Таныг хэтэрхий их сахар хэрэглэж байгааг бие махбодь тань дараах 5 шинж тэмдгээр анхааруулна!

3

Бид бүгд сахар, амттан эрүүл мэндэд хортой гэдгийг мэдэж байгаа хэрнээ л идэх дуртай. Таны сахарын хэрэглээ хэтэрч байгааг ямар шинж тэмдгээр илэрч болохыг танилцуулахаар бэлдлээ. Хэрвээ танд зарим нэг шинж тэмдэг байнга илэрч байгаа бол сахарын хэрэглээгээ яаралтай багасгана уу.

 

1. Ядарч, эрч хүч дутагдаж байгаа мэт мэдрэмж төрөх

Сахар их хэрэглэхэд бие ядарч эрч хүч дутагдаж байгаа мэт мэдрэмж төрнө. Сахар биднийг богино хугацааны эрч хүчээр сэлбэдэг, түр зуурынх учир эрч хүч дороо унах тул та эргээд л ядарч эхэлнэ.

 

2. Байнга ханиад томуу тусах

Дархлааны систем сулрах тул архаг өвчнөөс салахгүй, байнга ханиад, томуу тусна.

 

3. Сахар, нүүрс-усанд татагдах

Хэрвээ байнга сахар хэрэглэмээр санагдаад байвал та хамааралтай болжээ.

 

4. Хоолны дараа ухаан самуурах

Цусан дахь сахарын хэмжээ буурахад ухаан балартах нь хамгийн түгээмэл шинж тэмдэг. Сахараар баялаг хоол хүнс хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдэнэ, харин дараа нь огцом буурна. Сахарын эрс өөрчлөлт нь эрүүл мэндэд маш их эрсдэл авчирна.

 

5. Жин нэмэгдэх

Сахар нь уураг, ширхэлэг агуулдаггүй учраас өл дарахгүй. Хэдий хэр их сахар хэрэглэнэ төдий чинээ калори авна. Сахарыг бие эрхтэнд тээвэрлэхийн тулд бие махбодь илүү их эрч хүч зарцуулна, үүний тулд их хэмжээний инсулин ялгаруулах хэрэгтэй болно.

Сахарын хэмжээ ихдээд ирэхээр илүү их инсулин ялгаруул гэсэн дохио очно, энэ нь инсулиний эсэргүүцэл явагдахад хүргэнэ. Үр дагавар – бие махбодь инсулины хэвийн хэмжээг хянаж чадахгүй болж сахарыг зохих ёсоор боловсруулах чадвараа алдана.

10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Чимэддорж Энхтуяа

    Чимэддорж Энхтуяа

    2018/02/28 at 06:04

    ? ? Tu es la personne que j’aime le plus au monde. ? <<3

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *