“Сьена – 2018” ОУ-ын фото зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлүүдийг танилцуулж байна: нүд хужирлаж, сэтгэл баясгах 39 гэрэл зураг

1

“Сьена – 2018” ОУ-ын фото зургийн уралдаан нийт 48,000 гаруй уран бүтээлийг 156 орны гэрэл зурагчдаас хүлээн авч, шүүгчид ялагчдыг тодруулсан байна. Тэргүүн байр эзэлсэн гэрэл зурагчдын бүтээлээс бидний амьдарч буй дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно.

Жил бүр болдог энэхүү тэмцээн нь хэд хэдэн ангиллын хүрээнд зохион байгуулагддаг. Энэ жил “Splash of Colors” нэрийн дор болж, нийт 11 ангилалд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гайхалтай бүтээлүүд өрсөлджээ. Тэргүүн байрын шагнал болон тухайн жилийн хамгийн шилдэг зургийн эзнээр Бангладеш улсын гэрэл зурагчин K. M. Asad-ийн “Battle Victim” гэх нэртэй зураг шалгарчээ.

Бусад байр эзэлсэн гэрэл зургуудыг танд хүргэж байна.

El Calbuco, Чили (Байгалийн гоо сайхан ангилалд тэргүүн байр)

Энэ зургийг орой, Лагос муж дахь Calbuco галт уулын дэлбэрэлтийн үеэр авсан. Итгэмээргүй үйл явдал болж, шуурга галт уулыг бүрхсэнийг гэрэл зургийн хальсанд ийн буулгажээ.

Francisco Negroni

 

Arctic Fox, АНУ (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд гуравдугаар байр)

Mohd Nazri Sulaiman

 

Сэтгэл санаагаа хуваалцахуй (Гайхалтай царай болон зан ааш ангилалд тусгай байр)

Mohd Nazri Sulaiman

 

Хирсний сүүдэр хөрөг, Кени (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Khaichuin Sim

 

Сансар огторгуйн цэцэгс, Бразил (Байгалийн гоо сайхан ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

180 градус панорама ашиглан, сүүн замыг харуулж, Paepalanthus-ийн талбай дахь Veadeiros Tablelands-ийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэл зураг

Marcio Cabral

 

Lofoten-ийн өвлийн зураглалыг усан дотроос тольдохуй (Байгалийн гоо сайхан ангилалд тусгай байр)

Сергей Луканкин

 

Далай доторх Немо (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд тусгай байр)

Matteo Visconti

 

Тоглоомон байшингууд, ОХУ (Архитектур болон орчин үеийн амьдрал ангилалд тэргүүн байр)

Архангельскийн ойролцоо орших зуслангийн өнгө өнгийн модон байшингууд цасанд хучигдсан нь энэ зургийг илүү гоёмсог болгожээ.

Fyodor Savintsev

 

Ягаан өнгөний ард, АНУ (Ерөнхий өнгө ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Хөхний хорт хавдрын эсрэг тэмцэх өдрүүд 10-р сард болдог бөгөөд ягаан тууз хэрэглэдэг. Энэхүү гэрэл зураг нь хөхний хорт хавдрыг бодитоор харуулжээ.

Becky Yee

 

Давалгаа, Антарктидийн ус (Аялал болон адал явдал ангилалд гуравдугаар байр)

Cape Horn болон Антарктид хоорондын шуурга, 12 метр өндөр давалгаа үүсгэж, хөлгийг живүүлэх шахжээ.

Lorraine Turci

 

Joana, Tropicana дахь бүжигчин, эмээтэйгээ хамт сууж байна, Куб (Гайхалтай царай болон зан ааш ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Joana Menendez Gonzalez, Tropicana Cabaret, Хавана дахь бүжигчин бөгөөд ээжийнхээ талын эмээтэй хамт сууж байна, түүний эмээ нь ач охин руугаа бахархалтай гэгч нь харж байгааг энэ зургаас харах боломжтой.

sipacontest.com

 

Гүй! (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд тусгай байр)

Christoph Kaula

 

Элсэн цөл дэх тэмээнүүд, Монгол (Ерөнхий өнгө ангилалд дэд байр)

2017/10/24-ний орой, Өвөр Монголд, тэмээнүүд болон үнэнч албат болох нохойн хамтаар наран жаргах агшинд, нутгийн иргэд элсэн цөлд давалгаа үүсгэн доош бууж байна. Энэ зургаас Монгол нутгийн элсэн цөл ямар гайхалтай харагддаг болохыг өөрийн нүдээр харж болно.

Weiguo Hu

 

Үсэр, Канад (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Цасан цагаан өнгөтэй хөхөө шувуу эмэгчин хөхөө шувуугаа дуудаж байна. Энэ нь бусад амьтдад агнуулахаас сэрэмжлүүлж буй дохио ажээ.

Burak Senbak

 

Ямар ч ялгаагүй, Антаоктид (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилал)

Хэсэг оцон шувуунууд хайлж буй мөстэй тун ойрхон явцгааж байна, Антарктидын өмнөд далай, хүмүүсийн мэдэхээр Росс далай.

Burak Senbak

 

Амралт, Индонез (Гайхалтай царай болон ааш зан ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Индонез дэх гоймонгийн үйлдвэрт хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг энэ хүн хэсэг хугацаанд амрахаар болжээ. Энэ бол дэлхий даяар олон хүн энэ мэтчилэн амьдралын төлөө зовж, зүдэрч байгаагийн бодит жишээ юм.

Burak Senbak

 

Хад чулуун дээрх хайр (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд тусгай байр)

Amos Nachoum

 

Дайны хохирогч, Бангладеш (Оны шилдэг зураг)

Коксийн Базар гэх газар, Асмат Ара хүү 2017.09.06-ны өдөр Мьянмар улсад болсон хэрцгийллийн дараа шоконд оржээ. Тэр өөрийн гэр бүлийн хамт Мьянмарын Кумар Кали, Рохингяа хотоос гарч цагаачдын хорогдох байранд иржээ. Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар 2017.08.25-ны өдрөөс хойш нийт 646,000 цагаач Мьянмар улсыг орхиж яваад байгаа гэнэ.

K M Asad

 

Туйлын орой алуурчин халим, Норвеги (Хүрээлэн буй орчны ан амьтан ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Алуурчин халим Норвеги дэх туйлын орой ан хийхээр усны гадарга дээр гарч иржээ.

K M Asad

 

Эд хөрөнгө рүү хөтлөх зам, Вьетнам (Өнгөний тархалт ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Вьетнамд улаан өнгө бол аз болон аз жаргалыг билэгдсэн уламжлалт өнгө юм. Амжилттай бизнес болон эд хөрөнгийн зам гэж энэ газрыг нэрлэдэг.

Sian Koi Kua

 

Хуваалцахуй (Гайхалтай царай болон ааш зан ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Zhonghua Yang

 

Уух зүйл, Хятад (Гайхалтай царай болон ааш зан ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Нэгэн жижиг тосгоны асуудлыг энэ хүүгийн усны хоолойноос дуслах усыг уух гэж амь тэмцэж байгаагаас харж болно.

Jing Hu

 

Өвөлжөөний хошуут, Итали (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Claudio Piccoli

 

Наран шарлагийн газар дээрх нислэг, Голланд (Ерөнхий өнгө ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Claudio Piccoli

 

Бяцхан Ненец Недко, ОХУ (Аялал болон адал явдал ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Хойд зүг бол үнэхээр үзэсгэлэнтэй газар бөгөөд гайхалтай хүмүүс хүн амыг нь бүрдүүлдэг, тэдэнд байгаль эхтэй холбоотой олон сайхан уламжлал, ёс заншил гэж бий. 21-р зуунд тэд уламжлал, ёс заншлаа үргэлжлүүлэн авч явж, байгаль эх хүн хоёрын салшгүй холбоог дэлхий нийтэд харуулж буй ард түмэн юм.

Sergey Anisimov

 

Цасан дундах тулаан (Хүрээлэн буй орчны ан амьтан ангилалд тусгай байр)

Matthew Polvorosa Kline

 

Гартаа дүүрэн бугуйвчтай хүүхдүүд, Этиоп (Гайхалтай царай болон ааш зан ангилалд тэргүүн байр)

Этиопт Сури овгийн хүүхдүүд гэр бүлээ хамгаалдаг. Энэ овгийн хүүхдүүдийн гартаа зүүсэн эдгээр бугуйвчнууд тэднийг яг гянданд хорьж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Залуу хүүхдүүд бол Сури овгийн итгэл найдвар, соёл заншил юм. Дэлхий ертөнцийн шинэ үе гэж тэд үзэцгээдэг.

David Nam Lip Lee

 

Муужгай (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд тусгай байр)

Sergey Gorshkov

 

Антарктидын аялагчид (Байгалийн гоо сайхан ангилалд гуравдугаар байр)

Хэсэг оцон шувуунууд мөсөн уулан дээр амарч байна. Антарктидад та олон төрлийн мөсөн уулыг харж болно. Зарим нь оцон шувуунуудын хувьд түр амарч авах, хөвж буй арал гэж хэлэхэд болно, учир нь тэд олон мянган км газрыг туулсныхаа дараа ус руу шумбан ордог.

Mariusz Potocki

 

Ногоон гантиг (Байгалийн гоо сайхан ангилалд тусгай байр)

Vanda Bodoardo

 

Гадаргуу дээрх хүйтрэл, Норвеги (Байгалийн гоо сайхан ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Тромсогийн усанд, туйлын хүйтэн шөнө -18 градус байдаг бөгөөд алуурчин халим усны гадаргуу дээр гарч ирж амьсгалж байна.

Audun Rikardsen

 

Хөвж буй дэлгүүр, Индонез (Өнгөний цацралт ангилалд эхний байр)

Нар мандахаас өмнө, өглөө эрт зуу зуун завь Лок Байнтайн хөвж буй дэлгүүр таныг Индонезид угтах болно. Энэ бол Азийн хамгийн хуучин дэлгүүр бөгөөд модон завин дээрээс төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой.

Sina Falker

 

Бодит байдалтай нүүр тулгарахуй, Плено арал, Антарктид Пенинсула (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд тэргүүн байр)

Amos Nachoum

 

Шилжилт, Саудын-Араб (Байгалийн гоо сайхан ангилалд дэд байр)

Khalid Alsabt

 

Туйлын хулд загас, Норвеги (Байгалийн гоо сайхан ангилалд ирүүлсэн зураг)

Саран туяарч, одод гийж буй шөнө туйлын хулд загас гэрэл зургийн хальсанд ийн буужээ.

Audun Rikardsen

 

Хийсч буй загасны тор, Хятад (Ерөнхий өнгө ангилалд гуравдугаар байр)

Нинде Жиули мөрөнд загасчилж буй загасчдын тор хүчтэй салхинд хийсэж байна. Ер бусын гэрэл, нарны туяа, салхи зэргийн нийлэмж гайхалтай уур амьсгал бүрдүүлжээ.

Danny Yen Sin Wong

 

Эв нэгдэл, Бангладеш (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Энэ мэлхий шоргоолж идэхийг хүссэн ч тэднийг ийм олуулаа байна гэж төсөөлөөгүй бололтой.

Bartłomiej Jurecki

 

Редик, Польш (Аялал болон адал явдал ангилалд ирүүлсэн гэрэл зураг)

Энэ зурган дээр Польшийн өмнөд хэсэгт орших Мизерна гэх газар нутгийн иргэд уламжлалт мал хариулах ёс буюу редикийг харж болно. Малчид малаа Бескид уулын бэлээс Нови Тарг хот руу өвлийн улирал болох гэж байгаатай холбоотойгоор авчирч байна. Тэд буцаад хавар уул руугаа явцгаана.

Bartłomiej Jurecki

 

Тас болон үнэг (Хүрээлэн буй орчны ан амьтад ангилалд тусгай байр)

Willem Kruger
26
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhzul Spielman

    Enkhzul Spielman

    2019/02/23 at 22:55

    Wow thank you

  2. Purevdash Tuya

    Purevdash Tuya

    2019/02/24 at 03:08

    Wooow sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *