Муу санаатай, хорон хүмүүстэй хэрхэн харьцах тухай 7 арга

6

Бид амьдралдаа янз бүрийн л хүнтэй уулзаж учирдаг. Зарим нэг нь бидэнд хэрэггүй зөвлөгөө өгч, боломж л гарвал муулж, шалтаг тоочих нь бий. Ийм төрлийн хүмүүсээс зайгаа барих нь дараагийн зөрчилдөөний эх үүсвэр болно, тэгэхээр тэдэнтэй харилцахдаа харилцааны зарим нэг аргыг ашиглаж сурцгаая.

Та бүхэнд “хортой” хүмүүстэй харилцах 7 зөвлөгөөг өгч байна. Уншиж танилцаад тэдэнтэй харилцахдаа ашиглаад үзээрэй.

Товч бөгөөд итгэлтэй ярь

Хэцүү хүмүүс тухайн нөхцөл байдалд тохируулна гэсэн үүднээс биеэ тодорхой бус байдлаар авч явдаг. Жишээ нь:

  • “Энэ тухай хэнд ч хэлж болохгүй гэж чи надад сануулаагүй ш дээ”
  • “Чамайг яг 10 цагт уулзана гэдгийг чинь би сайн ойлгоогүй”

Эрүүлээр сэтгэдэггүй болон эмх цэгцтэй байхын анхан шатны ойлголтгүй хүнтэй маргалдах ямар ч шаардлагагүй. Хамгийн гол нь та анхнаасаа түүнтэй тодорхой бай, ялангуяа таны хувьд өчүүхэн байж болох тийм зүйлийг ч мөн онцлон хэлэх хэрэгтэй.

 

Халамжийг өөрийгөө илэрхийлэх аргаас ялгаж хараарай

Энэхүү нийтлэлд дурдагдаж байгаа хүн бусдыг халамжлахдаа зууралдсан “алба” байдлаар хийдэг. Харахад халамжилж байгаа мэт тул бид уг хүнийг сайхан сэтгэлтэй ч хайр халамжаа өөрөөр илэрхийлж чаддаггүй хүн гэж бодож явдаг. Үнэн хэрэгтээ – түүний биеэ авч яваа энэ байдал нь өөрийгөө мэдрүүлэх гэсэн зорилготой юм.

 

Хил хязгаар тогтоо

Хэцүү хүмүүс тодорхой байхаас айдаг тул тэдэнтэй тодорхой хүрээнд харьцаж байх хэрэгтэй. Жишээ нь, хэрвээ хэцүү хүнтэй  ажилладаг бол та ажлаас гараад мэргэжлийн харилцаа тогтоохыг тэвчдэггүй болохоо шууд л хэлэх хэрэгтэй, иймээс ажлын дараа ямар нэгэн арга хэмжээнд урих хэрэггүй гэдгийг ч ойлгуул. Хувийн харилцааны хил хязгаарыг тогтоох нь зарчмын хувьд зөв бөгөөд эрүүл харилцааны гол шалгуур болдог ажээ.

 

Цагт нь зогсож бай

Ийм хүмүүстэй ярилцаж байхдаа хариуг нь өгч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлмээр санагдах үе гарна. Ингэлээ гээд та түүний өгөөш л болж орхино, тэр хэрүүл уруул хийж өөрийгөө харуулах хүсэлтэй болохоос үнэн мөнийг мэдэх хүсэлгүй нэгэн. Мэдээж тэр хэрүүл уруулдаа таниас хэд дахин илүү тул та өөрийгөө хамгаалахын тулд тохиромжтой цагт нь яриагаа таслаад явсан нь дээр дээ.

 

Зөв бултаж бай

Хэцүү хүний ааш араншин таны сайхан сэтгэл санааг эвдэх гээд байвал та явах шалтаг гаргаж ирээрэй. Яаралтай захиа бичих, хүүхдээ цэцэрлэгээс авах, машинаа угаалгах гээд юу эс байхав дээ. Ямар аргаар “бултах” нь хамаагүй, хамгийн гол нь хүн үнэмшихээр шалтгаан хэлнэ. Тийм учраас та бултах шалтгаанаа урьдчилан бодсон нь дээр.

 

Хувийн орон зайг бүү давж харьц

Заримдаа биеэ барихаас бэрхтэй үе тохиолдоно. Жирийн асуудлыг зөрчилдөөн болгож байгаагаа ч бид өөрсдөө анзаарахгүй байх нь олонтаа. Хэрвээ ийм дээрээ тулсан бол – хувь хүний зан чанарыг хэлэлцэх хэрэггүй, ингэснээр та өөрийгөө хүчгүй болсныг л харуулна. Зөвхөн баримт дээр тулгуурла. Ухаантай байж нөгөө хүндээ үлгэр дуурайлал болоорой.

 

Дуртай зүйлээ хий

Хэцүү хүнтэй харилцсаны дараа сэтгэл тавгүй болно. Нэг талаараа-  зөрчилдөөнөөс зайлсхийж та цэг тавьж чадаагүй, нөгөө талаараа – таны тодорхой зан аашнаас зайлсхийж тэр харилцааны гүүрээ шатаагаагүй. Тийм учраас бид нөгөө хүнтэйгээ хэзээ ч юм дахиад л уулзаж өөрсдийгөө зовооно. Энэ харилцааны дараа өөрийгөө сэргээх үүднээс дуртай зүйлээ хийж сэтгэлээ тайвшруулж байхыг зөвлөж байна. Дуртай зүйлээ хийснээр бид өөрийгөө хэн болохыг илүү мэдрэнэ шүү дээ.

84
Ха ХаХа Ха
45
ТэнэглэлТэнэглэл
35
ГайхмаарГайхмаар
29
БахархмаарБахархмаар
24
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
21
ГоёГоё
19
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Enkh Jargal

    Enkh Jargal

    2017/03/24 at 14:52

    Iim ymnuudtai haritsaj tsag zavaa urj yaadginn

  2. Bolor Byambadorj

    Bolor Byambadorj

    2017/03/24 at 14:55

    Telmentuya Enkhbaatar Tsendsuren Bat-Ulzii

  3. Ulzii Jargal

    Ulzii Jargal

    2017/03/24 at 16:28

    Xaritsaaniihaa hureend tun yduu ydmag amitad bhiin zugrr margaldaal Mar ter hundee haraal jatga hiilguuldeg tenguud bn bn iim niigemiin hog shaaruud bn bn ingelee geed hend heregtei yum uiliin uriig uhej bish amidarch edldgiig oilgodoggui yum bh daa

  4. Enerel Baatarsukh

    Enerel Baatarsukh

    2017/03/24 at 16:30

    Useful

  5. Chimgee Erdene

    Chimgee Erdene

    2017/03/24 at 18:31

    Энхбаатар Цолмон

  6. Заяц Туулай

    Заяц Туулай

    2017/03/25 at 03:23

    ?

  7. Nominerdene Batjargal

    Nominerdene Batjargal

    2017/03/25 at 03:35

    zarim neg hu……nar durgvi hvrgeed baihin

  8. Sunjidmaa Mikhlai

    Sunjidmaa Mikhlai

    2017/03/25 at 09:12

    харьуахгүй л байх хэрэгтэй…яршиг л бн

  9. Б. Уранзул

    Б. Уранзул

    2017/03/25 at 14:27

    ss

  10. Angel Lkham

    Angel Lkham

    2017/03/25 at 19:17

    Hil hyzgaariig togtooh heregtei. Uurtuu surug energy tsugluulah ymar hereg bn

  11. Өнөржаргал Б.

    Өнөржаргал Б.

    2017/03/25 at 20:15

    Сш?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *