Жүжигчин Киану Ривзийн шинэ найз бүсгүйн талаарх сонирхолтой баримтууд. Тэр хэдэн сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн эрийг хэрхэн өөртөө татаж чадав?

0

Сүүлийн үед хэвлэл мэдэллийн хэрэгслээр Киану Ривзийн шинэ найз бүсгүйн талаар шуугиж байна. Тэрээр саяхан ойр дотны найз болох зураач бүсгүй Александра Гранттай цуг олны өмнө гарч ирснийг та санаж байгаа болов уу. Энэ үйл явдал үнэхээр онцгой, яагаад гэвэл жүжигчин залуу олон жил уй гашууд унаж орь ганцаар явсан – найз бүсгүй болон охиных нь амийг  авч одсон тэр мөчүүдийг мартаж чадахгүй байв.

Бид аз жаргалаар гэрэлтсэн Киануг хараад баярлахын зэрэгцээ та бүхэнд Александр Грантыг танилцуулахаар шийдсэн юм – олны хайрыг татсан жүжигчин залуугийн зүрх сэтгэлийг хэрхэн булааж чадав?

© Emma McIntyre / Staff / Getty Images
  • Александра Огай мужийн Фэйрвью Парк хотод 1973 онд төрсөн (Киану-гаас 9 насаар дүү).
  • Тэр олон жил Испани, Мексик болон Францад амьдарч байсан тул олон үндэстний соёл урлаг, амьдралын хэв маяг, хэл сурахад нь нөлөөлжээ.
  • 1994 онд Суормтор коллежийг түүх болон студийн урлагийн салбарын мэргэжлийг бакалаврын зэрэгтэй дүүргээд, 2000 онд нь уран зургийн салбарт дүрслэх урлагийн магистр цолыг хүртжээ.
  • Өнөөдөр Александра эрэлт өндөртэй зураач болсон. Тэрээр зохиолч, кино бүтээгч, уран барималч, гэрэл зурагчидтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж байна. Түүний бүтээлийг ч уран бүтээлчдийн хүрээнд өндрөөр үнэлэх болжээ.

  • Киану болон Александра хоёр тэртээ 2009 онд танилцсан гэдэг. Тэд ч хэл амаа амархан ойлголцсон бөгөөд Кианугийн “Ode to Happiness” яруу найргийн ном дээр цугтаа ажилласан. 2016 онд “Shadows” шүлгийг түүврийг хамтран гаргаж байжээ. Харин 2017 онд тэд хамтран X Artists’ Books хэвлэлийн газар нээн ажиллуулжээ – жүжигчид болон зураачдын уран зохиолын бүтээл дээр төвлөрөн ажиллах зорилготой хэвлэлийн газар.
  • 2015 онд Александра оршуулгын дурсгалын хөшөөний аяллын тухай баримтат кино бүтээв. Тэр дурсгалын хөшөөг хуучин эд зүйлсийн дэлгүүрээс Александра худалдан авсан байж, харин хэзээ хойно нь уг хөшөөний түүхийг мэдэж авчээ: Небраскагаас гаралтай, 1945 онд хулгайлагдсан хөшөө. Ингээд бүсгүй хөшөөг нутагт нь буцаахаар аялалд гарсан нь тэр ажээ.
  • Александра эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч. Тэрээр нэгэн ярилцлагадаа урлагт хүйсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл байгаа хэмээгээд өөрт тохиолдсон жишээг дурдсан байна: түүнийг жирэмсэн байх үед нь үзэсгэлэнд хүрэлцэн ирэхгүй байхыг хүсэж байжээ.
  • Грант – сайн дурын үйлсэд үнэнч зүтгэдэг. Түүний grantLOVE сан нь залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой ашгийн бус байгууллагад тусалж хамтран ажилладаг.

  • Ривз, Грант хоёр өмнө нь цугтаа олны өмнө гарч байсан, гэхдээ энэ удаад анх удаа гар гараасаа хөтлөлцөн гарч ирцгээсэн нь энэ.
  • 8 дугаар сарын 5-нд зураач бүсгүй өөрийн инстаграм хуудсандаа хуримын ёслолыг удирдаж байгаа гэрэл зураг байрлуулжээ. Александра Universal Life сүмд зүтгэгч бөгөөд гэр бүл бүртгэх эрхтэй.

 

Ривз болон Грант хоёрын хооронд үүссэн байж болох хайр дурлалыг олон нийт хэрхэн хүлээн авсан бэ?

Интернетийн үзэл бодол маш олон янз байна. Хэн нэг нь Грантыг Ривзээс хөгшин харагдаж байгаа болохоор тохирохгүй гэх, гэхдээ тэдний өмнөөс баярлаж байгаа хүмүүсийн тоо хамаагүй их.

“Бид энэ байшинд хайртай, Киану Ривз болон Александра Грантыг байнга дэмжих болно”

“Энэ бол гайхамшиг: холливудын жүжигчин маань өөрийн насанд тохирох ханиа оллоо. Толгойгоороо дүүрэн буурал үстэй зураач бүсгүй. Киану, би чамайг улам их хайрлах болжээ”

© Stefanie Keenan / Contributor / Getty Images

Киану, Александра хоёрын цаашдын харилцаа яаж үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм, ямартай ч тэдэнд сайн сайхан, аз жаргалыг л хүсэх байна.

Та энэ хосуудын талаар юу гэж бодож байна?

10
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Цогоо Тунгаа

    Цогоо Тунгаа

    2019/11/11 at 22:30

    Хөгшин эмээ

  2. Зочин

    2019/11/12 at 03:07

    saihan huuhen

  3. Зочин

    2019/11/12 at 03:07

    saihan huuhen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *