Хамгийн хачирхалтай 15 ажил мэргэжил

0

Энэ хорвоо ертөнц дээр амьдарч байгаа хүмүүс олон төрөл зүйлийн ажил хөдөлмөр эрхэлж, эзэмшдэг. Тухайн ажил мэргэжил бүхэн нь уг хүний амьдралаа залгуулах, ажил хөдөлмөрийн амтыг мэдрэх, амьдралын таашаал эдлэх нэг нөхцөл болдог. Түмэн зүйлийн ажил мэргэжлүүдийн дундаас энд хамгийн хачирхалтай боловч нөгөө талаар үнэхээр сод, авьяас шаардсан ажил мэргэжлүүдийг онцлон бичлээ.

1. Кинонд дуу чимээ оруулагч /Foley artist/
Морин төвөргөөн, наргил модны самар огтлох гэх мэт эгэл дуу чимээг кинонд оруулахаар foley artist-ууд ажилладаг. Тэд санаанд оромгүй зүйлсийг ашиглан үлэг гүрвэлийн нүсэр алхаа, аварга том үхэр чулуу унах, бяцхан хулгана шижигнүүлэх чимээ зэргийг гаргадаг аж.

2. Чихэр бэлтгэгч /Candy puller/
Хэрвээ чихэр үйлдвэрлэгчид үйлдвэрийнхээ үйл явцыг бидэнд илүү нээлттэй харуулбал candy puller-үүд юу хийдгийг илүү сайн ойлгож мэдэх боломжтой. Эдгээр хүмүүс элсэн чихэр болон бусад хольцуудаар хийсэн уян зөөлөн том бүхэл чихрийг нарийн саваа цаашлаад аманд хүлхэх хэмжээний жижиг хэсгүүдэд хувааж бэлтгэдэг. Мөн чихрийн загвар, өнгө, хэлбэрийг ч тэд шийдэж хийдэг.

3. Хүн мануухай /Human Scarecrow/
Эрдэнэшишийн талбайн дунд суугаад сойр шувуудыг үргээхээс өөр юу ч хийлгүйгээр суух ажил хийх болвол та дуртай байх уу? Та ингэж суухдаа ном унших гэх мэтээр өөрийн дуртай зүйлээ хийж болно гээд бод доо. Энэ бол хүн мануухайн ажил.

4. Уруулын будаг уншигч /Lipstick Reader/
Нэг талаараа сод, нөгөө талаар хачирхалтай 15 ажил мэргэжил 1
Болор бөмбөлөг, хөзөр гээд янз бүрийн зүйлсээр хувь тавиланг хэлдэг хүмүүс байдаг. Гэтэл уруулын будагны мөрөөр таны хувь тавиланг хэлэх тухай сонсож байсан уу? Тэд хайрын хөзөр дээр үлдээсэн таны уруулын будагны мөрийг хараад таны ирээдүйг хэлдэг байна.

5. Цом хадгалагч /Cup Keeper/
Жил бүр олон хоккейн тоглогчид Канад Америкаас Stanley Cup цомын төлөө тоглохоор ирдэг. Ганцхан байдаг энэ цомыг гялалзаж гялтганасан сайхан хэвээр нь хадгалахын тулд ажилладаг хүн байдаг. Энэ хүн бол цом хадгалагч юм.

6. Цаасан алчуур үнэрлэгч /Paper towel sniffer/
Нэг талаараа сод, нөгөө талаар хачирхалтай 15 ажил мэргэжил 2
Цаасан алчуур үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнэрийг шалгуулахын тулд үнэрт маш мэдрэмтгий хүмүүсийг хөлслөн ажиллуулдаг. Гэхдээ энэ ажилд нээлттэй ажлын байр маш ховор байдаг гэнэ.

7. Хоолны тэмцээний шалгагч /Fear Factor/
Нэг талаараа сод, нөгөө талаар хачирхалтай 15 ажил мэргэжил 3
Fear Factor тэмцээнийг үзэж байсан бол та “Үүнийг идвэл аюулгүй байж чадах болов уу?” гэж бодож байсан байх. Гэхдээ жоом, өттэй, муудсан ялзарсан бүхнийг тэмцээнд оролцогчийн аманд орохоос өмнө эдгээр шалгагчид идэж шалгадаг.

8. Шээсний аж ахуйч /Urine farmer/
Нэг талаараа сод, нөгөө талаар хачирхалтай 15 ажил мэргэжил 4
Амьтад бусдын зам мөрийг шээсээр нь шинжиж, өөрийнхийгөө дээрээс нь үлдээж явдаг гэдгийг бид мэднэ. Нэг талаараа амьтны шээс нь бусад амьтны татах урхи болох нь ч бий. Үүнийг ухаалгаар ашигласан нэгэн аж ахуй бол бугын шээсний аж ахуй юм. Нэг бугын шээснээс жилдээ 93,000-303,000 долларын ашиг олдог энэ ажил сонсогдож байгаагаасаа хэцүү гэнэ. Хэрвээ гол чанартай шээсийг авч чадахгүй бол энэ нь дараа нь өмхий үнэртээд салахгүй.

9. Сурталчлагч бие /Body advertiser/
Нэг талаараа сод, нөгөө талаар хачирхалтай 15 ажил мэргэжил 5
Маркетинг онцгой содон байх тусмаа хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Иймээс ч зарим компаниуд маш хачирхалтай сурталчилгааны орон зайг бодож олсон байна. Хүний биеийг сурталчилгааны талбар болгон ашиглах санааны дүнд түр зуурын шивээсийг сурталчилгаа болгон ашиглаж эхэлжээ. Духаа сурталчилгааны талбар болгон ашиглуулвал 5000 доллар олох боломжийг нэг вэбсайт санал болгосон гэнэ.

10. Нууцлаг худалдан авагч /Mystery shopper/
Энэ хүмүүс нууц тагнуул, худалдан авагч хоёрын завсрын үүргийг гүйцэтгэдэг. Яг л ердийн үйлчлүүлэгч шиг худалдан авалт хийж, энгийн асуулт асуун явах тэднийг тагнуулын ажил хийж байгаа гэж хэн санах билээ.

11. Амьд манекен /Live Mannequin/
Цагт 100 хүртэл долларын хөлстэйгээр хувцас өмсөж, дэлгүүрийн шилэн хоргонд яг манекен шиг зогсож болно. Дараах хоёр шалтгаанаар дэлгүүрүүд энэ хүмүүст мөнгө төлдөг. Нэгд жинхэнэ хүний бие дээр хувцас нь илүү сайхан харагддаг, хоёрт худалдан авагчид бүтээгдэхүүнийг янз бүрийн байрлалаас харах боломжтой.

12. Шоо шалгагч /Dice inspector/
Шоо шалгагчид шооны жин, пропорц, өнцгийг шалгадаг. Үүний дүнд хождог, хожигддог шоонууд гарч ирдэг. Гэхдээ та мөрийтэй тоглоомонд хожих гэж шоо хайхаасаа өмнө нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Хожлын шоонууд тэмдэгтэй байдаг ба тэднийг тоглоомонд ашиглах боломжгүй байдаг.

13. Мэргэжлийн тэврэгч /Professional snuggler/
Лос Анжелес, Япон, Нэгдсэн вант улсуудад хүмүүс хамт оронд хэвтэж, тэвэрч, тэврүүлэх хүнийг хөлсөлдөг болжээ. Ямар ч бэлгийн харилцаагүйгээр. Японы зарим энэ үйлчилгээ нь үйлчлүүлэгчийг чихийг цэвэрлэх гэх мэтийг санал болгодог гэнэ. Энэ үйлчилгээг үзүүлэгчид хамгийн багадаа 60 долларын хөлс авдаг байна.

14. Гольфын бөмбөгний шумбагчид /Golf ball diver/
Тэмцээний хоол шалгагчтай адил бас нэгэн аюултай мэргэжил бол энэ. Яст мэлхий, матар зэрэг аюултай амьтад бүхий харанхуй усанд шумбаж, уг усны ёроолд байгаа гольфын бөмбөгнүүдийг цуглуулж авчрах нь тэдний үүрэг.

15. Хяналтын багийн оролцогч /Focus group participant/
Олонх худалдаачид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хяналтын багийнхнаар шалгуулах ёстойг мэддэг. Шүүмжлэгчдийн бүлэг ихэвчлэн тэдний найз нөхөд, гэр бүлийнхэн байдаг. Гэхдээ энэ бүлгийнхнээр хангадаг агентлагууд ч байдаг ба тус бүлгийнхний хувьд энэ нь орлогын эх үүсвэр болох нь бий.

5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *