Өвлийн хүйтэнд хийж идэхэд хамгийн тохиромжтой, өег, амттай шөлний 5 жор. Ханиад томуу тусахаас сэргийлж, дархлааг дэмжинэ

1

Өвлийн улирал эхлэхэд хүн бүр дулаахан байхыг хичээдэг. Үүнийг та магадгүй халуун аяга цай, хайртай хүний тэврэлт, эсвэл амттай шөлтэй хоолноос мэдэрч болох юм.

Өвлийн хүйтэнд идэхэд хамгийн тохиромжтой амтат шөлтэй хоол хийх 5 жорыг хүргэж байна. Та нэг л амталсан бол эдгээр шөлнөөс нэг хэсэгтээ л салахгүй гэж мэд!

1. Ногоотой шөл

Бүх гэрийн эзэгтэй нар хөлдөөсөн хүнсний ногоогоор сайхан шөлтэй хоол хийж чаддаг. Ажлаасаа гэртээ харьж, ус буцалган амтат шөлтэй хоолоо бэлэн болгоорой. Мэдээж таны гэр бүлийн гишүүд амтархан идэх болно.

Орц:

  • ½ сонгино
  • ½ дундаж хэмжээтэй лууван
  • 100 гр цоохор майлзын үндэс
  • 20 гр цоохор майлзын иш
  • 100 гр зуккини
  • 100 гр хаш
  • 1 ширхэг лаврын навч
  • 5 ширхэг амтат чинжүү
  • 1 ширхэг сармисны хумс
  • 2 литр ус
  • Оливын тос болон давс (амт оруулах)

Заавар:

  1. Цоохор майлзын үндэс, лууван болон сонгиныг том шоо хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавганд эдгээрийг хийж тос хийлгүй хуурна. Хүнсний ногоонуудыг шарах үедээ сайтар хутгах хэрэгтэй.
  2. Гал дээр тогоотой ус тавина. Ус буцалмагц дээр нь хуурсан хүнсний ногоонуудаа лаврын навч, амтат чинжүү, цоохор майлзын иш болон сармисны хамт хийнэ. 20 минут буцалгана.
  3. Зуккини болон хашийг хальсалж, жижиг хэмжээтэй болгон хэрчинэ. Эдгээрийг шөлөндөө хийж 10 минут буцалгана.
  4. Том хэмжээтэй цоохор майлзын үндэс, лууван болон сонгино зэргийг шөлнөөс авна. Бусад орцуудыг хэтэрхий болгох хэрэггүй.
Anna Chavdar / Shutterstock.com

 

2. Шар буурцагны шөл

Хэрэв танай гэр бүлийнхэн шар буурцагт дуртай бол, та эргэлзэлгүй фазолада буюу шар буурцагны шөлийг хийж өгөөрэй. Энэ уламжлалт шар буурцагны шөл ба Грек болон Кипр улсуудад алдартай. Энэ төрлийн шөлийг эртний Грект өргөн цар хүрээнд хийж иддэг байжээ. Мөн Турк улсад адилхан хоол байдгаас гадна Арабын улс орнуудад энэ төрлийн шөлийг түгээмэл иддэг байна.

Орц:

  • 350 гр буурцаг
  • 2 ширхэг дундаж хэмжээтэй лууван
  • 1 ширхэг цоохор майлзын иш
  • 1 хоолны халбага улаан лоолийн зутан
  • 250 гр улаан лоолийн шүүс
  • 1 ширхэг сонгино
  • Яншуй, орегано, давс, перц (амт оруулах)

Заавар:

  1. Хоолыг хийхийн өмнө буурцгийг 8 цаг усанд сойно. Дараа нь усыг шүүж, буурцгийг буцалж буй усанд хийгээд, хагас болтол нь болгоно.
  2. Хажуугаар нь соусыг хийнэ. Хэрчсэн сонгиныг хуурч, буталсан цоохор майлзын ишийг дээр нь хийгээд, дахин 3 минут хуурна. Дээр нь буталсан улаан лооль, улаан лоолийн зутан, орегано, бас яншуй зэргийг хийнэ. 10 минут болгоно. Дээрх орцуудыг давс, перц, бас сахар зэргээр амтална.
  3. Буурцгийг буцалж буй усанд хийж, дээр нь зүссэн луувангаа нэмнэ. Буурцаг болон лууван болох үед, дээр нь бэлэн болсон соусаа хийнэ. Орцуудыг сайтар холино.
AS Food studio / Shutterstock.com

 

3. Мөөг, бяслагтай шөл

Бяслагтай шөл бол Европоос гаралтай хоол. Энэ шөлтэй хоолны гол амт нь бяслаганд байдаг. Хэрэв та гэр бүлийнхэндээ урьд өмнө төдийлөн амталж байгаагүй амтыг нь мэдрүүлэхийг хүсэж байвал, энэ хоолыг заавал хийж өгөөрэй.

Орц:

  • 350 гр мөөг
  • 1 ширхэг сонгино
  • 3 ширхэг дундаж хэмжээтэй төмс
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 3 зүсэм боловсруулсан бяслаг
  • Давс, перц (амт оруулах)
  • 3 литр ус

Заавар:

  1. Тогоонд ус хийж халаах ба дээр нь дундаж шоо хэлбэртэй хэрчсэн төмсөө хийнэ. Ус буцалж эхэлмэгц 15 минут болгоно. Цаг болоход хэрчсэн сонгиныг ургамлын тосонд хуурна. Дээр нь зүссэн мөөгөө хийж, болтол нь байлгана.
  2. Дээр нь мөөг, сонгино болон төмс шиг хэлбэртэй хэрчсэн боловсруулсан бяслагийг хийнэ. 5 минут болгоно. Давс болон перцээр амтална. Гэхдээ давсыг хэтрүүлэн хийх хэрэггүй. Мөн хүсвэл дээр нь ногоон навчит ургамлуудаас хийж болно.
Julia Sedaeva / Shutterstock.com

 

4. Хулууны шөл

Өвлийн хүйтэнд дулаахан байх хамгийн шилдэг арга бол хулууны шөл уух билээ. Энэ шөлтэй хоол маш амттай ба харин та зөв амтлах хэрэгтэй. Цагаан гааны нунтаг болон сармис эсвэл каррины нунтаг гайхалтай сонголт байх болно.

Орц:

  • 500 гр хулуу
  • 1 ширхэг лууван
  • 1 ширхэг сонгино
  • 1 аяга 30% тос агуулсан цөцгий
  • 5 мл наранцэцгийн тос
  • 10 гр хэрчсэн яншуй
  • Давс, чинжүү
  • Халуун ногоо (сонголтоор)

Заавар:

  1. Хулууг хальсалж үрийг нь авч хаяна. Жижиг хэсэг болгон хэрчиж, буцалж буй усанд хийнэ. Дээр нь ижилхэн хэмжээгээр давс болон перц хийж, 15 минут болгоно.
  2. Лууванг арилгаж, сонгины хамт хэрчинэ. 5 минут хуурна.
  3. Хулуун дээрээ хүнсний ногоонуудаа хийж дахин 5 минут болгоно.
  4. Бэлэн болсон зутанг холигчид хийж буцаагаад тогоонд хийнэ. Дээр нь цөцгийн тос хийж, шөлийг сайтар хутгана.
Anna_Pustynnikova / Shutterstock.com

 

5. Сэвэг зармын шөл

Энэ Туркийн улаан сэвэг зармын шөлтэй хоол маш сонирхолтой хоол ба олон хүнээс талархлын үг сонссон зоог юм. Энэ шөлийг хийх сая сая сонголтууд бий. Гэрийн эзэгтэй бүр өөрийнхөө арга барилаар хийж болно. Бид танд эрүүл мэндэд ач тустай шөлтэй хоол хийх жорыг хүргэж байна.

Орц:

  • 100 гр улаан сэвэг зарам
  • 1 литр ус
  • 100 мл оливын тос
  • 50 гр сонгино
  • 50 гр лууван
  • 30 мл нимбэгийн шүүс
  • 4 гр гаа
  • Давс, улаан чили чинжүү, халуун ногоонууд (амт оруулах)

Заавар:

  1. Лууванг арилгаж, сонгиныг хэрчинэ. Хүнсний ногоонуудыг ургамлын тосонд хуурч болгоно.
  2. Сэвэг зармыг угааж, тогоонд хийгээд, дээр нь хуурсан хүнсний ногоонуудаа хийнэ. Дээр нь ус хийж галыг халаана.
  3. Ус буцалж эхэлмэгц хэт халахаас сэргийлж, 10 минут тогооны тагийг нь авч, болгоно.
  4. Давс, халуун ногоо, бас гааг дээр нь хийнэ. Гаа нь эрүүл мэндэд олон талын ач тустай.
  5. Бэлэн болсон шөлийг холигчоор холино. Дараа нь тогоонд буцааж хийгээд, зөөлөн гал дээр буцалгана.
  6. Дээр нь нимбэгийн шүүс хийнэ.
cucu bab / Shutterstock.com

Хэрэв танд дээрх 5 шөлтэй хоол хийх жор таалагдсан бол хадгалж аваад, амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй. Мөн та энэхүү мэдээллийг SHARE хийж найзууддаа дуулгаарай.

7
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Chuka Chuka

    Chuka Chuka

    2019/11/26 at 22:21

    Chuka Chuka

  2. Т. Уранзаяа

    Т. Уранзаяа

    2019/11/27 at 22:21

    Badarch Tuvshintugs Dorjpalam Uranchimeg

  3. Munkhaldar Munkhaldar

    Munkhaldar Munkhaldar

    2019/11/29 at 05:58

    Баярлалаа

  4. Munkhaldar Munkhaldar

    Munkhaldar Munkhaldar

    2019/11/29 at 05:59

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *