
Лайфхакууд бидний өдөр тутмын амьдралд тохиолдох ээдрээтэй зүйлсийг хялбар аргаар шийдэж, ажил хөнгөвчлөх эерэг нөлөөтэй байдаг билээ. Манай сайт уншигч танд интернэт хэрэглэгчдийн бусадтай хуваалцсан хүндрэлтэй зүйлсийг хялбархнаар шийдэх бүтээлч санаануудаас хүргэхээр бэлдлээ.
1. Үлэмж хэмжээтэй кактусыг зөөхийн тулд Халкын гар өмсөх хэрэгтэй болдог

2. Чи гэртээ баймаар байвч, муурнууд чинь гадна гарахыг хүсэх үед

3. Өндөг зүсэгчийг мөөг зүсэхэд бас ашиглаж болно

4. Өвдсөн үедээ амаа арчсан цаасаа тусад нь хаях сав байлгах нь зөв шүү

5. Нүхлэгч ашиглаж чипсээ задалбал цааш урагдахгүй амар шүү

6. Салатны хавчаарыг дахин ашиглах боломжтой уутыг хатаахад ашиглах боломжтой

7. Хэрэв та машин дээрээ юм тавих зуршилтай бол түүнийгээ больж, хамар дээр нь тавьж хэвшээрэй. Ингэснээр тавьсан зүйлсээ мартаж явахаас сэргийлнэ

8. Зөөлөвчтэй аюулгүйн түгжээг олон уут барьж явахдаа ингэж ашиглаарай

9. CD-ний тавиурыг ээж маань гоймонгийн тавиур болгожээ

10. Ногоон сонгины ишийг усанд хийгээд үзээрэй. Та дахин ногоон сонгино худалдаж авах хэрэггүй болно.

11. Сандалныхаа хуучин дугуйг роликныхоо дугуйгаар сольчихлоо

12. Шил хагарсан бол гэрэл тусгаж байгаад цэвэрлээрэй. Ингэснээр шилний хэлтэрхий үлдэх эрсдлээс таныг хамгаална

13. Хивсээ тоос сорогчоор цэвэрлэхийн зэрэгцээ нохойны үс авдаг самаар цэвэрлэж үзлээ

14. AirPods гээгдэхээс хамгаалах ээмэг

15. Энэ толбо арилахгүй байсан учраас хуучин будгаар будаад шинэ загвартай болголоо

16. Цахилгаантай уутыг цэцгэн титэм хадгалах уут болгон ашиглажээ

17. Уутны ам баригч хуванцар хавчигч авснаас хувцасны модон хавчаар авсан нь хавьгүй хямд

18. Хэтэрхий жижиг түшлэгтэй сандалтай юу? Хэрэв тийм бол түшлэгт нь дэрний уут углаад юм чихээд үзээрэй

19. Хөрсөн кофег мөсний хэвэнд хийж хөлдөөгөөд кофендоо мөсний оронд хийж уудаг. Кофенд мөс хайлж, амтыг нь дарна гэхээс дахиж санаа зовох хэрэггүй боллоо

20. Хогийн сав доторх уут тань дотогшоо ороод байдаг уу? Үүнийг туршаад үзээрэй

БОНУС

“Гэр бүлээрээ цуглаж уулзах үед дөнгөж хөлд орж байгаа хүү маань үргэлж алга болчихдог юм. Тэгээд энэ удаа түүний байгаа газрыг мэдэх ийм арга сэдэж оллоо.”
Эдгээр шийдлүүдийг та өмнө нь харж байсан уу? Бусдын төдийлөн мэдээд байдаггүй өөр ямар лайфхакыг та мэдэх вэ?







