн билэг тэмдэг
[ XopoM.com ] фото

Усан үзэмний тал үрэн дээрх Пиноккио
[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. love666

    2011/02/21 at 10:50

    hehe awyas awyas

  2. turuu_designer

    2011/02/21 at 10:52

    [color=0000FF][i][font=Times New Roman][size=xx-large][b]Uuniig gaihamshig hemeen nerley[/b][/size][/font][/i][/color]

  3. sekv

    2011/02/21 at 11:21

    [color=008000][size=xx-large]pahhh iim nariin yum hiihiig chin jinhen awyaas yum bgaizdee aaim hehe[/size][/color]

  4. ben_jr

    2011/02/21 at 11:30

    [b]Huuh heleh ug alga daa.[/b] ;-)

  5. ichka_89

    2011/02/21 at 12:11

    [b]aihtar yumaa[/b]

  6. barnerd

    2011/02/21 at 12:45

    Haha ene chini badag l zuil shdee Minii tulhuurnii oosor deeree Budaagaar neree bichuulj bsan bas zurag zurdag yum bna lee ter n neleen unte :-x :-x

  7. Donjman

    2011/02/21 at 12:50

    peeee ymar jijkiin

  8. Зочин

    2011/02/21 at 13:01

    [b]er ni bol dawgui shuu nice nice [/b][size=xx-large][/size][font=Courier][/font][color=BF0000][/color] :-o :-o :-o :-o :-o

  9. ntulga6

    2011/02/21 at 13:19

    ter zuunees busad ni.. hen ter tiim jijigehn gedegiig hen medhevdee

  10. chibi_gaara

    2011/02/21 at 13:31

    goy ain

  11. doogii0118

    2011/02/21 at 14:10

    nice nice ene uneheer awyas

  12. NoNX1

    2011/02/21 at 16:52

    heleh uG algoo. jinken awiyas ;-)

  13. bulgaa_zip

    2011/02/21 at 18:40

    хэхэх гоё гоё
    http://www.ZIP.miniih.com [url=www.ZIP.miniih.com]My web site nd dar[/url]

  14. davka2pm

    2011/02/21 at 18:46

    ёоооё яаж хийдэг байнаааааааа……………………..

  15. R0ME0

    2011/02/21 at 19:31

    goY ymaa :-)

  16. trojan08

    2011/02/21 at 20:27

    gar ni ogt hodoldoggui aimar evtei hun bdag bhaaa

  17. ugedei_0106

    2011/02/22 at 01:06

    Goe ymaa gaihaltai

  18. gamez

    2011/02/24 at 15:59

    Those Russians

  19. barnerd

    2011/03/01 at 12:34

    [size=xx-large][font=Impact][color=800000]Mongol[/color][color=4040FF] oron [/color][color=800000]mandtugai[/color][/font][/size]

  20. shiji_batuka

    2011/04/24 at 21:17

    bas bna aa bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *