Зурхайн ордууд шинэ он гарахаас өмнө юу хийх ёстойг од эрхэс зөвлөж байна

0

Шинэ он гарах мөч нэг л мэдэхэд хаяанд иржээ. Бидний ихэнх нь цоо шинэ амьдралыг төлөвлөж байгаа. Гэвч шинэ он гарахаас өмнө бид эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Одон орон судлаачид 12-р сарын 31-нээс өмнө завгүй байх ёстойг сануулж байна. Үр дүнд нь 2019 оныг та аз дүүрэн эхлүүлэх болно.

Хонь

Таны зарим найзууд хэсэг хугацаанд блог хөтлөж, зарим нь хоббидоо цаг зарцуулж байгаа байх. Тэгвэл юу танд саад болж байна? Жилийн төгсгөлд шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжтой байдаг. Зургуудаа сошиалд оруулж, блог хөтлөх эсвэл “YouTube” хаяг нээхийн аль нэгийг нь хий. Таны оюун ухаан амжилтад хүрэхэд тусална.

 

Үхэр

Үхрүүд бол түргэн ууртай хүмүүс. Энэ жил хэн нэгнийг гомдоосон эсэхээ бод. Хэрэв тийм бол ойр дотнын хүмүүс эсвэл найз нөхөд рүүгээ залгаж, уучлалт гуй. Ингэж чадвал дараа жил та аз жаргалтай байна.

 

Ихэр

Энэ жил таны хувьд эмх замбараагүй бас идэвхтэй жил байсан байх. Та үнэхээр завгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Та цагийн менежментэд суралцах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүстээ хэр их анхаарал халамж тавьж байгаа билээ гэдгээ сайтар бодож үз. Тэдний санаа сэтгэлийг бага ч болов амраах нь чухал юм.

 

Мэлхий

Жилийн төгсгөлд та багагүй ядрах байх. Сайхан санаа дуулгая – амраад ав. Өөртөө цаг зарцуул. Хэрэв танд хаа нэгтээ амралтаар явах боломж байхгүй бол ванндаа ус дүүргэж, эргэн тойрондоо лаа асааж, алжаал ядаргаагаа тайлаарай.

 

Арслан

Энэ жилдээ багтааж үерхэл, хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэ. Хэрэв бүх зүйл хэвийн байгаа бол харилцаагаа цааш нь үргэлжлүүл. Хэрэв үгүй бол шийдвэр гаргах цаг хэдийнээ болжээ. Танд таныг гэдэггүй хүн хэрэгтэй юм гэж үү? Мэдээж хэрэггүй!

 

Охин

Жилийн турш хөдөлмөрлөсний дараа охины ордныхон өөрсдийгөө мартжээ. Гоо сайхны салон орж өөрийгөө эрхлүүл. Магадгүй танд гадаад төрхөө өөрчлөх нь таалагдах ч юм билүү?

 

Жинлүүр

Энэ жилийн хувьд та олон зүйл дээр бооцоо тавьж, аз туршсан зүйлс хийсээр иржээ. Хуучин сэтгүүл, хувцас болон савнаас салах цаг болсон. Мөн таныг үргэлж доош нь хийж байдаг хүмүүсээс зайгаа бариарай.

 

Хилэнц

Ирэх жилийг хүлээлгүйгээр яг одоо эрүүл мэнддээ анхаар. Усан сан эсвэл фитнес заал руу яв, явган алх. Кофе уухын оронд цэвэр ус уу. Энэ нь таны эрүүл мэндэд хэрэгтэй.

 

Нум

Жилийн турш та ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавьсаар ирсэн бол одоо өөртөө анхаарах цаг хэдийнээ болжээ. Авахыг хүсэж байсан зүйлээ худалдаж авахад тохиромжтой.

 

Матар

Та дараа жилээс л гадаад хэлний сургалт эсвэл хувцас загварын агентлагт очих талаар бодож байна уу? Тэгвэл дараа жилийг хүлээх хэрэггүй. Сонирхож байгаа чиглэлээрээ сургалтын газарт очиж бүртгүүл – яг одоо сурч эхлэхэд тохиромжтой.

 

Хумх

Өмнөхөөсөө илүү мөнгө зарцуулахдаа бэлд. Та аяллаар явахыг мөрөөдөж байсан биз дээ? Үгүй гэж үү? Хэрэв та зөв төлөвлөгөө боловсруулж чадвал бага зардлаар аялж чадна. Иймээс хаашаа явахаа эхлээд сайтар төлөвлө.

 

Загас

Ирэх жил хийх зүйлсээ яг одоо төлөвлөж, олон хүнд энэ талаараа хэл. Тэд дараа жил таныг төлөвлөгөөгөө биелүүлж чадсан эсэхийг гэрчилнэ. 2019 онд таныг олон сайхан зүйлс хүлээж байна.

Эдгээр зүйлсийг шинэ он гарахаас өмнө хийж, шинэ оныг төлөвлөгөөгөөр эхлүүлээрэй. Найзууддаа энэ мэдээний талаар дуулгахаа мартав аа!

13
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Naruk Ganbat

    Naruk Ganbat

    2018/12/17 at 14:38

    Oorchlogdchiiyooo

  2. Болорт Болор

    Болорт Болор

    2018/12/17 at 15:40

    Шийдэх хэрэгтэй юм бн ? whereas ok

  3. Unurchimeg Khoroljav

    Unurchimeg Khoroljav

    2018/12/17 at 16:50

    Өөрчлөх-хороМоо

  4. Sarangerel Saraa

    Sarangerel Saraa

    2018/12/17 at 17:17

    Yg uu barag vrgelj single eer mine blgah ym unshigdchiwuu yaw xxa

  5. Riza Riza

    Riza Riza

    2018/12/17 at 22:05

  6. Зулаа Жулиа

    Зулаа Жулиа

    2018/12/18 at 11:05

    Vlog hutluh genee za arai l haha

  7. Ariun Bolor

    Ariun Bolor

    2018/12/18 at 12:58

    youtube.d bichleg oruul gj od garig heleed baina l gene kkk tsag u’ye daraad od garigs hu’rtel youtube u’zdeg boloh gj ?

  8. П. Будсүрэн

    П. Будсүрэн

    2018/12/18 at 14:09

    Ганхуяг Хүдэрчулуун

  9. Dorjkhand Enkhtuya

    Dorjkhand Enkhtuya

    2018/12/18 at 17:17

    Za yaj gadaad turhunduu uurchlult hiih veeee…. kkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *