Ирсэн зочид маань үргэлж өргөст хэмхийг амттай, сайхан дардаг жороосоо хуваалцаач гэдэг юм, би ч тэдэнд өөрийн энгийн жороо дуртайяа өгдөг

0

Өвлийн турш идэх өргөст хэмх дармаар байна уу? Яаж амттай дарах аргаа олохгүй яваа бол бид танд тусалъя. Маш энгийн, гэхдээ үнэн бас найдвартай арга юм. Өргөст хэмх даршилсан шилэн сав болгоныг найдвартай хамгаална. Ногоо ерөөс муудахгүй. Даршилсан өргөст хэмхээ юунд ч хэрэглэж болно: салат, шөл, зууш.

© Pexels

 

Даршилсан өргөст хэмх

Энэ жороор өргөст хэмх даршлахын тулд 70 хувийн уксусын хүчлээс 6 хувийн уксус бэлдэх хэрэгтэй. Ойлгоход амаргүй схем санагдаж болох хэдий ч яаран дүгнэлт бүү хий. 70 хувийн уксусын хүчил болон хүйтэн усны харьцаа 1:11 гэж ойлгоход л хангалттай. Уусмалыг сайтар хутгаад бэлэн болно. Ашиглах шилэн савны хэмжээ 1 литр, үүнд 6 х.х уксусын уусмал хийнэ.

© Pexels

Орц:

  • 2 кг өргөст хэмх
  • 1 л ус
  • 10 хумс сармис
  • Багц ногоон гоньд
  • Үхрийн нүдний навч
  • 2 ц.х кориандр
  • 18 х.х уксусны уусмал
  • Цагираг хэлбэрээр хэрчсэн сонгино
  • 2 х.х давс
  • 3 х.х сахар
  • Бөөрөнхий перец
© Pexels

 

Даршлах жор

Бэлдэх арга:

1. Өргөст хэмхээ урьдчилан гурван цагийн турш усанд хийж тавьсан байх ёстой. Өргөст хэмх бүрийг сайтар угааж цэвэрлээд үзүүрүүдийг нь авч хүйтэн усанд хийж тавина. Энэ үед шилэн савнуудаа бэлдээрэй. Бүгдийг сайтар ариутгаж бүрэн хатаана.

2. Шилэн сав хатангуут цэвэрлэсэн үхрийн нүдний навч, кориандраа хийнэ. Сонгиноо цагираг байдлаар хэрчиж шилэн саванд хэд хэдэн ширхэгээр хий. Дээр дурдсан орцын хэмжээ нь 1,5 литрийн багтаамжтай 2 шилэн саванд хүрэлцэх ёстойг анхаар.

3. Өргөст хэмхээ шилэн савнуудад босоогоор нь хийнэ. Ногоо жижигхэн хэмжээтэй бол байрлалыг өөрчилж болно. Хамгийн гол нь бие биедээ сайн наалдсан байх ёстой.

© Pexels

4. Уксусын уусмалыг бэлдэхээс өмнө даршлах уусмалыг мөн бэлдэнэ: буцалсан усанд давс, сахарыг хийж сайтар хутгана. Шилтэй өргөст хэмх дээрээ эхлээд сахар, давсны уусмалыг хийгээд дараа нь уксусын уусмалаа хийнэ.

5. Шилэн савны аман дээр таг тавиад устай хоолны саванд хийгээрэй. Хоолны савны ёроолд алчуур дэлгэж тавьсан байна. Өргөст хэмхийн өнгө өөрчлөгдтөл зөөлөн гал дээр зуухаа халаана.

6. Өргөст хэмхийн өнгө цайвар өнгийн олив шиг болох ёстой. Өнгө өөрчлөгдөнгүүт устай савнаас гаргаж тагийг таглана. Өргөст хэмхийг хөргөөд хүйтэнд хадгалах горимыг баримтална.

© Pexels

 

Өвлийн турш идэх шаржигнасан өргөст хэмх

Маш энгийн төдийгүй эрүүл мэндэд тустай жор юм. Дөнгөж ногоо даршилж сурч байгаа гэрийн эзэгтэй ч төвөггүй ашиглах боломжтой. Үүнээс гадна, даршлах аргыг зөв хийсэн бол шилтэй ногоо муудахгүй. Энэ ногоогоороо салат, зууш ч хийж болно.

© Pexels

Уншигч танд бусдад санал болгох өөр арга байгаа юу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Чимэд Оюунбат

    Чимэд Оюунбат

    2022/10/17 at 18:31

    Мах идээд Монгол хүүхнүүд тарган бгаагүй юм даа та нарын ийм сурталчилгаанаас болоод алиа алдсан гахайнууд олширсоор л…гадаадыг бүү шүт.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *