Бид хүнсний ногоог маш буруу сонгодог байжээ. Хүнсний ногоо ашигтайгаас гадна амттай байх ёстой

2

Бид хүнсний ногоог өдөр болгон шахам худалдаж авдаг бөгөөд эдгээр ашигтай ногоо ороогүй хоол хүнс гэж үгүй билээ. Гэхдээ бид зөв сонголт хийж чаддаг болов уу? Салатанд зориулж ямар сонгино авах, төмсний нухаш хийхийн тулд ямар төмс авах хэрэгтэйгээ бид мэдэх билүү? Ногоон чинжүү улаан чинжүүнээс юугаараа ялгаатай вэ?

Ингээд хамгийн амттай, аливаа хоолонд тань “таарах”, зөв ногоо сонгоход тань туслах санамж.

Сонгино

  • Цагаан, манжин хэлбэрт сонгино. Манжин хэлбэрт сонгино дундаас хамгийн зөөлөн амттай нь юм. Ихэнхдээ шинээр нь салатанд хэрэглэнэ. Цагаан сонгино Мексик хоолонд өргөн хэрэглэгдэх бөгөөд янз бүрийн сүмс болон халуун хоолонд бас хэрэглэнэ.
  • Шар, манжин хэлбэрт сонгино. Хамгийн их дэлгэрсэн сонгино бөгөөд шарах, хуурах, жигнэх болон 1 болон 2-р хоолонд их хэрэглэдэг бөгөөд сахар ихтэй учир чихэрлэг амт оруулдаг байна. Харин салатанд өөр сонгино хэрэглэсэн нь дээр бөгөөд шар сонгины хурц амт нь бусад зүйлийнхээ амтыг дардаг талтай. Чухам энэ сонгиноор Францчууд алдарт сонгины шөлөө хийдэг билээ.
  • Хүрэн, манжин хэлбэрт сонгино. Хадгалалт даахдаа хамгийн муу сонгино. Ихэнхдээ түүхийгээр нь хэрэглэх ба халуун хоолонд өнгөө алдаж саарал болдог байна. Янз бүрийн сэндвич, пицца, сүмсэнд их хэрэглэх ба шар сонгиныг бодвол хурц амт багатай, харахад ч үзэмжтэй билээ.
  • Урт сонгино. Бусад манжин хэлбэрт сонгиныг бодвол, бүр хамгийн зөөлөн амттай сонгинотой харьцуулахад исгэлэн хурц амт бараг үгүй бөгөөд жигнэсэн байдлаараа хоолны хачир болгон хэрэглэдэг. Ер нь энэ сонгиныг янз бүрээр ашиглаж болох ба шарна, чанана, дарна, амтална. Хятадад энэ сонгиноор бүр чипс хийдэг байна.

 

Байцаа

  • Кольраби. Германаас орчуулахад манжин-байцаа гэсэн утгатай юм. Бусад байцааны төрлийг бодвол зөвхөн бөөрөнхий голыг хүнсэнд хэрэглэдэг байна. Витамин С ихээр агуулах ба энэ витамины хэмжээ нь жүрж, нимбэгээс их юм. Амтны хувьд байцааны голыг санагдуулах боловч исгэлэн хатуу зүйл үгүй. Янз бүрээр болгож хэрэглэх ба түүхийгээрээ хамгийн амттай.
  • Брюссел байцаа. Энэ байцааг бүх л төрлөөр болгож, бэлдэж иддэг. Цагаан байцаатай төстэй боловч амт нь арай исгэлэн, бага зэргийн самрын амттай. Голоос нь салгаагүй бол хөргөгчинд ногооны хэсэгт хадгалж болох бөгөөд салгасан бол хөлдөөж хадгална. Энэ байцаа В төрлийн витамин ихээр агуулдаг бөгөөд бас PP, C витамин болон давс, эрдэс агуулдаг.
  • Хүрэн байцаа. Энгийн цагаан байцааг бодвол хадгалалт сайн даана. Мөн витамин А-гаар 10 дахин их бөгөөд 2 дахин их төмөр агуулдаг. Шинээр нь их хэрэглэх ба буруу хадгалбал муухай саарал туяатай болдог. Германчууд энэ байцааг жигнэж олон төрлийн махтай хоолны хачир болгон хэрэглэдэг байна.
  • Өнгөт байцаа. Хүний биед хамгийн амархан шингэдэг бөгөөд бусад байцааны төрлөөс илүү их ашигтай бодис агуулдаг учир хүүхдийн хоол тэжээлд их хэрэглэнэ. Энэ байцааг янз бүрээр болгож хэрэглэх боловч ашигтай бодисыг хадгалахын тулд жигнэх нь илүү үр дүнтэй.
  • Брокколи. Байцааны төрөл дундаа А витамины агууламжаараа аварга нь юм. Ашигтай чанарыг нь хадгалахын тулд хөлдөөж болох ба харин гэсгээгээд дахин хөлдөөвөл ашигтай чанар нь үгүй болдог. Түүхийгээр болон жигнэж хэрэглэнэ.
  • Савойн байцаа. Навч нь бүдүүн голгүй, өвөрмөц хэлбэртэй бөгөөд ашигтай бодис ихээр агуулна. Чанаж, шарж, жигнэх зэргээр бусад байцаа шиг янз бүрээр болгож хэрэглэж болно. Худалдаж авахдаа голыг нь сайн анзаарах хэрэгтэй бөгөөд дугариг байх тусмаа амттай байдаг билээ.

 

Төмс

Шарах болон жигнэх төмс. Төрөл бүрээр шарсан төмс хийхэд 15% болон түүнээс их хэмжээтэй цардуул агуулдаг төмсний сорт тохиромжтой. Цагаан, шар, хүрэн хальсаар таньж болох ба төмс маань өөрөө цагаан, шар өнгөтэй байна.

Салатанд таарах төмс. Төмс хэлбэрээ хадгалж байх ёстой хоол, салатанд аль ч төрлийн залуу төмс ашигладаг ба учир нь залуу төмсөнд цардуул бага байдаг байна. “Жирийн” төмсний хувьд сорт болон улаан туяатай хальс, зөөлөн гол зэрэгт анхаарах хэрэгтэй юм. Ийм төмсөнд цардуул 10-15%-ийг эзэлдэг.

Нухшинд зориулсан төмс. Нухаш хийхэд хамгийн сайн тохирох төмс бол 20%-иас дээш хэмжээний цардуул агуулсан төмс юм. Ийм цардуул бүхий төмс нь цайвар, бор хальстай, төмс нь өөрөө их цагаан өнгөтэй байдаг байна. Мөн ийм төмсийг янз бүрийн зутан шөл болох хулууны болон вандуйн… зэрэг  шөлөнд хэрэглэнэ.

Зөвлөгөө. Төмсний “цардууллаг” чанарыг тодорхойлохдоо дундуур нь хуваагаад хооронд нь үрж байгаад нэгийг сул тавина. Хэрвээ сул болсон төмс нь унаж байвал цардуул бага, унахгүй наалдаж байвал их хэмжээний цардуултай төмс байна гэж ойлгоно.

 

Амтат чинжүү

  • Ногоон чинжүү – энэ бол гүйцэд боловсроогүй улаан чинжүү юм. Хэдийгээр улаан чинжүүг бодвол ашигтай бодис бага боловч С витамин маш их агуулдаг учир энэ чинжүүний тал нь л хүний өдрийн С витамины хэрэглээг бүрэн хангадаг байна. Ногоон чинжүү бусад улаан болон шар чинжүүг бодвол арай исгэлэн байдаг ба энэ нь гүйцэд боловсроогүйтэй холбоотой юм.
  • Шар болон улбар шар чинжүү. Энэ чинжүүний ялгаатай өнгө нь түүний боловсорсон түвшин янз бүр байгаагийн илрэл юм. Гэхдээ улбар шар чинжүү нөгөөхөө бодвол арай илүү чихэрлэг, витамин их агуулдаг бөгөөд энэ нь илүү сайн боловсорсонтой нь холбоотой юм.
  • Улаан чинжүү – хамгийн үнэтэй нь бөгөөд бүрэн боловсорсон чинжүү юм. Энэ чинжүүнд А витамин болон бета-каротин хамгийн их байна. Ногоон чинжүүг бодвол С витамин хоёр дахин илүү агуулдаг билээ. Мөн бусдаасаа илүү сайхан амттай ба энэ нь бүрэн боловсорсонтой нь холбоотой.

Та хүнсний ногоогоо сонгохдоо ямар нэг дүрэм, зарчим баримталдаг уу?

17
ГоёГоё
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Boldbaatar Shagdarsuren Osor

    Boldbaatar Shagdarsuren Osor

    2018/02/27 at 17:59

    ЯАГААД БИД ГЭЖ? БИ Л ЛАВ ТЭГДЭГГҮЙ.

  2. Boldbaatar Shagdarsuren Osor

    Boldbaatar Shagdarsuren Osor

    2018/02/27 at 17:59

    ЯАГААД БИД ГЭЖ? БИ Л ЛАВ ТЭГДЭГГҮЙ.

  3. Boldbaatar Shagdarsuren Osor

    Boldbaatar Shagdarsuren Osor

    2018/02/27 at 17:59

    ЯАГААД БИД ГЭЖ? БИ Л ЛАВ ТЭГДЭГГҮЙ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *