
Олон эрчүүдийн хувьд, халзан болох тухай яриа эмзэг сэдэв байдаг: тэд үүнийг сэтгэл татам, эршүүд харагдахаа болино гэж ойлгодог. Гэсэн хэдий ч судалгаагаар халзан боллоо гээд өөртөө гутрах шаардлагагүй болохыг олж тогтоожээ. Халзан эрчүүд өөртөө илүү итгэлтэй, ухаалаг болон давамгайлагчид байдаг гэнэ. Магадгүй тийм учраас үстэй толгойгоо халзан болгох нь муугүй санаа бололтой!
Бид та бүхэнд тухайн хүнийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэйгээс гадна уламжлалт бус бие физиологийн дүр төрх асар их ач тусыг авчирдаг болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлдлээ.
Халзан залуучууд нийгэмд илүү давамгайлах байр суурьтай байдаг
Бэрри их сургуулийн профессор, доктор Frank Muscarella-ийн хийсэн судалгаанаас харахад, халзан эрчүүд бусад эрчүүдтэй нийгмийн харилцаанд орохдоо илүү давамгайлах байр суурьтай байдаг гэж үзжээ. Хэдийгээр хүмүүс эрчүүдийн үсийг бие физиологитой нь адилхан харж, сэтгэл татагддаг боловч, халзан эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь их байдаг байна: хүмүүс тэднийг хараад хувь хүний үүднээс хүчирхэг, өндөр албан тушаал эрхэлдэг гэж боддог бөгөөд үстэй эрчүүдээс илүү харилцахад дөхөм байдаг гэж дүгнэжээ.

Судалгааны үеэр доктор Frank Muscarella хэсэг бүлэг хүмүүст эрчүүдийг 4 хэсэгт хувааж, танилцуулсан байна: сэтгэл татам байдал, түрэмгий байдал, хүлцэнгүй байдал болон бие хүн болж төлөвшсөн байдал. Зарим хүмүүст үстэй эрчүүдийн зургийг харуулсан бол, заримд нь ижилхэн боловч, үсгүй эрчүүдийн зургийг харуулжээ. Үр дүн нь тааварлаагүй байдлаар гарчээ: халзан эрчүүд илүү шударга, оюуны өндөр чадамжтай болон эршүүд гэж хүмүүс дүгнэгдсэн байна.

Хэд хэдэн судалгаагаар дээрх үр дүнг зөв гэж үзсэн байна
Доктор Frank Muscarella-ийн судалгааг Пенсилванийн их сургуулийн сэтгэл судлаач Albert E. Mannes дэлгэрүүлэн судалсан бөгөөд халзан эрчүүд үнэхээр хүчирхэг, илүү давамгай байр суурьтай, бас амжилттай байдаг гэж хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ халзан эрчүүд зөвхөн хүчирхэг бас дур булаам биш бөгөөд тэд давхар ухаалаг хүмүүс байдаг. Саарландын их сургуулийн судлаачид 20,000 хүний үзэл бодол бүхий мэдээлэл дээр тулгуурлаж, судалгаа хийжээ. Үр дүнг нь харахад, халзан эрчүүд илүү ахимаг настай байдаг боловч, бусад эрчүүдтэй харьцуулахад ухаалаг болон оюуны өндөр чадамжтай болох нь тогтоогдсон байна.

Үс халзрах нь дээрх судалгаатай хамааралгүй
Эрчүүд халзан болж болно. Гэхдээ судалгаагаар үс нь халзарч байгаа эрчүүдийн хувьд, сул дорой болон төдийлөн эршүүд харагддаггүй болохыг баталжээ. Үсээ хусах нь байж болох зүйл бөгөөд бусдад бүх зүйлийг хяналтандаа байлгаж чаддаг, гадаад төрхөөсөө ичдэггүй, зоригтой залуу гэсэн сэтгэгдлийг үлдээдэг байна. Тийм ч учраас сэтгэл татам харагдаж байгаа биз ээ!

Та энэ судалгааны үр дүнтэй санал нийлэх үү? Эсвэл та магадгүй өөр бодолтой байна уу? Бидэнтэй үзэл бодлоо сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан хуваалцаарай.








С. Лхагваа
2019/08/19 at 10:56
Энийг уншсанаас хойш үс унаад ч байх шиг
Rumutrataab Ryabnogto
2019/08/19 at 11:20
? za margaash usee husiidaa?
Suldee Elbeg
2019/08/19 at 11:26
Jildee neg husdiimaa odoo sardaa neg husaj baihaas xaxa
Munksaihan Altangerel
2019/08/19 at 12:02
одоо тэгээд үсээ хусах уу! хаха
Рэйх Манн.С
2019/08/19 at 12:02
Hoshnogo samnaj huihaa joohon ch gsn gargaj yvj bhaas… Hha
Ochirbat Chzzorigoo Chinzorig
2019/08/19 at 12:43
Есүхэй Есүхэй
М. Сугарзагд
2019/08/19 at 12:45
А. Хишигбат tmuu and
Б. Вадика
2019/08/19 at 12:55
Munkhtogoo Togoo ain? Kk
Batmunh Batmunh
2019/08/19 at 12:58
тэр юу л бол
Б. Эрдэнэбат
2019/08/19 at 13:21
Tulhiin halzan garuud mangar heruulch baidiinshdee
Mng Baylka
2019/08/19 at 16:09
Erdemjargal Tserendorj
Jack Spicar
2019/08/19 at 16:20
ойрхон үсчин орохоос ххаха
Д. Ядамсүрэн
2019/08/19 at 18:06
Токи Д.
Mongol Zaluu
2019/08/19 at 18:36
Сахалтай эрчүүд гое энтр гээл бсан .. баахан сахал үс ургуулагч хүргэлтээр зараал бна даг, одо бас халзан ххэ воль воль .. ххэ
Bilguun Ariunbold
2019/08/19 at 19:41
Н. Бат Заяа
Javkhlantugs Bayarsaikhan
2019/08/19 at 20:10
Munkhbayar Munkhbayar хэлээд байга шүү цаана чинь ;-)
Өнөрөө Өөнөө
2019/08/19 at 23:59
Limit King tiimerhvv zuil ajiglagdaad bdiishvv yaltachgui✌
Bilguun Akils
2019/08/20 at 09:40
Ц. Баяраа
Л. Цогжавхлан
2019/08/20 at 13:02
usee xusaal oyunii ondor chadamjtai boloxne
Ariunbileg Dashdondov
2019/08/20 at 15:40
За тэгвэл халцарч эхэлж байгаа хүнтэй найзлааад дараа нь сууя даа…..ха ха.халцарч эхэлж буй улсууд анхааралдаа авна уу…ккк