3 настай хятад охин аавынхаа утсыг оролдож байгаад санамсаргүй байдлаар 100 аяга гоймон гэртээ захиалсан байжээ

2

Хятадын Жилин мужаас гаралтай 3 настай нэгэн охин санамсаргүй байдлаар 100 аяга гоймон захиалж аавынхаа гайхшралыг барсан явдал болжээ.

Тэр шар буурцагны соустай нэг аяга гоймон захиалахыг хүссэн боловч санамсаргүй байдлаар хоёр 0 нэмээд дарчихсан аж. Энэ сарын 17-ны өдөр YouTube сувагт түүний аавын оруулсан бичлэгт 3 настай охины санамсаргүй дарсан захиалгын дагуу 100 аяга гоймон барьж ирж байгаа хүргэлтийн ажилтан бичигдэн үлджээ. 30 давхарт хүргэх захиалга авсан хүргэлтийн ажилтан бүх гоймонгоо хүргэхийн тулд хэд хэдэн удаа зөөх шаардлагатай болжээ.

Sohu

 

Sohu

Тус бичлэгт аав нь охиноосоо нэг аяга гоймон л захиалсан биз дээ гэж асуухад охин, “Би мэдэхгүй байна” гэж хэлж буй нь тод бичигдэн үлджээ. Үүний хариу болгож аав нь, “Мэдэхгүй байна гэнэ ээ? Хүргэлтийн ажилтан захиалгуудыг авч ирэх гэж ийм олон дахиж явж байгааг харахгүй байна уу?” хэмээн асуух ажээ.

Хүргэлтийн ажилтан явсны дараа охин аавдаа, “Хоолоо идэцгээе” гэх нь сонстох аж.

Аав нь охиндоо хариу болгон, “Чи өөрөө ид ээ, би явах хэрэгтэй байна” хэмээн охиндоо ийм их захиалга хүлээн авсандаа итгэхгүй байгаа өнгөөр хэлэхэд бяцхан охин, “Би танд өлсөж байна гэж хэлсэн шүү дээ” хэмээн гөжүүдлэн хариулна. Харин аав нь охиндоо ямар азаар дөрвөн 0 дарчихаагүй юм бол хэмээн гэрт нь багтах газаргүй болтлоо эгнүүлэн тавьсан гоймонгоо харангаа хариу өгч буй нь бичлэгт бичигджээ.

Sohu

Хятадын мэдээллийн нэгэн сайтын мэдээллэж буйгаар охины аав эхэндээ цахим захиалганд урамшуулал дагалдаж ирж байгаа юм байна гэж эндүүрсэн гэжээ.

Хүргэлтийн ажилтан ч нэг хүн ийм хэмжээний захиалга хийсэн гэдэгт маш ихээр гайхсан гэдгээ ч илэрхийлжээ. Ийнхүү хүргэлтээр захиалсан гоймонгуудыг нь авч ирэх үед охины аав урамшуулал биш гэдгийг нь анзаарсан даруйдаа, “Яасан олон гоймон бэ? Юу болоод байгаа билээ?” хэмээн лавлаж асуусан аж. Улмаар тэрээр гар утсаа шалгах үед нийт 1,345 юанийн үнийн дүн бүхий захиалга хийгдсэн байжээ.

Маш их хэмжээний захиалга хийсэн охин руугаа аав нь, “Чи хэдэн аяга гоймон идэх юм бэ?” гэж асуухад гурван настай охин нь, “Нэг аяга” хэмээн жуумалзан хариулж байв.

-“Нэг аяга уу? Чи 100 аяга гоймон захиалчихсан байна шүү дээ. Бусдыг нь хэн идэх болж байна?” гэж аав нь лавлахад охин,

-“Аав, ээж хоёр иднэ” хэмээн хариулж буй нь бичлэгт үлджээ.

Үүнийг сонссон аав нь охиндоо хандаж, “Тэр аав, ээжээ олоорой, ийм их гоймонг хэдэн аав, ээж идэх болж байна аа?” хэмээх ажээ.

Ийнхүү тэд гэр бүлээрээ хооллож дуусахад 100 гоймонгоос 92 нь үлдсэн бөгөөд тэднийг гэрийнхээ ойр орчмын цэвэрлэгч, үйлчлэгч нарт өдрийн хоол болгон бэлэглэжээ.

59
Ха ХаХа Ха
19
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *