Шинэ кинонд дургүй хэн байх билээ дээ. Кино фанатууддаа зориулж 2017 онд дэлгэцнээ гарах хамгийн их хүлээлт үүсгэсэн кинонуудыг танилцуулж байна.
Beauty and the Beast
Диснейн хүүхэлдэйн киногоор бидэнд танигдсан тус бүтээл ирэх жилийн хавар шинэ мэдрэмж авчрах нь. Хүүхэлдэйн киноноос нь сэдэвлэж, чадварлаг жүжигчид, сайн нүүр будалтын багийн бүрэлдэхүүн нь танд таалагдах нь лавтай.
3 сарын 16-нд нээлтээ хийнэ.
Thor: Ragnarok
Marvel биднийг шинэ бүтээлээр баярлуулах нь: хүчирхэг Тор Халк-ын тусламжтайгаар дэлхийг сүйрэхээс хамгаална. Харин тэдний эсрэг Суртур бүх 9 ертөнцийг устгах гэж тэмцэх болно.
11 сарын 25-нд нээлтээ хийнэ.
Justice League
Манай дэлхийг Darkside эзэлсэн бөгөөд Бэтмен Супермен хоёр хүчээ нэгтгэнэ. Брюс Вэйнд дэлхий даяар өөрийн баг болон итгэл даах найзуудаа цуглуулах хэрэг гарах нь.
11 сарын 16-нд нээлтээ хийнэ.
The Dark Tower
Стивен Кингийн шүтэн бишрэгч бол та тус киног заавал үзэх хэрэгтэй. Тhor киноны Хеймдалын дүрд тоглосон Идрис Эльба тус киноны гол дүрд тоглох болно. Хар Цамхагт нуугдах хүчийг хайхаар Роланд аялалд гарах бөгөөд түүнд юу тохиолдох бол?
XXX 3: The Return of Xander Cage
Xander Cage эргэн ирлээ! Вин Дизелийн тоглох дүр хүчирхэг баг бүрдүүлэхээс гадна зодоон, байлдаан гэх мэт олон үйл явдал энэ кинонд гарна.
1 сарын 17-нд нээлтээ хийнэ.
Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales
Ахмад Jack Sparrow дахиад л бүтэлгүйтлээ: түүний эртний дайсан ахмад Салазар өөрийн багийн хамт чөтгөрийн гурвалжингаас гарч хорвоогийн бүх далайн дээрэмчдийг устгах гэж байгаа ажээ. Амьд гарах цор ганц арга бол тэднээс өмнө далайн бурхан Посейдоныг олох юм.
5 сарын 24-нд нээлтээ хийнэ.
Wonder Woman
Тусгаарлагдсан аралд байлдагч нарын дунд төрсөн Диана гүнж гадаад ертөнцтэй танилцахаар шийднэ: түүнд осолдсон онгоцны нисгэгч дэлхийд тулгарч байгаа аюулын талаар ярьж өгнө. Тэдэнд дотоод хүчээ нээх шаардлага гарах ба эцсийн амьсгаа хүртэл тэмцэх ёстойгоо ойлгоно.
6 сарын 1-нд нээлтээ хийнэ.
Tulip Fever
Залуухан бүсгүй Алиса Викандер баян хөгшинтэй гэрлэсэн ба нэг өдөр тэдний гэрт түүний хөргийг зурахаар нэгэн залуухан зураач залуу ирснээс бүх юм эхэлнэ. Хууль дүрэм, эд хөрөнгө бүх зүйл тэдний эсрэг байсан ч дурласан хос юу хийж чадах бол?
2 сарын 23-нд нээлтээ хийнэ.
Assassin’s Creed
Ирээдүйн технологийн дэвшил хүмүүст цаг хугацаагаар аялах боломжийг олгоно. Үүний ачаар Каллум Линч Испанид 15-р зууны үед амьдарч байсан өвөг дээдэс дээрээ очих боломжтой болжээ. Үүний ачаар тэр тулааны урлагт суралцаж, дийлдэшгүй тулаанч болгоно.
12 сарын 14-нд нээлтээ хийнэ.
Submergence
Тагнуулч Жэймс олзлогдсон, харин түүний эрдэмтэн эхнэр далайн гүнд шумбагч онгоцонд буй. Тэдний хооронд 1000 милийн зай байсан ч тэдний хайр тэдэнд амьд үлдэх, тэсэх хүч өгнө.
Ghost in the Shell
Кибер технологи хүмүүсийн ажлыг хөнгөвчилсөн ч тэдэнд мөн аюул авчиржээ. Аюулт гэмт хэрэгтэн засгийн газрыг хакердаж улс төрд нөлөөлөх ба зөвхөн Скарлетт Йоханссоны бүтээх дүр ба 9-р хэлтэс л түүнийг дийлнэ.
3 сарын 29-нд нээлтээ хийнэ.
Kong: Skull Island
Жирийн судалгааны баг болон эзэнгүй арал адал явдлаар дүүрэн байх болно. Урилгагүй ирсэн зочдод арлын эзэн дургүй байгаа: улам л аюултай, улам л аймшигтай адал явдал тэднийг хүлээж буй.
3 сарын 8-нд нээлтээ хийнэ.
The Boss Baby
Тим хүүгийн амьдрал гайхалтай байлаа: түүнийг эцэг эх нь хайрладаг, түүний бүх зүйл дүүтэй болохоос нааш гайхалтай байсан юм. Дүү нь үргэлж хослол өмсөж эцэг эхээ маш чадварлагаар хуурна. Тим хүү аль нь түүний найз аль нь биш гэдэгт их эргэлзэнэ.
1 сарын 13-нд нээлтээ хийнэ.
Guardians of the Galaxy Vol. 2
Питер Квилл эцэс сүүлд нь дан ганц баг ч бус итгэл даасан нөхөд, хүндлэлийг олж авчээ. Түүний санааг зовоох ганц зүйл бол түүний алга болсон эцэг хэн байсан бэ гэх асуулт юм. Асуултын хариуг 2017 онд олж мэдэцгээе.
4 сарын 25-нд нээлтээ хийнэ.
Power Rangers
Өөр өөрийн гэсэн айдас, асуудалтай жирийн нэгэн өсвөр насны 5 хүүхэд санамсаргүй байдлаар супер хүчтэй болно. Харин дэлхийг харь гаригийн хүмүүс эзлэх аюул тулгарахад хүүхдүүд тэдний эсрэг юу хийж чадах бол?
3 сарын 23-нд нээлтээ хийнэ.








lol
2016/11/30 at 17:09
Power Rangers-s hol yvdag yum shvv
Б. Төгсөө
2016/11/30 at 20:04
ss pls
Logarithm
2016/12/02 at 01:06
Thor Ragnarok iin bureldhuund Dr. Strange + shuu