Хамгийн өргөн тархсан 12 төрлийн ил.лэг. Таны биед аль нь илүү тохирохыг эндээс мэдэж аваарай

2

Хамгийн анхны ил.лэг тэртээ 4000 жилийн өмнө Хятад улсад хийгдэж байжээ. Тэр үетэй харьцуулахад одоо үед олон төрлийн ил.лэгийн хэлбэрүүд бий болж хөгжжээ. Эдгээр олон хэлбэрүүдээс аль нь танд хамгийн тохиромжтой болохыг мэдэж байх нь танд ихээхэн ач тустай билээ.

Бид та бүхэндээ хамгийн өргөн тархсан ил.лэгийн хэлбэрүүдийг танилцуулах бөгөөд ямар хүмүүст хамгийн тохиромжтой болох талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

1. Анхилуун үнэрт эмчилгээний ил.лэг

Энэ ил.лэгийг анхилуун үнэрт тос болох лаванда цэцэг, эвкалипт гэх зэрэг анхилуун үнэртэй тосоор хийнэ. Энэхүү ил.лэгийг хийхдээ тосоо арьсанд шууд түрхэж хэрэглэж болох ба ил.лэг хийлгэж буй өрөөнд үнэртүүлэгч болгон хэрэглэж болдог. ‘National Cancer Institute’-ийн зөвлөснөөр сэтгэл гутралтай, айдас ихтэй, нойргүйдэлд өртсөн, дотор муухайрдаг болон бусад өвдөлт ихтэй хүмүүс энэхүү ил.лэгийг хийлгэх нь тохиромжтой.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

2. Халуун чулуун ил.лэг

Энэхүү ил.лэг нь хавтгай, гөлгөр, халуун чулуу ашиглан биеийн тодорхой хэсгүүдэд тавьж хийгддэг ил.лэгийн төрөл юм. Энэхүү чулуу нь галт уулын чулуугаар хийгдсэн байх ба дулаан хадгалах чадвартай, 55-60 градусын хэмд хүртэл халах чадвартай. Хэрэв танд булчин чангарах, өвдөх, стресс, нойргүйдэх шинж тэмдэг илэрч байвал та энэхүү ил.лэгийг хийлгэх нэн тохиромжтой. Түүнчлэн судалгаагаар энэ төрлийн ил.лэг үений хэpх өвчтэй хүмүүст нэн тустай хэмээн үзсэн байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

3. Цэгэн ил.лэг

Энэ төрлийн ил.лэг хуян тайлах, нурууны зангирсан булчинг суллахад нэн тохиромжтой. Ил.лэг хийж буй хүн биеийн тодорхой цэгүүдэд даралт өгснөөр чангарсан булчинг суллаж өвдөлтийг багасгадаг байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

4. Тай ил.лэг

Энэ төрлийн ил.лэг хүнээс идэвхтэй оролцох оролцоог шаарддаг. Учир нь тай ил.лэг иогийн сунгалтын дасгал хийхтэй төстэй маягийн хөдөлгөөн хийлгэдэг ажээ. Энэхүү ил.лэг тамирчдад, ялангуяа хөнгөн атлетикийн тамирчдад илүү тохиромжтой. Тай ил.лэг хийлгүүлснээр стресс бууруулах, энерги нөхөх, толгойн өвчнийг намдааж, цyсны эргэлтийг сайжруулдаг байна.

© Bhattharasinthorn Kosawan & Chot-Anan Kittiraweechot / Wikimedia Commons

 

5. Жирэмсний үеийн ил.лэг

Энэ төрлийн ил.лэгийг жирэмсний аль ч үед хийлгэж болдог. Жирэмсэн үедээ ил.лэг хийлгүүлэх нь таны дааврын ялгаралтыг дэмжиж, өвдөх, хавагнах үйл явцыг бууруулан, стресс, айдас, санаа зовнил зэргээс сэргийлнэ.

© depositphotos.com © depositphotos.com

 

6. Хосын ил.лэг

Энэ төрлийн ил.лэгт та хосоороо, найзтайгаа, гэр бүлийн хүнтэй зэрэг хүмүүстэй цуг нэг өрөөнд орж ил.лэг хийлгэх боломжтой. Ерөнхийдөө энэ төрлийн ил.лэгт ямар ч төрлийн ил.лэг хийлгүүлж болно. Саунд орох, биеэ гуужуулах, педикур хийлгүүлэх зэрэг ямар ч үйлчилгээ авч болно. Гол зорилго нь та хайртай хүмүүстэйгээ хамтдаа нэг өрөөнд ил.лэг хийлгэж амрах боломжийг олгож байгаад оршиж байгаа юм. Тийм учраас энэ төрлийн ил.лэг харилцаагаа сайжруулахыг хүсэж буй хосуудад нэн тохиромжтой байдаг.

© depositphotos.com © Twemoji github / Wikimedia Commons

 

7. Эмчилгээний усан ил.лэг

Энэ төрлийн ил.лэгийг өөрөөр ‘вацу’ хэмээн нэрлэдэг. Энэ ил.лэг усан дотор хүний биеийг зөөлөн хөдөлгөж тайвшруулах ач холбогдолтой. Мөн биеийн чангарсан булчинг суллах, хөдөлгөөнийг сайжруулахад туслана. Иймд энэ төрлийн ил.лэг бие нь хөшсөн, булчин нь чангарч өвдсөн хүмүүст нэн тохиромжтой.

© depositphotos.com

 

8. Швед ил.лэг

Швед ил.лэг нь ил.лэгүүд дотроос хамгийн өргөн тархсан ил.лэг бөгөөд хүний биеийг тайвшруулж, энерги нөхөх ач тустай. Энэ төрлийн ил.лэг нь янз бүрийн татлага, ил.лэгийг биеийн тодорхой хэсгүүдэд хийгддэг бөгөөд булчин чангарсан, хөшсөн, тайвшрах хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой.

Illustrated by Ekaterina Gapanovich

 

9. Гүн ил.лэг

Энэ төрлийн ил.лэг нь хүчтэй даралтаар булчингийн дотор гадарга хүртэл нөлөөлөхөөр хийгддэгээрээ онцлог ажээ. Энэхүү ил.лэгийг хийлгэхэд хүний биеийн булчингийн өвдөлт, хөшилт зэргийг намдаана. Иймд гэмтсэн, булчингийн архаг өвдөлттэй, хөдөлгөөн дээд зэргээр хэрэгтэй хүмүүст тохиромжтой.

© depositphotos.com © depositphotos.com

 

10. Ашиацү ил.лэг

Ашиацу ил.лэг гүн ил.лэг боловч энэ ил.лэгийг гараараа биш хөлөөрөө хийдгээрээ онцлог билээ. Ил.лэг хийж буй хүн таны нуруун дээр нvцгэн хөлөөрөө гаран алхдаг. Ингэснээр таны биед илүү ихээр даралт өгч энэ нь стресст өртсөн, өвдөлт намдаах, биеийн уян хатан чанарыг нэмэгдүүлэх хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой.

© U.S. Army Corps of Engineers Europe District / Wikimedia Commons © shutterstock.com

 

11. Идэвхтэй зөөллөх ил.лэг

Энэ төрлийн ил.лэгийг өөрөөр ‘ART’ хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь биеийн тодорхой хэсгүүдэд зөөлөн эдэд нөлөөлж хийгддэг. Тухайлбал энэ төрлийн ил.лэг зөөлөн эдийн гэмтэлтэй хүмүүст нэн тохиромжтой. Мөн булчин суллах, хөшүүн арилгах зэрэг ач холбогдолтой.

© depositphotos.com © depositphotos.com

 

12. Сандалтай ил.лэг

Энэ төрлийн ил.лэг нь тусгайлан зориулж хийгдсэн сандлыг ашиглан хийгдэх бөгөөд ил.лэг хийлгэж буй хүн хувцастайгаа сандал дээр сууr хийлгэдгээрээ онцлог байдаг. Ихэвчлэн хүзүү, мөр, нуруу, бугалга, гар зэрэг хэсгүүдэд хийгддэг. Энэ төрлийн ил.лэгний сандал зөөврийн байдаг учраас оффист ажилдаг хүмүүст нэн тохиромжтой бөгөөд ажлын бус цагаар ил.лэг хийлгэж стресс бууруулах ач холбогдолтой билээ.

© depositphotos.com © depositphotos.com

Танд аль төрлийн ил.лэг илүү тохиромжтой гэж бодож байна вэ? Та өөрт тохирсон ямар ил.лэгүүд хийлгэж байсан бэ? Бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *