Сексийн тухай 12 цуу яриа

2

Хориотой сэдэв гэгддэг сексийн талаар нийгмийн хамгийн ойр дотны хүрээнд ч тэр бүр яригддаггүй. Сексийн тухай цуурхлаас үүдэлтэй маш олон таамаг, цуу ярианууд нь эцэстээ хөгжилтэй нөхцөл байдлаар төгсөх тохиолдол байх ч харилцааг үргэлжлүүлэх эсвэл төгсгөл болгох гол нөхцөл болох нь ч бий. Амьдралдаа утга учиртай шийдвэрүүдийг гаргах зөв мэдээллээр өөрсдийгөө цэнэглэх боломжийг энэ инфографик мэдээлэл олгож байгаа юм байна.

Сексийн тухай 12 цуу яриа 1

1. Эр хүний бэлэг эрхтний хэмжээнээс эмэгтэй хүний таашаал хамаардаг

Дундаж эр бэлэг эрхтний хөвчирсөн үеийн урт 13 см байдаг. Эмэгтэйчүүдээс юу хамгийн чухал болохыг асуухад асуулгад оролцсон бүх эмэгтэйчүүдийн ердөө ганцхан хувь нь хэмжээ хэмээн хариулжээ.

2. Харилцаа эхлэхэд гар хангалга зогсдог

Тогтвортой харилцааны үед хэдэн удаа гар хангалга хийдэг тухай асуултанд эрчүүдийн 85% нь залуу байхдаа илүү олон удаа гар хангалга хийдэг байсан гэсэн бол эмэгтэйчүүдийн 45% нь 30-аас хойшхи насандаа гар хангалгыг илүү их хийдэг болсон хэмээн хариулжээ. Гар хангалга бол төрөлх зан чанар ба үүнд хил хязгаар гэж үгүй.

3. Гомосексуаль бол паталогийн төлөв

1974 онд гомосексуалийг сэтгэлзүйн эмгэг гэж үзэхээ больсон. Хүн амын 3-4% нь гомосексуаль чиг хандлагатай. Гомосексуаль бол эмгэг биш.

Сексийн тухай 12 цуу яриа 2

4. Сексийн чадвараар нь хамтрагчаа сонгох

Дэлхийн 37 оронд явуулсан цуврал судалгаагаар эмэгтэйчүүд хүүхэд өсгөх, санхүүгийн үр ашигтай байдал, бүтээлч байдал, амбиц зэрэг үзүүлэлтүүдээс хамааран хамтрагчаа сонгодог, харин эрчүүд үр удмаа үлдээх чадвараар нь хамтрагчаа сонгодог гэсэн дүн гарчээ. Хүн хамтрагчаа үр удмаа бодож сонгодог.

5. Эрчүүд секст үргэлж бэлэн байдаг

Эрчүүд өөрийгөө секст үргэлж бэлэн байх ‘ёстой’ гэж итгэдэг. Гэхдээ эрчүүд секс хийхийг хүсэхгүй байж болно, ядарсан байж болно, эхлээд дотно байдал, сэтгэлзүйн харилцааг үүсгэх ёстой гэж үзэж байж болно, илүү эротик нөхцлийг хүсэж байж болно, үнэнч бус байхыг хүсэхгүй байж болно. Эрчүүд үргэлж секс боддоггүй.

6. Сексийн үргэлжлэх хугацаа дор хаяж 30 минут

Сексийн үйл хөдлөл эхэлснээс хойш дур тавих хүртэл 6-10 минут байх нь хэвийн зүйл. 3 минут болон түүнээс бага байх нь хөвчрөлтийн асуудалтай гэсэн үг. Цагаас өмнө дур тавьдаг эрчүүдийн хувьд 1,8 минут дундаж хугацаа. Сексийн харилцаа ерөнхийдөө 6-8 минут үргэлжилдэг.

7. Секс бол олонх хосын хувьд өдөр тутмын үйл хөдлөл

Хосуудын 45% нь сардаа цөөн хэдэн удаа бэлгийн харилцаанд ордог. 34% 7 хоногт 2-3 удаа, 7% нь 4 эсвэл түүнээс дээш удаа секс хийдэг байхад 1% нь бүтэн жилийн туршид нэг ч удаа ойртдоггүй. Харин 13% жилд цөөн хэдэн удаа л бэлгийн харьцаанд ордог байна. Олонх хосууд 7 хоногт 1-2 удаа секс хийдэг.

Сексийн тухай 12 цуу яриа 3

8. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг үргэлж дур тавиулах ёстой

Эмэгтэйчүүдийн олонх нь бүхэлдээ дур тавилттай холбоотой бус хэн нэгэнтэй холбогдсон мэдрэмжиндээ тулгуурласан сексийн харилцаанд илүү таатай ханддаг. Эмэгтэйчүүдийн 85% нь дур тавих нь хэцүү гэдэг ч сексийн хувьд сэтгэл хангалуун байдгаа хэлсэн байна. Энэ нь сексийн харилцаа нь дур тавилтанд хөтлөх шаардлагагүй гэсэн үг аж.

9. Хүүхэд төрөх нь хосуудын сексийн харилцаанд үр ашигтай

Төрснөөс 8 сарын дараа 2 хос тутмын нэг нь тэдний харилцааны чанар дундаж эсвэл муу байсан гэж мэдэгдсэн. Хүүхэд төрснөөс 4 жилийн дараа сексийн хүсэл болон сексийн сэтгэл ханамж хүүхэд төрснөөс 6 сарын дараах шигээ бага байгааг хэлсэн байна.

Сексийн тухай 12 цуу яриа 4

10. Порнографик материалуудын хэрэглээ нь хосуудын харилцааны хувьд сүйрэл

8376 хүнийг хамарсан судалгаагаар порнографик материалыг багаас дундаж хэмжээгээр ашигладаг хосуудын харилцаанд сексийн тоо болон чанар сайжирсан, түүнчлэн харилцаа илүү дотно болсон зэрэг эерэг үр дүн үзүүлсэн гэдэг нь тогтоогджээ. Эрчүүдийн 76,8%, эмэгтэйчүүдийн 31,6% нь ганцаараа байхдаа ийм материал үздэг ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тал орчим буюу 44,8% нь хамтрагчтайгаа ийм материал үздэг гэдгээ хэлжээ. Үе үе порнографик материал ашиглах нь хосуудын харилцаанд сэв суулгахгүй.

11. 60-аас дээш насанд сексийн үйл хөдлөл байдаггүй

60-80 насны эрэгтэйчүүдийн 60%, эмэгтэйчүүдийн 64% нь сексийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдаг. Хэдий нас ахих тусам сексийн идэвх буурах боловч сексийн сэтгэл ханамж өндөр хэвээр үлддэг. Сексээс сэтгэл ханамж эдлэхэд насны хязгаар байдаггүй.

Сексийн тухай 12 цуу яриа 5

12. Сексийн асуудал зөвхөн эрчүүдийн дунд байдаг

Эмэгтэйчүүдийн 40-50%, эрчүүдийн 20-30% нь дор хаяж нэг удаа сексийн гүнзгий хямралтай нүүр тулдаг. Сексийн асуудлын шалтгаан нь 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст дотор эрхтний асуудал, бүх насны бүх хүйсийн хүмүүст психогенийн шалтгаан байдаг байна. Дотор эрхтний шалтгаанд чихрийн шижин, даралт ихсэх, титэм судасны эмгэг, холестролын өндөр түвшин, дааврын эмгэг, мэс заслын өвчин зэрэг багтдаг бол психогенийн шалтгаанд харилцааны асуудал, уур хилэн, депресс, биеийн сөрөг зураглал багтдаг байна. Сексийн асуудал хоёр хүйсийн аль алинд байн байн тохиолддог.

11
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/01/15 at 09:58

    nice

  2. Эмгэг

    2016/11/01 at 13:43

    Гомотолт бол эмгэг. Хүмүүсийн байгаадаа хангалуун бус гаж нөлөө гажигтай зүйлсийг хүсэх хүслээс гарч ирсэн заваан шижгийн новшийн юм.

  3. Эмгэг гэсэнд золиулав

    2016/11/02 at 13:51

    Уучлаарай, ОЮУНЫ ХОМСДОЛ ч гэсэн эмгэг шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *