
2016 оны 5-р сард нээлтээ хийхээр товлогдоод байгаа Batman vs. Superman киноны талаар нэгэн шинэ мэдээлэл тархсан байна. Тус киноны найруулагчаар ажиллаж буй Zack Snyder саяхан Batman-ы машин болох Batmobile-ийн зургийг твиттерт жиргэжээ. Угийн хурц ширүүн загвар дизайн болон гайхалтай онцлог чадваруудыг агуулсан байдаг Batman-ы техник, эдлэл хэрэглэлүүд нь тус киноноос үзэгчдийн хамгийн их үзэх дуртай хэсгүүдийн нэг байж чаддаг.
Жил ирэх тусам улам боловсронгуй, улам илүү хүч чадал, шинэ шинэ онцлог нэмэлтүүдтэй болсоор байдаг Batman-ы машины цөөн боловч үзүүштэй зургууд нь кино сонирхогчдын хорхойг бага ч гэсэн дарж чадна гэж найдаж байна.







