Таны нүдийг орой дээрээ гартал гайхшруулах, хорвоогийн сонин хачин зүйлсийн талаарх 12 баримт

0

Бага байхад бидэнд бүх төрлийн мэдээллийг агуулсан зузаанаас зузаан нэвтэрхий толь байдаг байж билээ. Тэр олон хуудаснаас ахиухан зүйл олж мэдэх хүсэлдээ автсан бид их л шуналтай нь аргагүй хуудсыг нь эргүүлдэг байсан санагдана. Сонин хачин зүйл олоод уншчихвал хэн нэгэнтэй хуваалцах гэж яарахыг яана гээч. Азаар, одоо цагт интернэт гэдэг зүйл бий болжээ. Сошиал сүлжээ хэрэглэгчид сонин хачин баримтыг цаг алдалгүй бусадтайгаа хуваалцдаг цаг нэгэнт иржээ.

Хэрвээ автомашин цагт 95 км-ийн хурдтайгаар зөвхөн дээшээ хөөрдөг байсан бол ердөө нэг цагийн дотор сансарт хүрэх байлаа

© Back To The Future, Part II / Universal Pictures and co-producers

 

Эверест уул динозавруудаас ч залуу болоод байгаа юм

© Jurassic Park / Universal Pictures and co-producers

 

Эртний Египетийн бунхнаас савтай зөгийн бал олжээ. 2000 гаруй жил хадгалагдсан уг зөгийн бал огт муудаагүй, идэж болохоор байсан гэдэг

© Alexei Zverev / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

 

Огцом босох үед толгой эргэх мэдрэмж танд тохиолдож л байсан байлгүй? Энэ үед өгзөг, хөл эсвэл алгаа чанга атгавал толгой эргэлтийг зогсоож болох ажээ

 

Би Итали хүн. Та бүхнийг үнэнийг мэдэх ёстой гэж бодлоо. Италид хиам гэдгийг пеперони гэдэггүй, энэ нь “амтат чинжүү” гэсэн утгатай үг юм

© Elena Shashkina / Shutterstock.com

 

Тэнгэрийн заадас галактик нь сансарт 2,1 сая км/цаг хурдтайгаар харван оддог. Та энэ хэсгийг уншиж дуусаж байх явцад ойролцоогоор 8700 км туулсан байна гэсэн үг юм.

© Dachris~commonswiki / Wikimedia Commons, © CC BY-SA 2.5

 

Арахис – самар биш. Шошны төрөлд хамаардаг хүнс

  • Мөн гадил ч гэсэн жимсний төрөл биш харин жимсгэнийн төрөлд хамаардаг.

 

Нэг дор санамсаргүй байдлаар цугласан 23 хүний дунд хоёрынх нь төрсөн өдөр давхцах тохиолдол 50-иас илүү хувийн магадлалтай байна

 

Өөх тосыг шатаах үед бидний бие махбодоос бие засах үед гадагшилдаггүй, харин амьсгалаар дамжин гадагшилдаг ажээ

 

Хүний бие махбодод өөх тос дутагдах үед өтгөн үс ургадаг байна

© ProDucks_PhoToGraphy / Shutterstock.com

 

Дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номыг кафегаар үйлчлүүлэгчдэд зориулж эрхлэн гаргажээ. Өөрөөр хэлбэл, уг газрын үйлчлүүлэгчид дээд амжилтын талаар байнга маргалддаг байна

© Cicero Moraes / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

 

Чихэнд яс гэж бий. Бидний бие махбодын хамгийн жижигхэн яс

Бусдыг алмайруулах өөр ямар баримт та мэдэх вэ?

74
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *