Үхлийн аюул өндөртэйд тооцогдох аюултай 10 мэргэжил

1

Компьютерийн хөгжил, роботуудын эрин үе болсон өнөөдөр ч гэсэн маш аюултай бөгөөд хүнд мэргэжил гэж байх юм. Ингээд та бүхэнд үхлийн аюул маш өндөртэйд тооцогдох ажил мэргэжлүүдээс танилцуулахаар бэлдлээ.

10. Механик

Механикууд эмэгтэй хүний жолооддог жижиг машинаас эхлээд сөнөөгч онгоц хүртэл засварлана. Тэд элдэв төрлийн хорт бодис болон аварга том багаж хэрэгслээр ажлаа хийдэг хүмүүс. Хүнд, хөнгөн бэртэл гэмтэл байнга авдаг ажээ.

2014 FIA World Rallycross Championship Round 06 Mettet, Belgium 12th & 13th July 2014 Worldwide Copyright: PSRX/McKlein

9. Төмрийн дархан

Төмөр хайлштай ажилладаг гэхээр та ойлгоно биз ээ. Ажлын хүнд багаж хэрэгсэл, өндөр хэм, хорт хий.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 3

8. Хайгуул, аврах ангийнхан

Өдөр болгон төрөл бүрийн онц аюултай үйл явдалтай нүүр тулгарч явдаг аврагчдын хувьд ажил мэргэжил нь маш хүнд. Маргааш ямар осол эсвэл байгалийн гамшигтай тэмцэхийг таашгүй, муу усны нүхэнд гацсан муужгай эсвэл газар хөдлөлтийн дараа нурангиас хэнийг ч аврахад бэлэн хүмүүс.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 4

7. Ариутгалын албаныхан

Хог хаягдал нь дандаа жирийн хог хаягдал байхгүй хорт бодис агуулсан эмнэлгийн, химийн үйлдвэрийн зэрэг хог хаягдал байна. Тэгэхээр тэдний эрүүл мэнд болон амь нас хамгаалах хувцасны багахан зүсэлтээс ч шалтгаалж болно.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 1

6. Сапёр/мина хайгч

Энэ мэргэжил зөвхөн армид байдаг гэж бүү бодоорой. Өнөөгийн террорист халдлага ихэссэн үед хаа нэгтээ тэсэрч дэлбэрэх бодис тавьсан байхыг үгүйсгэхгүй. Энэ ажил амь настай шууд холбоотой, алдаан дээрээ суралцана гэсэн ойлголт байхгүй л мэргэжил дээ.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 5

5. Жолооч

Энэ төрөлд ихэвчлэн таксины эсвэл хувиараа ачаа тээвэрлэдэг жолооч нар хамаарна. Замд гарсан жолооч нарт: согтуу үйлчлүүлэгч эсвэл ядарсан жолооч өөрөө, явган зорчигч зэрэг аюул болдог. Таксины жолооч нар мөн дээрэм тонуулд байнга өртдөг. Ямар зорчигч орж ирээд сууж байгааг хэн ч таахгүй.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 6

4. Уурхайчид

Агааргүй, бүгчим орчинд хорт бодис амьсгалан олон цагаар газар доор ажилладаг. Мөн хэзээ ч дээрээс нь нурах магадлалтай хонгил амь насанд аюул заналхийлдэг ажээ. Тийм ч учраас залуугаараа тэтгэвэрт гардаг.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 7

3. Бага оврын онгоцны нисгэгч

Онгоцыг аюулгүй тээврийн хэрэгсэлд тооцдог болоод байгаа. Гэхдээ энэ бол том оврын онгоцны хувьд юм шүү. Жижиг оврын онгоцны нисгэгч агаарт юутай ч тулгарч болзошгүй, энэ онгоц өчүүхэн салхи, багахан аадар бороонд осолдох эрсдэл маш их юм.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 8

2. Задгай далайд загасчлах

Загасчлах – нуурын эрэг дээр найз нартайгаа цуг тайван гэгч нь суугаад загасны дэгээ шидсэн шиг суух сайхан. Үүнээс гадна загасны үйлдвэрлэл гэж бас байна аа, энэ бол бидний мэдэх тайван загасчлалаас тэс өөр. Хүйтэн далайн усанд олон цагаар ажилладаг маш аюултай бөгөөд хүнд ажил.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 9

1. Модчин

Орчин үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон ажилтан мод унагаагаад байхад юу нь аюултай байдаг байнаа гэж та бодох байх. Ажлын аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд модчид маш ихээр бэртэл гэмтэл авч, үхэх ч магадлал өндөр. Бэртэл гэмтлийн тохиолдлууд ер тасардаггүй, маш их гардаг байна.

Үхлийн аюул маш өндөрт тооцогдох аюултай 10 мэргэжил 10

15
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganzorig Batbileg

    2016/05/11 at 22:32

    Geology mechanic 2 iig ni hiideg ym bn bi 10-ayultaigaas 2 iig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *