Ихэнх хүмүүс өөрсдийгөө угаалгын өрөөнд бага цаг зарцуулдаг гэж боддог. Гэсэн хэдий ч энгийн хүн амьдралынхаа туршид усанд хоёроос дээш жилийг зарцуулдаг. Энэ бол маш хэрэгцээтэй газар тул сайхан дулаан уур амьсгал төрүүлэхүйц болгоход нь анхаарах хэрэгтэй.
Бид ямар ч угаалгын өрөөг хэрхэн онцгой гоёмсог болгохыг олж мэдсан юм. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлээд угаалгын өрөөгөө гоёмсог болгоорой.
Угаалгын өрөөг тохижуулахын тулд тайван, дулаан өнгийг сонгоорой
Угаалгын өрөө нь цонхтой эсэхээс үл хамааран чимэглэлдээ үндсэн өнгийг ашиглах нь дээр. Учир нь орон зайг том мэт санагдуулах орчныг бий болгодог.
Гэхдээ энэ нь нэгэн хэвийн уйтгартай байх ёстой гэсэн үг биш юм. Та угаалгын өрөөнд зориулсан ханын цаасаар онцлог зүйлсийг нэмж болно. Хамгийн тохиромжтой сонголт бол ойр ойрхон сольж болох түр зуурын ханын цаас байх хэрэгтэй.
Сантехникийг шинэчлэхээс бүү ай
Усны цорго, шүүгээний бариул эсвэл шүршүүрийн толгой нь угаалгын өрөөний хэв маяг, тэр ч байтугай сэтгэл санааны байдалд хүртэл нөлөөлдөг. Зах зээл дээр олон тооны сонголтууд байдаг бөгөөд хуучирсан хром өнгийн хэсгүүдийг алтлаг өнгө, гууль, мат бүтэцтэйгээр солих болсон байна.
Толиний хэлбэрийг өвөрмөцөөр хийж өнгө нэмээрэй
Уйтгартай тэгш өнцөгт толь нь ихэвчлэн орон сууц, оффис, ресторан, кафед өлгөгдсөн байдаг. Танил нэг л хэвийн зүйлээр өөрийгөө бүү хязгаарлаарай. Янз бүрийн шинэлэг загварыг сонгосноор та угаалгын өрөөндөө маш онцгой шинж чанарыг нэмж өгдөг. Дашрамд хэлэхэд зарим хэт загварлаг толинд их хэмжээний мөнгө зарцуулахгүйн тулд эртний эдлэлийн дэлгүүр эсвэл хуучин барааны захуудаар яваад үзээрэй: заримдаа жинхэнэ эрдэнэс тэндээс л олддог.
Таазны нүдэн гэрлээ цэцгэн бүрхүүлээр солиод үзээрэй
Таазны гэрэл нь угаалгын өрөөний гэрэлтүүлгийн хамгийн түгээмэл сонголт байж магадгүй юм. Юуны өмнө бид орон зайг сайтар гэрэлтүүлэхийн тулд тэдгээрийг сонгодог. Гэрэлтүүлэх талбай бага ч гэлээ цэцгэн хэлбэрийн гэрлийн бүрхүүл өлгөх нь нэн тохиромжтой юм. Энэ нь усанд орох хэсгийг илүү тохь тухтай болгож өгнө.
Нэг ижил өнгийн металл эдлэлүүд ашиглан угаалгын өрөөгөө гоёорой
Хамгийн тохиромжтой нь шүүгээний бариул, ариун цэврийн цаас тогтоогч, шүршүүрийн хөшигний бөгж, дэгээ, өлгүүр бүгд ижил өнгөтэй байх ёстой. Энэ нь гайхалтай зохицлыг бий болгоно. Янз бүрийн өнгөтэй эдлэлүүд нь угаалгын өрөөг эмх замбараагүй харагдуулах болно.
Дотоод засал чимэглэлийг тод өнгөөр чимэглэхээс зaйлсхий
Хэрэв та угаалгын өрөөндөө өнгө нэмж оруулахаар шийдсэн бол хурц тод өнгөтэй биш харин цайвар, завсрын өнгийг сонгох хэрэгтэй. Хэт өнгөлөг зүйлс нь эрс ялгаатай байдлыг бий болгоно.
Төрөл бүрийн материалтай эд зүйлсийг сонгох
Мод гэх мэт материалаар хийгдсэн зүйлс нь угаалгын өрөөнд өвөрмөц онцгой байдлыг нэмж өгдөг. Энэ нь угаалгын сагсанд ч бас хамаатай: байгалийн материалаар хийсэн загвар нь хуванцар савнаас хамаагүй дэгжин харагддаг.
Хэрэв орон зай чөлөөтэй бол суух зай ч бас гаргаж болох юм
Мэдээжийн хэрэг та угаалгын өрөөндөө том сандал тавьж болохгүй. Гэхдээ жижиг, хөнгөн загвартай сандал нь өрөөг яахын аргагүй чимж өгдөг. Зөөлөн бүрээстэй, модоор хийсэн сандал нь хавтан эсвэл чулуун зүйлстэй сайхан зохицдог. Ийм сандал дээр суугаад та өөртөө педикюр ч хийж болно. Эсвэл та үүнийг нэмэлт тавилга болгон ашиглаж болно. Усанд орсныхоо дараа тос түрхэхдээ эсвэл лаа асаагаад ч тавьж болно.
Тохирсон үнэртэнг сонго
Угаалгын өрөөний үнэрийг зөв сонгох нь гэрийн эзний нас, зан чанар, гоёл чимэглэл, улирал зэргээс хамаарна. Гэсэн хэдий ч жижиг өрөөнд хэт хурц үнэр нь толгой өвдөхөд хүргэдэг тул хөнгөн зөөлөн, анхилам үнэр хэрэгтэй. Хамгийн тохиромжтой үнэр нь далайн сэвшээ салхи, нимбэгний ургамал, бэрсүүт жүрж, ваниль, наргил мод, лаванда юм.
Үнэрээс гадна үнэртүүлэгчийг зөв сонгох нь чухал юм. Ихэнх лаазтай агаар цэвэршүүлэгч нь амьсгалахад хэцүү химийн бодисыг өөртөө агуулдаг. Өөр нэг хувилбар бол байгалийн тосыг ууршуулан үнэр гаргагч юм. Үүнээс гадна үнэртүүлэгч нь агаарыг цэвэршүүлж, бактериудыг устгaдаг.
Та угаалгын өрөөгөө өөрчлөхийн тулд эдгээр зөвлөмжүүдийн алийг нь дагахад бэлэн байна вэ?