Франц бүсгүйчүүдээс суралцвал зохих гоо сайхны 8 нууц

0

Франц бүсгүйчүүдийн гоо сайхан юунд оршиж байгааг, хэрхэн тэдэн шиг харагдахыг бид судалж үзсэн юм. Онцын хүнд зүйл огт байхгүй ажээ.

Дарс, бяслаг, крауссан – ийм хоол идээд тэд яаж гуалиг байж чадаад байна вэ? Ямартай ч тэд гоо сайхан харагдахын тулд биеэ бидний мэдэхгүй аргаар арчилж байгаа нь тодорхой.

Франц бүсгүйчүүд шиг харагдахын тулд юу хийх ёстой вэ?

Усаар угаахаа больцгоо

Гоожуурын ус хатуулаг ихтэй учраас арьсыг хуурайшуулдаг, тийм учраас франц бүсгүйчүүд ширгээсэн усаар нүүрээ угаадаг ажээ. Зөөллөсөн усанд хөвөн дүрээд л нүүр, хүзүүгээ арчихад болно.

 

Арьсны арчилгааг амарчлах

Танд хэрэгтэй зүйл гэвэл – нүүрний будаг арилгах бодис, чийгшүүлэгч тос эсвэл шар сүү. Арьсны арчилгаанд том брэндийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэггүй, өөрийн арьсанд тохирсон байнгын бүтээгдэхүүн байна.

 

Үсээ сэнсээр хатаахгүй

Орой нь үсээ угаагаад л үсний нийт уртад арчилгааны бодисыг түрхээд (дахин угаах шаардлагагүй тийм бодис) л унтана. Өглөө гоёмсог үстэй босох болно.

 

Үсний засалт

6-8 долоо хоногтоо нэг удаа үсчинд заавал очиж үсний засалтыг сэргээнэ.

 

Өө дарах гоо сайхны бүтээгдэхүүнийг маш багаар хэрэглэнэ

Төгс харагдахын тулд эсвэл өө дарах бүтээгдэхүүнийг нэг эсвэл хоёроор л хязгаарлана. Нүүрний арьсны өнгийг сэргээмээр байна уу? Туяа байхад л хангалттай. Арьсны өөг тэгшлэх хэрэгтэй байна уу? Тональ кремээс өөр юу ч хэрэггүй. Илүү онцгой бүтээгдэхүүн хэрэгтэй болоод байвал айз угаалт эсвэл улаан уруулын будаг ашиглаарай.

 

Гар дор улаан уруулын будаг бэлэн байх ёстой

Франц бүсгүйн гоо сайхны цүнхэнд заавал байх зүйл. Ямар ч хувцас өмссөн бай бүсгүйн төрхийг чимж өгнө.

 

Үнэртэй усыг мартахгүй

Сайхан үнэртэх ёстой. Хэт их цацах хэрэггүй, хэдхэн дусал байхад л хангалттай.

 

Өөдрөг сэтгэл санаатай байхдаа өөрийгөө арчилна

Яаралгүй, тайван, нүүрээ арчилж байгаа процессоос таашаал авна. Өөрийнхөө гоо сайханд цаг гаргаж сураарай. Магадгүй ганц хундага дарс саад болохгүй л байх. Франц бүсгүйчүүдийн хувьд дарсны хувьд чанд баримтлах дүрэм үгүй ажээ.

20
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *