Өөрийн гараар тавилга угсарч өөрийгөө мужаан гэдгийг мэдрэх боломжийг олгодог газар бол IKEA.
5. Утга учиргүй нэр зүүсэн тавилгатай газар
Энэ газраар үйлчлүүлсэн хүн бүр анзаарсан байх, хачин хачин Швед нэртэй тавилгууд дүүрэн дэлгээтэй. IKEA ч нэр өгөхдөө маш этгээд системийг ашигладаг нь үнэн гэнэ. Жишээ нь, буйдан болон ширээнд нэр өгөхдөө Шведийн орон нутгийн газруудын нэрийг ашиглана, харин хоолны ширээ болон сандалд – Финляндын газар нутгийг нэр. Номын тавиур, угаалгын өрөөний тавилгуудад – гол, нуурын нэрс. Яагаад ийм нэр өгдөг шалтгааныг IKEA-гийн үндэслэгч Ингвар Кампрадтай холбон тайлбарладаг, тэрээр элдэв нэрсийг байршлын нэрээр амархан цээжилдэг хүн ажээ.
4. IKEA болон LGBT (lesbian, gay, bisexual, transgender)
IKEA ижил хүйстнүүд болон транссексуалуудыг ажилд авсан нь 1990-ээд онд томоохон эсэргүүцэлтэй тулгарч шуугиан тарьж байлаа. IKEA ч үүнийг үл тоон өөрсдийн “этгээд” ажилчдаараа кампанит ажлаа зохион байгуулсаар байв.
3. IKEA-гийн түүх
IKEA-гийн ажил одоо сайхан яваа, хэрэглэгчид нь бүгд сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ тус компанийн түүх дандаа ч ийм дардан байсангүй. Урьд өмнө нь тэдний модон тавилгаас химийн хорт бодис болох формальдегид, харин шилэн аяганаас нь хар тугалга их хэмжээгээр илэрч байлаа. Мөн 1980-аад онд Баруун Германд байрлах үйлдвэрт улс төрийн хэргээр ял эдэлж буй ялтнуудыг хөдөлмөрлүүлдэг байжээ. Химийн бодисыг ямар нэгэн байдлаар тайлбарлаж болох байх, харин ялтнуудын хөдөлмөрийг шулах асуудлыг тэд юу гэж тайлбарлах бол?
2. IKEA-гийн каталог Библийн судраас ч олон тоогоор тараагдсан
IKEA алдартай компани. Жил болгон дэлхийн ой модны нийт нөөцийн 1%-иар модон тавилга үйлдвэрлэдэг. Каталогийн зардалд маркетингийн нийт төсвийн 70%-ийг зарцуулдаг, дэлхийн 44 улсын 30 хэл дээр хэвлэгдэн нийт 210 сая гаруй хувь тараагддаг гэсэн статистик тоо байдаг байна.
1. IKEA буяны үйлсэд зориулсан сантай
IKEA яагаад бусдаас хямд үнэтэй байдаг вэ? Яагаад гэвэл тэд бага татвар төлдөг юм. Тэдний байгууллагын бүтцийг бүхэлд нь харвал маш төвөгтэй, гэхдээ цөөн үгээр товчлон ойлгуулбал: IKEA нь хувийн компани болох INGKA-гийн өмч – Голландын ашгийн бус Stichting Ingka Foundation-д харьяалагддаг юм. Уг сан 1982 онд IKEA–г байгуулжээ, нэгэнт IKEA ашгийн бус байгууллагад хамаарч байгаа болохоор (татварын хөнгөлөлт эдэлдэг) төлөх татварын хэмжээ бага, ингээд л татвараасаа хэмнэлт гарган зах зээлээс бага үнэтэй бүтээгдэхүүн гаргадаг байна. Тэд орлогынхоо 3,5%-тай тэнцэх татвар төлдөг ажээ.
Zoljargal Zoloo
2016/05/11 at 14:28