Цус сорогчидтой тэмцэх баатарлаг ангуучдын тухай кинонууд

0

Цус сорогчтой сонгодог зохиолуудад  – багахан мөнгө, нарны гэрэл, сармис зэрэг жижиг сажиг зүйл байвал цус сорогчийн устгаад байдаг. Жирийн зүйлээр цус сорогчийг устгаж болдог байсан тэр цаг мөч ард хоцорчээ, хуучнаараа байгаад байвал энэ сэдэв хэний ч сонирхлыг татахгүй байсан биз. Тиймээс цус сорогч, тэдгээрийн араас ангуучлах анчны тухай түүх өөрчлөгдсөн байна. Энэ сэдвээр ямар ямар сонирхолтой бүтээлүүд хийгдсэнийг та бүхэнд сонирхуулахаар бэлдлээ.

Priest (2011)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 11

Бурхны шавь нарыг муу муухайтай тэмцэх ажилд татан оролцуулах нь логикийн хувьд зөв л дөө – гэгээн ус, сахиус нь гар дор байнга бэлэн, Бурхны номлол нь цээжинд. Сүм хийд сэрэхийг л хэдэн жилээр хүлээх хэрэг гарах байх. “Priest” кино дээр хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт ирсний дараа л киноны гол баатар ламтан цус сорогчтой дайнаа эхлүүлнэ. Пол Беттанийн бүтээсэн гол дүрийн ламтан арзгар шүдэт мангастай сурамгай тулалдаж чадна. Ганц дайчин газардахгүй гэгчээр …

The Fearless Vampire Killers (1967)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 10

Цус сорогчтой өөрийн амиа үл хайрлан дайтах баатруудыг үзэгчид мэднэ, гэхдээ 1960-аад оны гол баатар шигийг анх удаа хараа биз. Роман Полански европын цасан дунд цус сорогчтой тэмцэх баатарлаг түүхийг өгүүлэх кино авахыг ихэд хүсэж байсан бололтой. Найруулагч уг бүтээлдээ зүрх сэтгэлээ шингээж хайр дурлал, хошин шог аль алиныг оруулахыг хичээсэн байна (зураг авалтын үеэр Поланскийн ирээдүйн гэргийтэйгээ танилцсан юм). Полански кино найруулагчаар ажиллахаас гадна профессор Абронзиусын туслахын дүрийг бүтээжээ. Туслах цус сорогчийн эрэлд Трансильванийг зорьж адал явдал эхэлнэ.

30 Days of Night (2007)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 9

Цус сорогч бол урилгагүй зочин – Аляскийн хойд хэсэгт байрлах Барроу хотод гэнэт цус сорогчид морилон ирцгээнэ, хойт туйлын шөнө үргэлжлэх тэр 30 хоногт. Хүмүүс өөрсдийгөө хамгаалахад давуу мэт – тэдэнд галт зэвсэг, цахилгаан, зохион байгуулалт бүгд байгаа, гэхдээ цус сорогчид анх удаа олон хүмүүстэй хот руу дайраагүй бололтой. Тэд хүмүүсийг хэрхэн айлгаж, алдаа хийлгэхийн сайн мэднэ. Энэ удаад хотыг удирдагч залуу зүгээр ч нэг залуу биш аж – Эбен Олсен бол ухаантай, зоригтой нэгэн ажээ. Хотын бүх оршин суугчид харанхуй 30 хоногийг давж гарч чадсангүй, гэсэн хэдий ч шериф залуу оршин суугчдаас хэдийг аварч чадсан л юм.

Fright Night (2011)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 8

Өсвөр насны залуу яагаад цус сорогчтой тулалдахаар явав? Мэдээж, анхны хайр тийм хүчийг өгнө. Чарли Брюстер сургуулийнхаа хамгийн үзэсгэлэнтэй охинтой үерхэж эхлэх бөгөөд хувь заяаны дуудлага түүнийг шалгахаар шийдэв. Хайртай охиныхоо төлөө цус сорогчидтой тэмцэх тэмцэлд залуу хүчин мөхөстөж магадгүй ээ. Гэхдээ тэр ухаантай, нэгийг тунгаан боддог залуу. Хүний энэ чадварын өмнө цус сорогч нар хүчин мөхөс …

Vampires (1998)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 7

Аз болж чамд татлага (лебёдка) байх юм, харин цус сорогчид бол байхгүй. Киноны гол дүр Жон Карпентер бүтээлд аймшгийн амьтдыг Ватиканы зарлигаар зоригтой устгана. Жек Кроуийн арми цус сорогч нарын орогнох байрыг бүсэлж тусгай арбалетаар буудаж татлагаар наранд гарган ирж тэднийг ална. Цус сорогчийг алах мундаг арга байгаа биз. Карпентерийн шилдэг киноны тоонд багтахгүй ч гэлээ цус сорогчтой тэмцэх кинонуудын шилдгүүдийн жагсаалтад зүй ёсоор багтана.

https://www.youtube.com/watch?v=iLMnslWrM2s

I Am Legend (2007)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 6

Нью-Йоркд ганцаар амьд үлдсэн Роберт Невиллийн өрсөлдөгч бол үнэндээ цус сорогч биш л дээ. Хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авах бүтэлгүй туршилтын явцад халдвар авсан хүмүүс өөрчлөгдөж наранд гарч чаддаггүй, цусанд донтох болжээ. Гэхдээ тэд гүн Дракула шиг хээнцэр хувцаслахгүй, Каллен шиг үнэтэй машин унаж давхихгүй.  Тэд бол хүн төрхөө алдсан араатнууд. Невиллд байгаа нь оюун ухаан, нохой, Нью-Йорк. Араатнууд тоо томшгүй их, тэдэнд хурд, заль байх ажээ. Хэн нь хэнийгээ дийлэх вэ?

Van Helsing (2004)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 5

Universal студи уран бүтээлээр арвин баялаг ч гэлээ заримдаа сонгодог эртний баатруудаа “амилуулах” гэж оролдох юм. 2004 онд муммигийн тухай кино хийсэн найруулагч Стивен Соммерст Дракула болон Франкенштейн хоёрыг нийлүүлэх даалгавар өгсөн. Энэ санааг тэрээр  “Van Helsing”-ээр гаргасан юм. Цус сорогчтой тэмцэх зоригтой эрийн дүрийг Хью Жекман гайхалтай бүтээж чадсан, түүний эзэмшсэн олон зэр зэвсэг ч цус сорогч нартай тэмцэхэд маш үр дүнтэй гэдгээ харуулсан.

From Dusk Till Dawn (1996)

Дан ганц гар буугаар цус сорогчийг устгана гэж байхгүй, үүнийг “From Dusk Till Dawn”-аас харж болно. Киноны гол баатрууд цус сорогч нарын бааранд санаандгүй хонох болж амь гарахын тулд тэмцэх ажээ. Азаар тэдний бүрэлдэхүүнд итгэл үнэмшлээ гээсэн хуучны ламтан байх бөгөд жирийн усыг ариун ус болгох чадалтай, дробивикаар цус сорогч алах чадалтай сахиус хийх, арбалетийн сумыг адисалж ид шидтэй болгох ажээ. Уг киног цус сорогчидтой киноны сонгомол бүтээлд тооцдог байна.

Abraham Lincoln: Vampire Hunter (2012)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 3

Америк орныг цус сорогчтой тэмцдэг нэгэн удирддаг байжээ гэвэл танд ямар санагдаж байна. Ямартай ч цус сорогчтой тэмцдэг Линкольн гэхээр хүмүүс сонирхож л таарна. Уг санааг Тимур Бекмамбетов гаргасан, тийм муу ч санаа биш, АНУ-ын ерөнхийлөгч яагаад цус сорогчтой тэмцэж болохгүй гэж. Том сүх түүний зэвсэг, шаардлагатай үед сүхээрээ буудна. Догь биз.

Blade (1998)

Кинонд гардаг цус сорогчтой тэмцэх баатарлаг ангуучид 2

Хүн хүнээ чоно гэж үздэг өнөө үед арзайсан шүдээ хоолойд нь зоож цусыг чинь сорох гэж хүсэж байгаа цус сорогчоос халуун дулаан харьцаа хүлээгээд ч нэмэргүй. Киноны гол баатар хагас хүн, хагас цус сорогч –  яагаад гэвэл хэвлийдээ тээж явсан ээжийг нь цус сорогч хазсан юм.  Тийм учраас Блейд нар, сармиснаас айхгүй, хүнийг бодвол маш их чадалтай, зэвсгийн эрдмийг гарамгай эзэмшсэн. Блэйдийн  цус сорогчтой тулалдаж байгаа нь үзэгч олныг үнэхээр догдлуулна. Тэгээд ч дараагийн ангиудын хүмүүс тэсэн ядан хүлээж байдаг болов уу.

8
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/01 at 23:37

    76 tolgoitoi mangas Mongoliin ard tumnii tsusiig sorj baigaa

  2. Зочин

    2016/10/12 at 19:19

    Mongoliin 76 tolgoitoi vampir ene kinonoos ilvv bodit bas hezeech daragdachgvi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *