Нүүр Зөвлөгөө Аяга таваг угаагч машины бодисоор төрөл бүрийн зүйлс цэвэрлэх ухаалаг аргууд

Аяга таваг угаагч машины бодисоор төрөл бүрийн зүйлс цэвэрлэх ухаалаг аргууд

2
0

Нэг удаа манай найзын нөхөр аяга таваг угаагч машины өөр өөр бодис авчирсан ба тэдгээр нь хэмжээгээрээ таарахгүй байсан юм. Бүгдийг нь хаяхад хайран байсан учраас хадгалж байж.

Тэрээр нэгэн загварын сэтгүүлээс аяга таваг угаагч бодисыг өөр өөр зорилгоор ашиглаж болдог гэсэн байсныг уншжээ.

Манай найзын хэрэглэж туршиж үзсэн гайхалтай аргуудаас хуваалцъя.

Аяга таваг угаагч бодис

Стандарт бус хэрэглээ

1. Зуух цэвэрлэх

Зуух маш хурдан заваардаг. Үүнийг цэвэрлэхэд маш хэцүү ба цэвэрлэсний дараа бүх гадаргуу хуучин хэвэндээ бүрэн ордоггүй. Би шоргоолжны хүчилтэй цэвэрлэгээ нэг удаа хийлгэж үзсэн. Маш үнэтэй, идэмхий бодис боловч мөн л сайн цэвэрлэж чадаагүй. Зуух аймшигтай бохир байсан ч санаа зовох хэрэггүй бөгөөд үүнийг цэвэрлэхэд аяга таваг угаагч бодис тусална. Угаалгын нунтагаа хийгээд бүлээн усанд уусгаж, цэвэрлэгээ хийнэ. Бээлий өмсөж гараа хамгаалахаа мартуузай! Яагаад гэвэл угаагч маш их химийн элемент агуулсан бөгөөд бохирдлыг хурдан арилгадаг.

Хамгийн чухал нь! Цэвэрлэснийхээ дараа, зуухаа бүхэлд нь үлдэгдэл бодисыг нь арилгаж чийгтэй алчуураар арчина.

2. Зуухны жигнүүрийн тавгийг цэвэрлэх

Магадгүй зуухны дараа орох хамгийн бохир зүйл бол мэдээж жигнүүрийн таваг. Хоол шарж болгосны дараах тос, толбыг арилгаж яг л шинэ мэт болгох боломжтой! Халуун ус хийж, аяга таваг угаагч бодисыг задалж хийнэ. Шөнөжин дэвтээж хононо. Өглөө юу болно гээч? Мэдээж цэвэр цэмцгэр байдал.

Мөн сайтар зайлахаа мартуузай. Аяга таваг угаагч нь гал тогооны хэрэгслийг цэвэрлэх химийн арга хэрэгсэл учраас сайтар зайлах нь ямар нэг хортой зүйл үлдээхгүй байхаас сэргийлдэг.

3. Алчуур цайруулах

Аяга таваг угаагч бодис болон бүлээн ус нь цагаан зүйлсийг гайхалтай цайруулж, толбыг арилгадаг. Анхаарах зүйл: зөвхөн цагаан зүйлсийг л цайруулна, өөр өнгөтэй бол өнгө нь хувирдаг. Энэ шийдэл нь хувцас угаах үеийн хамгийн төвөгтэй асуудлуудад ч тусладаг. Цагаан цамцан дээр улаан оймс хийчихжээ. Ингэснээр бүх зүйлс ягаавтар туяатай болж өрчлөгдөнө.

Буцааж цагаан өнгийг сэргээх боломж бий! Энэхүү шингэндээ шөнөжин дэвтээгээд л боллоо.

4. Хана цэвэрлэх

Хэрвээ ханан дээр тосны толбо болсон бол энэхүү бодис туслана. Мөн хүүхдүүдийн ханан дээр зурсан зургийг ч арилгана: шохой, фломастер. Гол нөхцөл нь маш энгийн ба эдгээр толбыг арилгахад хана угаагддаг байх хэрэгтэй.

5. Угаалгын машиныг цэвэрлэх

Аяга таваг угаагч бодис нь угаалгын машины доторхыг цэвэрлэж, бохирдлыг арилган халдваргүйжүүлдэг.

Мэргэжилтнүүд сард нэг удаа хувцас угаалгүйгээр дотор нь бодисноосоо 2 ширхэгийг хийгээд зайлан угаах хэрэгтэй гэж зөвлөж байна. Энэ энгийн арга нь гэрийн ажлыг хөнгөвчилж өгөх юм.

6. Хуванцар зүйлс цэвэрлэх

Хуванцар цэцэрлэгийн тавилга, шуудангийн хайрцаг, хүүхдийн савлуур гээд гадаа байдаг бүх зүйлс амархан бохирддог боловч энэ ид шидтэй бодис нь хамгийн их бохирдолтой зүйлсийг ч цэвэрлэж чаддаг. Тоос шороогүй, шувууны баасгүй бүх зүйл сайхан!

7. Аяга таваг угаах

Аяга, шилэн аяга, цайны сав, кофены саваа бүлээн усанд хийж бодисоо нэмнэ. Үрж угаах хэрэггүй: хэдэн цагийн дараа бүх бохир бүрэн арилна.

8. Металыг цэвэрлэх

Яг энэ аргаар хэдэн цагийн турш гал тогооны хэрэгслийг дэвтээвэл гялалздаг. Мөн гялалзсан байдлаа хадгалахад нь туслана.

9. Хуванцар гал тогооны хэрэгслийг цэвэрлэх

Хуванцар аяга таваг нь хоолны үнэрийг шингээдэг учраас үүнийг арилгахдаа энэ аргыг мөн хэрэглэнэ. Хогны сав гэх мэт бусад хуванцар зүйлсээс муухай үнэр үнэртэж байвал үүнийг мөн дээрх аргаар арилгана.

10. Суултуур цэвэрлэх

Суултуурт бодисыг хийж шөнөжин байлгана. Өглөө нь суултуур цэвэр мөн цагаан болох болно! Яг л чамбай цэвэрлэгч нүх сүв бүрийг сайтар зүлгэсэн мэт цэвэр цэмцгэр гялалзах болно.

Зөвлөгөө

Аль нь хамгийн сайн бэ гэдгийг мэдэхгүй ч алийг нь хэрэглэж байгаагаас үл хамааран ижил асуудал үүсдэг:  угааж байх үед уусдаггүй. Аяга таваг угаагч нь ус цахилгаан зарцуулж байгаа хэдий ч угаасан аяга тавгийг зайлж гараар угаах хэрэгцээ байсаар байна.

Гэвч хэрэглэхдээ машины зааварчилгааг дагах хэрэгтэй. Өндөр тавагнууд нь машины усаа хуримтлуулах боломжийг нь хаадаг учраас бодис уусдаггүй.

Гэсэн ч бид энэхүү бодисыг гэртээ хэрхэн ашиглах нууцыг мэдсэн. Хэрвээ энэ нийтлэл сонирхолтой санагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн энэхүү гайхалтай жорыг бусаддаа хуваалцаарай!

4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Saran Batdelger

    Saran Batdelger

    2017/08/11 at 16:18

    Erdin ayaga tavag ugaagch yum uu, ayaga tavag ugaagch mashini bodis gej tusdaa b dag yum uu

  2. Эрдэнэчимэг Н.

    Эрдэнэчимэг Н.

    2017/08/12 at 13:44

    Ayga tawga ugaagch mashinii zoriulaltiin bodis gej bgaa. Zurgan deer bna .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…