Тэр танд ухаангүй дурласныг гэрчлэх 12 шинж тэмдэг

3

“Эрчүүд юу мэдэрч байгаагаа тэр болгон хэлээд байдаггүй. Тиймээс эр хүн танд хэрхэн хандаж байгаа, ямар зорилготой байгааг мэдэхийн тулд түүний дух, гарын хөдөлгөөнийг нь сайтар ажиглаж хараарай” гэж 30 жилийн ажлын туршлагатай америкийн сэтгэл судлаач, зохиолч Patti Wood хэлжээ.

Түүний номыг судалсны үр дүнд эрчүүдийн ухаангүй дурлаж байгааг илтгэх хөдөлгөөнүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Тэр сонсож тогтоож авна

Хэрвээ та эр хүнд таалагдсан бол тэр таны тухай ихийг мэдэхийг хүснэ. Жижиг сажиг түүх эсвэл хэн ч анзаарахгүй тийм зүйлийг бүгдийг сонирхоно. Түүнчлэн таны хэлсэн болгоныг тогтооно: таны дуртай зайрмаг, гэрийн амьтны нэр, ямар сургуульд сурч байсан гэх мэт.

Эр хүн жинхэнээрээ сонсож байхад толгой нь бага зэрэг гилжийдэг. Толгойг гилжийснийг хараад ярианы сэдвээ өөрчилж үзээрэй. Хэрвээ толгойны байрлал өөрчлөгдөөгүй бол тэр танд ухаанаа алджээ. Толгойгоо тэгшилсэн бол түүнд ярианы сэдэв л сонирхолтой байжээ гэж ойлгоно.

 

2. Нуруугаа тэгшилнэ

Таны хажууд зогсоо эсвэл суугаа эр хүн нуруугаа тэгшлээд мөрөө тэнийлгээд байвал тэр эртний зөнгөө ашиглаж байна гэж үзнэ: илүү том, хүчтэй, гоё харагдахыг хүсжээ.

Зарим нэг эрчүүд эсрэгээрээ, бүсгүйн хажууд байхдаа бүр л жижигхэн болдог. Энэ нь ихэвчлэн өндөр биетэй залуучуудад хамааралтай. Жижигхэн болж байж л тэд хайртай бүсгүйдээ илүү ойртоно шүү дээ.

 

3. Үсээ оролдох, засах

Дур булаам хэн нэгнийг хараад юуны түрүүнд өөрийн эрхгүй үсээ засдаг. Тэр сандарч байна, үсээ зассанаар өөрийгөө зоригжуулж байгаа хэрэг. Зөвхөн эрчүүд ч үсээ засдаггүй ажээ.

 

4. Сошиал сувгаар өөрийгөө илэрхийлэх нь

Бид масс мэдээллийн эрин үед амьдарч байгаа учраас олон нийтийн сүлжээнд биеэ хэрхэн авч явааг нь бас анхаарах хэрэгтэй. Хэрвээ та түүнд таалагдаж байгаа бол таны дагагч болж таны постолсон, коммент бичсэн болгон дээр лайк дарна.

  • Энэ нь өөрийгөө байгаа гэдгийг сануулах л гэж хичээж байгаа хэрэг.

 

5. Таныг ярьж байхад байнга инээмсэглэнэ

Хоёр зүйлийг анхаарна: нэгдүгээрт, бид таатай зүйл харахаараа өөрийн мэдэлгүй инээдэг. Хоёрдугаарт, инээмсэглэл хүнийг сайхан харагдуулдаг. Цугтаа суугаад таныг ярьж байхад тэр инээмсэглэж байвал түүнд таны ямар нэгэн зүйл таалагджээ гэж ойлгоно.

  • Гэхдээ хуурамч инээмсэглэлийг ялгаж сурах хэрэгтэй. Хэрвээ зөвхөн дээд шүд нь харагдаж байвал хуурамч инээмсэглэл. Жинхэнээсээ инээмсэглэхэд бүх нүүрийн булчин ажилладаг: дух дээшилнэ, нүд жижгэрч үрчлээ гарна.

 

6. Нүүрээ оролдох

Таны уруул, хүзүүнд хүрэхийг хүсэхээр эр хүн өөрийнхийгөө оролддог юм. Энэ нь ярианы дундуур өөрийн мэдэлгүй хийгдэх хөдөлгөөн. Тухайн үед хийж чадахгүй байгаа зүйлээ өөр дээрээ хийж ачааллыг багасгах арга зам ажээ.

  • Энэ үйл хөдөлгөөнийг муу зуршлаас ялгах хэрэгтэй: төрөл бүрийн нөхцөл байдалд байнга оролдоод байвал муу дадал зуршил болно.

 

7. Хөмсгөө өргөнө

Хачирхалтай сонсогдох хэдий ч, хөмсөг өргөж байна гэдгийг гайхаж байна гэж шууд ойлгож болохгүй. Зарим нэг үед өөрийн мэдэлгүй нүдээ том болгохын тулд хөмсгөө өргөдөг, ялангуяа харахыг хүссэн зүйлээ илүү тод харахын тулд. Таныг ярьж байхад хөмсгөө өргөж байвал та түүнд таалагдаж байна.

 

8. Таны хоббиг сонирхоно

Эр хүн таны хобби, юу сонирхдогийг сонирхож байгаа бол танд талтай байгаагийн тод жишээ болно.

Таны дуртай зураачийн үзэсгэлэнд урина, таны хийх дуртай хоолыг амсана, уянгын кино үзнэ. Таны дуртай гэсэн болгонд л дурлаж цугтаа хийхийг тэр ихэд хүснэ.

 

9. Танд хүрэхийг хүснэ

Түүнийг хүрэхэд та ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдгийг мэдэх хүсэлдээ автан танд хүрэхийг хичээнэ: унасан сормуус авах, үс засах, таныг унах гэж байхад гараас тань атгах…

  • Гэхдээ болгоомжтой байгаарай: танд хүрэх тохиолдол болгоныг ашиглахыг завдаж байвал өөр зорилготой байж болно.

 

10. Утсандаа анхаарал хандуулахгүй

Хэн нэгэнтэй сонирхолтой яриа өрнүүлж байхад юу ч битгий саад болоосой гэж хүсдэг. Хэрвээ та эр хүнд таалагдаж байгаа бол тэр ямар ч дуудлагыг авахгүй, магадгүй гар утсаа дуугүй горим дээр тохируулах байх. Эсвэл цүнхэндээ цааш далд хийсэн байх вий.

 

11. Өглөө, оройдоо мессеж бичнэ

Танд хэзээ, юу гэж бичиж байгааг нь анзаараарай. Хэрвээ өглөө бичиж байгаа бол түүний толгойд та л орж ирдэг байна. Бас орой унтахад ч мөн адил.

Таныг сонирхож байгаагийн нэг шинж – таны мессежинд хариу бичих хугацаа. Хормын дотор түүнээс хариу ирж байгаа бол та түүнд бусдаас илүү чухал гэж ойлгоно.

 

12. Хөлөө салаалж эсвэл салгаж сууна

Хэрвээ залуу таныг дур булаам гэж үзвэл тэр хөлөө салаалж эсвэл салгаж сууна. Энэ байрлал – хүчээ илэрхийлэх арга.

  • Шагай орчмоор хөлөө салаалж суугаа байрлал ч мөн адил. Ингэж суухад цээж товойж танд илүү ойртоход тусалдаг.
29
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *