
Энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр ээжийнхээ гарыг барин зогссон олон алдартнууд олон байсан. 86 дахь удаагийн Оскарт The Wolf of Wall Street кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэн жүжигчин Леонардо Ди Каприо /Leonardo DiCaprio/-гоос эхлээд шилдэг дууны найруулгын шагналыг зарласан жүжигчин Шарлиз Терон /Charlize Theron/, Dallas Buyers Club кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг дүрийн шагнал хүртсэн жүжигчин Мэттью Макконахи /Matthew McConaughey/, дээрх киноны дүрээр Шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн жүжигчин Жаред Лето /Jared Leto/ нар энэхүү нэр хүндтэй наадамд ээжүүдийн хамт хүрэлцэн ирсэн байлаа. Дэлхийн кино ертөнцөд өөрийн нэрийг дурайлган бичих хосгүй боломжийг олгосон ээжүүдтэйгээ хамт Оскарын улаан хивсэн дээр зогсож байгаа алдартнууд Академийн хүндэт шагналыг хүртэж, тэрхүү шагналд нэр дэвшсэнээрээ ээждээ гайхалтай бэлэг барьж байгаа хэрэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.





















Antagonist
2014/03/05 at 20:33
Би энэ Лео-г л өрөвдөж байна :((