
Бразилийн 27 настай залуу Маурисио Гальди Барбигийн найз залуу Кентэй адил болохын тулд 8 удаа гоо сайхны хагалгаанд оржээ. Маурисио хэлэхдээ бага байхдаа охидын тоглодог барби Кенд атаархдаг байсан, харин одоо том болоод зогсохгүй түүнтэй адилхан харагддаг болсондоо баярлаж байна гэжээ. Тэрээр мөрөөдлийнхөө төлөө 8 удаа мэс засалд орсны эцэст тоглоомтойгоо усны дусал шиг адилхан болж чаджээ.
17 настайдаа Маурисио жүжигчин болох гараагаа эхлүүлэх гэсэн боловч энэ санаа нь бүтэлгүйтсэн юм, учир нь шалгаруулалт дээр түүнийг од болоход хангалттай царайлаг биш байна гэжээ.
Дараа нь тэр насанд хүрээд өөрийн шийдвэрийг гаргажээ.
Эхлээд тэрээр хамраа янзлуулсан боловч сүүлд нь гоо сайхны тариа хийлгүүлдэг болсон гэнэ. Тарианы гол орц нь полиметилметакрилат юм.
Маурисио нийт 8 удаа гоо сайхны мэс засал хийлгэсний эцэст Барбигийн найз залуутай төстэй болж чадсан юм. Гэвч өөрийн мэдэгдэлдээ: Кентэй адилхан болох гэж эрмэлздэггүй байсан гэжээ.
Түүний үгээр бол тэр хэзээ ч Бразилийн Кен болох гэж хичээдэггүй байсан ч шинэ дүр төрх нь түүнийг улс даяар алдартай болгосон юм.
Тэрээр алдартай болж байгаадаа баяртай байгаа бөгөөд түүний Instagram дээр аль хэдийн 30 мянган хүн follow хийсэн байгаа ба тэдний тоо өдөр бүр нэмэгдэж байгаа ажээ.
Маурисио Кен гэж дуудуулж байгаа анхны Бразил эр биш юм. Түүнийг алдарт гарахын өмнө Селсу Сентибанис хэмээх залуу Барбигийн найз залуу шиг болохын тулд $ 47,000 зарцуулсан байна. Гэвч саяхан Селсо 21 настайдаа цусны хорт хавдараар нас баржээ.








дк
2015/08/13 at 10:09
:( муухай гэдэг нь
Зочин
2015/08/13 at 10:23
Сэтгэгдэл *muukhai bgaan bish uu
Зочин
2015/08/13 at 13:51
hehe soliotoi xumuus bas baixiimaa
Хүсэл
2016/07/20 at 00:38
тэнэг гар вэ харин ч хүн хараад айхаар болчиж