Айлын дунд хүүхэд гэр бүл дотроо хамгийн нийтэч нь байдаг. Яагаад гээч…

0

Итгэх үгүй нь хамаагүй дунд хүүхдүүд гэж байхаа бараг больж байна. Учир нь дэлхий даяар гэр бүлүүд маш цөөхөн хүүхэдтэй буюу ихэвчлэн 1 юм уу 2 хүүхэдтэй байдаг болсон учраас айлын дунд хүүхэд гэж бараг байхгүй болсон гэж хэлж болно. Ямартай ч энэ нь маш харамсалтай юм. Учир нь бид ямар ч үндэслэлгүйгээр дунд хүүхдүүдийг догь гэж хэлээд байгаа юм биш. Энэ талаар сэтгэц мэдрэлийн эмч, сэтгэл судлаач Альфред Адлер мөн ижил байр суурьтай байгаа бөгөөд тэрээр төрөлтийн эрэмбэ нь бидний хувийн зан чанарт хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийсэн байна. Өмнө нь бид айлын том болон бага хүүхдүүдийн талаар бичиж байсан бол одоо дунд хүүхдүүдийн талаар ярилцах ээлж ирсэн байна.

Хэд дэх хүүхэд болж төрсөн нь гэр бүл дэх үүргийг тодорхойлдог

© gypsy_love / reddit

Хэдийгээр эгч дүү юм уу ах дүү нар ижил орчинд өсөж байгаа ч яагаад ч юм тэс өөр зан араншинтай байх нь олон. Энэ нь хачирхалтай санагдаж магадгүй ч энэ талаар сэтгэл судлаач, эмч Альфред Адлер эмчийн хийсэн тайлбартай танилцацгаая. Хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлыг татахын төлөө тэмцэлддэг бөгөөд нэг нэгнээсээ ялгаатай байх гэж хичээсээр эцэстээ тодорхой нэг онцгой шинж чанаруудыг олж авдаг байна.

Эхэнд төрсөн хүүхдүүд ямар ч хичээл зүтгэл шаардлагагүйгээр эцэг эхийнхээ анхаарлыг хангалттай татаж чаддаг. Үүний үр дүнд тэд оюун ухаан, хариуцлага, дуулгавартай байдал гэх мэт хувийн шинж чанаруудыг олж авдаг.

© pexels.com © MEGA/Mega Agency/East News © Good Luck Charlie / It’s a Laugh Productions

Том хүүхдүүдээс ялгаатай нь дараа нь төрсөн хүүхдүүд эцэг эхчүүдийн хувьд гол дүр байж чаддаггүй. Тэдэнд үргэлж өөрийг нь гэх ах, эгч байдаг учраас илүү эрх талдаа болж өсдөг байна. Том хүүхэд эхэнд төрсөн учраас хариуцлагаа бүрэн ухамсарладаг бол сүүлд төрсөн хүүхэд аав, ээжийнхээ бүх анхаарлыг авч байдаг. Үүнээс гадна эцэг эхчүүд бага хүүхдэдээ хүссэн зүйлийг нь авч өгөх гэх мэт илүү үзэл гаргах нь элбэг. Үр дүнд нь айлын багууд бие даах чадвар сул ч илүү бүтээлч, тайван талдаа болж хүмүүждэг.

 

 

Айлын дунд хүүхдүүд ах, эгч, дүү нартаа хавчигдаад л дуусдаг

© Sex Education / Netflix

Тэдэнд анх төрсөн хүүхэд шиг анхаарал, сүүлд төрсөн хүүхэд шиг халамж ирдэггүй учраас бага зэрэг орхигдсон мэт мэдрэмж авдаг. Ийнхүү анхаарал бага хандуулснаас улбаалж айлын дунд хүүхдүүдүүдийн өөртөө итгэх итгэл буурч, илүү бие даасан байдалтай болж гэр бүлээсээ өөрийгөө тусгаарлаж эхэлдэг.

Бүх хүүхдүүд л өөрийгөө ялгаруулж харагдуулахыг хүсдэг бол дунд хүүхдүүд бүр ч их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болдог. Айлын том хүүхдүүд тогтсон дүрмийг дагахыг илүүд үздэг бол дунд хүүхдүүд шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой байдаг. Түүнчлэн дунд хүүхдүүд илүү нээлттэй зан араншинтай байдгийг судалгаагаар тогтоосон бөгөөд бусад хүмүүстэй ямар ч сэдвээр нээлттэй яриа өрнүүлж чаддаг байна.

 

Дунд хүүхдүүд нийгмийн амьдралд гараад анхаарлын төвд ордог

© ADRIAN DENNIS/AFP/East News © AP/EAST NEWS

Эцэг эхтэйгээ хамгийн дотно харилцаатай байдаггүй ч дунд хүүхдүүд гадаад орчинд илүү нээлттэй байдаг учир, нийгмийн амьдралд хурдан байр сууриа олдог. Тэд захирангуй ах, эгч болон эрх дүү нарынхаа арга эвийг олсоор байгаад хүмүүстэй холбоо тогтоож, учрыг нь олохдоо гаргууд болсон байдаг. Ихэнхдээ тэд гэр бүл дэх зөрчилдөөнийг шийдвэрлэхэд тусалдаг бөгөөд энх тайвныг тогтоогчийн үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлдээ ийнхүү нөлөөлдөг байдал нь нийгмийн амьдрал, ажил дээр гараад илүү амжилттай явахад нь тусалдаг гэж үзжээ.

Тэд маш их найз нөхөдтэй, үргэлж анхаарлын төвд байдаг. Тэдний гэр бүлээсээ олж авсан чадварууд бол өөрийгөө мартаж бусдыг энэрэх, хараат бус бие даасан байдал, нээлттэй сэтгэлгээ, дипломат байдал зэрэг юм. Эдгээр зан чанарууд дунд хүүхдүүдийг үргэлж манлайлагч болгож байдаг.

 

Гэсэн ч энэ онол үргэлж шүүмжлэлд өртдөг

Адлерийн энэхүү онол олон хүний анхаарлыг татсан шигээ олон хүмүүсээс шүүмжлэл хүртсэн юм. Харин судлаачид энэ тал дээр хүүхдийн нас, хүйс, өсөж буй орчин зэрэг нөлөөлөл маш чухал гэж үзжээ. Олон хүмүүс энэ онолыг буруу гэж үзэж байгаа ч үүнийг үгүйсгэхэд хэцүү хэвээр гэж бид үзэж байна.

Энэ онол танд үйлчилж байна уу? Гэр бүлээс тань хамгийн нийтэч нь хэн бэ? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай!

10
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Цэвэлмаа

    Б. Цэвэлмаа

    2020/06/03 at 13:43

    Х. Болормаа

  2. Анударь М.

    Анударь М.

    2020/06/03 at 22:49

    Tuya Chuluunerdene Mooloi Mooloi

  3. Э. Мишээл

    Э. Мишээл

    2020/06/04 at 09:18

    Нуртолкын С. Oyoyo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *