Хоёр хуруугаа эгэм дээрээ тавид дараарай… Ханиад томуу ихтэй байгаа энэ үед үр дүн нь туршлагатай эмчийг ч гайхшруулах болно

1

Гадаа хүйтэрсэн үед ханиад хүрэхгүй өнгөрөх нь ховор. Ядаж байхад халуурах, хоолой өвдөх нь өглөөнөөс эхлэн зовоож байхад ядаргаатай хамар битүүрэх нь зүгээр амьсгалах боломж олгохгүй. Хамрын дусаалга нь зөв хэмжээгээр бол сайн хэрэгсэл боловч үйлчлэх хугацаа нь харьцангуй бага. Ийм үед ардын эмчилгээ сонирхоод үзвэл яах бол?

Энэ удаа гарын тусламжтайгаар ханиад томуунаас салж болох, хамрын битүүг үгүй болгох тухай танилцуулъя. Энэ нь иллэгийн нэг арга бөгөөд таны хамрыг маш хурдан хугацаанд онгойлгох болно. Энэ аргыг заавал хэрэглэж үзэх хэрэгтэй ба хэнд ч гай болоогүй арга билээ.

 

Ханиад томууны үеийн иллэг

Энэхүү энгийн нэгэн амархан арга нь таны өвчин зовиурыг багасгаж, хамаагүй хөнгөн сайхан болгох болно.

1. Эхлээд хоёр хуруугаа эгэм дээрээ тавина.Тиймээ яг л эгэм дээрээ. Дунд болон долоовор хурууны зөөлөн хөдөлгөөнөөр 30-40 удаа тойрог маягаар эгэм, түүний дээд хэсэгт иллэг хийнэ. Энэхүү чиглэсэн эрчтэй иллэгээр тухайн хэсэгт үйлчилснээр элдэв үрэвслийг зайлуулж хамрын битүүрлийг үгүй болгодог байна.

2. Дараа нь хоёр гараараа хүзүүгээ арчих мэт байдлаар дээрээс доош чиглэлд илнэ. Энэ үйлдлийг багадаа 30 удаа хийх хэрэгтэй.

3. Хамрын битүүрлийн эсрэг иллэгийн хамгийн төгсгөлийн хэсэг нь чихний тайвшруулах иллэг юм. Энэ нь таатайгаас гадна маш сайн нөлөөтэй юм шүү. Таны хийх зүйл бол гарын хуруугаар чихний омгийг зөөлөн хөдөлгөөнөөр илж өгөх бөгөөд 1 минут орчим ийм иллэг хийнэ.

Таны зовиур хөнгөрөх хүртэл дээрх иллэгүүдийг хийх, давтах нь зөв юм. Хэсэг хугацааны дараа таны хамар онгойж, амьсгалахад илүү хялбар болсон байхыг мэдрэх болно.

Хэрвээ бүр болохгүй мэт санагдан ямар нэг дусаалга дусаамаар санагдаад тэвчиж чадахгүй бол эмийн сан руу үнэтэй дусаалга авах гэж яарах хэрэггүй. Давсны уусмал хэмээх эртнээс хэрэглэж ирсэн зүйлийг ашиглан хамраа угааж үз. Ийм давсны уусмал хийхэд маш амархан бөгөөд хамар угаах үйл ажиллагаа ч бас элдэв зовиур үгүй.

Хамраа угааснаар хамрын хөндий цэвэршиж, онгойн, амьсгалахад саадгүй болно. Цайны халбаганы талаар давс авч аяга усанд уусгаад – урагшаа. Хамрын хөндийг ээлжлэн угаах ба үүний тулд тарианы хэрэгсэл хэрэглэж болох бөгөөд хамраараа ус ууж байгаа мэт байдлаар цэвэрлэнэ. Хамрын нэг нүх рүү хийсэн уусмал нөгөө нүхээр гарах ёстой.

Харин давсны уусмалаа хамрын хөндийд үлдээж болохгүй. Уусмалаа бүрэн гаргахын тулд хамраараа хэд хэдэн удаа ширүүн амьсгал авч гарга. Одоо та хамрын битүүрэл, бага зэрэг ханиаднаас хэрхэн салах талаар мэддэг боллоо.

Эмийн сангийн тусламжгүйгээр зовлонгоос салах боломжтойг та харлаа. Энэхүү энгийн боловч үр дүнтэй аргыг тогтоож аваад хамрын ханиад хүрэх үед бэлтгэлтэй байгаарай. Эрүүл энх байх болтугай.

Энэ хэрэгтэй мэдээллийг найд нөхдөдөө хуваалцаарай.

2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *