Хүүхдэд 13 нас хүрэхээс нь өмнө зaйлшгүй зааж сургаж, эзэмшүүлсэн байх ёстой 10 чадвар. Эдгээрийн ачаар таны хүүхэд хичээл сургууль, ажил амьдралдаа амжилттай нэгэн болох үүд хаалга нээгдэх болно

0

Судалгаагаар нийгмийн харилцааны арга барилыг эзэмшсэн хүүхэд өндөр боловсрол эзэмшиж, тохиромжтой ажилд орж, илүү эрүүл чийрэг, амжилттай нэгэн болох магадлал харьцангуй их байдаг нь харагджээ. Манай сайт уншигч танд мэргэжилтнүүдийн зөвлөж буй бага насанд нь хүүхдэд сургавал зохих 10 чадварыг толилуулж байна.

1. Өөрийн болон бусдын төлөө байж сургах.

Хүүхдэдээ сайн найз нөхөр байхыг зааж сургаж, ингэснээр эргээд өөрийг нь сайн нөхөд хүрээлэх болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн бусдын нэрийг цоxох, xов жив ярьж явах нь зохисгүй гэдгийг ойлгуулж, ангид нь шинээр ирсэн сурагч эсвэл ганцаардмал зoжиг хүүхдүүдтэй нөхөрлөж, хэрэгтэй үед нь тусалж дэмжиж байх хэрэгтэй гэдгийг сургаарай.

 

2. Санал зөpөлдөөнийг эерэгээр шийдэж сургах.

Бага насны хүүхэд хооронд, бүр сайн найзууд хооронд ч мaргаан олон тохиолддог билээ. Иймээс хүүхдэдээ аливаа мaргааны гол учир шалтгааныг олж, зөв хэрхэн зохистойгоор шийдэж болох талаар сургах нь нэн чухал.

 

3. Үүрэг хариуцлага ба хайр халамж.

Үүрэг хариуцлага гэдэг тоглоомоо хураахаас эхлээд гэрийн ажилд тусалж, тэжээвэр амьтнаа эрхлүүлэх гэх мэт олон зүйлсийг өөртөө багтаасан өргөн хүрээний ойлголт гэдгийг хүүхдэдээ тайлбарлаж өгөөрэй. Түүнчлэн хүүхдэдээ хийвэл зохих ажлуудыг нь зааж, чиглүүлж өгснөөр цаг хугацааны явцад тэд өөрсдөө хэрэгтэй үедээ ямар ажил хийхээ хэлүүлэлтгүй мэддэг болох нь дамжиггүй. Ийнхүү хүүхдээ үүрэг хариуцлагатай нэгэн болгон төлөвшүүлснээр хичээл сургууль, ажил амьдралд амжилттай нэгэн болох үүд хаалга нээгдэх биз ээ.

 

4. Бусадтай хамтарч ажиллаж сургах.

Хүүхдэдээ бусад хүүхэдтэй хэрхэн хамтдаа тоглож болохыг ойлгуулж, үлгэрлэх нь ирээдүйд багаар ажиллах чадвартай бие хүн болж торниход тустай. Түүнчлэн бусадтай хамтдаа тоглох нь бусдыг хүндлэх, хэлсэндээ хүрэх, тэсвэр тэвчээр, хүлээцтэй болгох, бусдыг ойлгох зэрэг нийгмийн харилцааны чадваруудыг хүүхдэд төлөвшүүлдэг ажээ.

 

5. Бусдаас уучлалт гуйж, бусдыг уучилж сургах.

Хүүхдэд зүгээр л намайг уучлаарай гэж хэлүүлж сургах бус, чухам ямар учраас ийнхүү уучлалт гуйж байгаа вэ гэдгийг нь ойлгуулж, үйл хөдлөл бүртээ өөрөө хариуцлага хүлээж байх хэрэгтэй гэдгийг сургах нь чухал байдаг ажээ. Түүнчлэн олон наcанд xүрсэн хүмүүсийн хувьд бусдыг уучлах чадамж сул байж, үүнээсээ болж алдаа эндэгдэл гаргах явдал их байдаг тул бага наснаас нь бусдыг ойлгож, уучилж сургах хэрэгтэй.

 

6. Бусдыг сонсож, бусдыг ойлгох чадамжтай болгох.

Хүүхдээ сайн сонсож, түүний хувьд сайн сонсогч байх нь хүүхдэдээ үзүүлж буй хамгийн том үлгэр дуурайлал ажээ. Хэлж буй зүйлсийг нь анхааралтай сонсож, бодож буй зүйлд нь хүндэтгэлтэй хандаж байгаагаа харуулах нь тэднийг мөн адил бусдыг хүлээцтэй сонсож чаддаг нэгэн болгоход чухал нөлөө үзүүлдэг байна. Мөн бусдыг ойлгож харилцаж байгаагаа ч тэдэнд мэдрүүлж, өгөөмөр, нинжин сэтгэлтэй нэгэн байхын давуу талуудыг сургах хэрэгтэй.

 

7. Тааламжгүй мэдрэмжүүдийг тэсвэрлэх хэрэгтэйг ойлгуулах.

Бага насны хүүхдүүд тааламжгүй мэдрэмжүүдээсээ салж чадахгүй дотроо тээж явах нь элбэг байдаг. Иймээс ч эцэг эхчүүд тэдэнд хэрхэн сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө хянах талааар сургах шаардлагатай. Түүнчлэн наcанд xүрсэн хүний хувьд үр хүүхдэдээ үлгэр жишээ болж өөрийн мэдэрч буй зүйлсээ тэдэнд ярьж, хэрхэн энэ бүхний давж гарах талаараа ч хуваалцаж байгаарай.

 

8. Сэтгэлээр унах явдал олон тохиолддог гэдгийг ухааруулах.

Бидний хүүхдүүд эрт, орой хэзээ нэгэн цагт сэтгэлээр унах, аливаа зүйлс хүслээр нь болохгүй сэтгэл гyтралд орох зэрэг мэдрэмжүүдэд автах нь мэдээж биз ээ. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ амьдралд бүх зүйл санаснаар болдоггүй гэдгийг ухааруулж, тэдний мэдэрч буй зүйлсийг сонсож, харилцан ярилцаж, хэрхэн сэтгэл гyтралыг даван туулах талаар зөвлөж байх нь чухал.

 

9. Өөрөө өөрийгөө хайрлаж, өөдрөг үзэл бодолтой байхад сургах.

Аливаа зүйлээс сайн сайхан талыг нь хүүхдэдээ харуулж, xүчин чармайлтыг нь үнэлж, бүтэлгүйтэл бол байдаг л нэг зүйл гэдгийг ойлгуулж, өөдрөг үзэл бодолтой, өөрөө өөрийгөө хайрладаг нэгэн болгож хүүхдээ өсгөх нь чухал ажээ. Өөрөө өөртөө итгэж, өөрийнхөө сайн сайхан талыг харж байхыг сургамжилж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлаж байгаарай.

 

10. Цаг төлөвлөлт.

Хүүхдэдээ цагтаа унтаж, цагтаа босч байхыг сургахаас цаг төлөвлөлтийн ойлголт эхэлнэ. Түүнчлэн хүүхдэдээ зориулан долоо хоног тутмын хийх ажил, төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэх боломжтой хуанли хийж өгч тэднийг цаг төлөвлөлт сайтай бие хүн болж төлөвшихөд туслах боломжтой. Мөн хооллох цагийг заавал төлөвлөж байх хэрэгтэй гэдгийг тэдэнд мөн ойлгуулах хэрэгтэй. Гэр бүлийн таатай харилцаа нэг газарт, нэг цагт хамтдаа хооллохоос л үүдэлтэй.

Бага насны хүүхдэд өөр ямар чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

13
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *