Дотоод ухамсрын тухай сонирхолтой 10 баримт

2

Та өөрийнхөө бодол болгоныг хянаж чаддаггүй, тиймээ энэ хэнд ч ойлгомжтой биз дээ? Тэгэхээр айх зүйлгүй, дараах мэдээллийг уншаарай.

1. Дотоод ухамсар зүүдээр дамжуулан бидэнтэй харилцдаг. Хамгийн их дэлгэрээд байгаа онолын дагуу зүүд бол дотоод сэтгэлийн илрэл, бид “хэл”-ийг нь мэдэхгүй болохоор одоогоор ойлгохгүй байгаа юм. Карл Юн хэлэхдээ ухамсарт оюун санаанаас дутахааргүй чухал гэж үзэж байна.

2. Дотоод ухамсар бидний амьдралын 95 хувийг хянадаг. Юуны түрүүнд бидний биеийг удирдаж буй тархины тухай яригдаж байгааг та ойлгосон биз. Бид урьдчилан бодолгүйгээр л бие эрхтнээ хөдөлгөдөг, энэ бол дотоод ухамсар л ажиллаад байгаа хэрэг.

3. Дотоод ухамсар хэзээд бэлэн байдалд байна. Бидний нойр хэр гүнзгий байх нь хамаагүй, дотоод ухамсар ажилласаар л байдаг буюу бидний дотоод эрхтний хэвийг үйл ажиллагааг хянасаар л байна. Бас нойрны үед бид гаднын дуу чимээг сонсдог энэ бас л дотоод ухамсар.

4. Дотоод ухамсар дадал зуршилд орох дуртай. Дотоод ухамсарт л бидний дадал зуршил “суурьшдаг” учраас өөрийн мэдэлгүй бид тэр зүйлийг хийгээд байгаа юм. Энэ нь сайныг ч хийж болно, муу зүйлд ч хүргэж болно.

5. Дотоод ухамсар бүгдийг шууд утгаар ойлгоно. Дотоод ухамсар бидний айдсыг удирдан хянаж байдаг. Тийм учраас бид утгагүй мөртлөө аймшгийн киноноос айдаг. Бид бодит биш гэснийг нь мэдсээр байж айгаад л үзээд суудаг.

6. Дотоод ухамсар үнэхээр байдаг. Бид ирээдүйн тухай бодолд автдаг эсвэл өнгөрснөө эргэн дурсдаг. Харин дотоод ухамсар өнөөдрөөр амьдарч байгааг бидэнд байнга сануулна. Тийм ч учраас бидний оюун ухаан саруул хэвээрээ байгаа юм.

7. Дотоод ухамсар яг л микропроцессор шиг. Бидний оюун санаа, ухамсар маш нарийн хийцтэй, дотоод ухамсар энэ нарийн үйлдлийн процессорыг зөв ажиллуулахад тусална. Дотоод ухамсар урьдчилан мэдээллийг хэдэн мянган хувилбараар боловсруулахад бие эрхтнээс хариу ирэх бөгөөд үүнийг боловсруулаад тархинд зөв хариуг хүргэнэ.

8. Дотоод ухамсрыг үгээр илэрхийлэхгүй. Үгээр бус дүрс, зургаар илэрхийлэгддэг. Бид зүүдэндээ ном уншиж чаддаг ч гэлээ уншсан зүйлээ үг болгон гаргаж чаддаггүй юм.

9. Дотоод ухамсар анхан шатных. Дотоод ухамсар хүн төрөлхтний хөгжлийг босгосноо мэдэхгүй. Дотоод ухамсар сэтгэл хөдлөлөөр илэрч болно, бид ямар нэгэн зүйлээс айж, өчүүхэн зүйлд ч бухимдах үе олонтаа байдаг.

10. Дотоод ухамсар олон үйлдэлтэй. Бид тархиндаа нэгэн зэрэг олон бодол агуулж чаддаггүй. Харин дотоод сэтгэл бол амархан чадна, яг л компьютер шиг. Бидний дотоод ухамсар жирийн оюун санаа, ухамсар шиг ажилладаг бол амьдрал маань ямар удаан явагдах байсныг та төсөөлөөд үз дээ?

13
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *