
Өнөөдрийг оролцуулаад ердөө 31-хэн өдрийн дараа, хуучин он улиран одож, шинэ он айлчлан ирэх нь ээ. Уншигч та бүхэн минь өнгөрч буй жилийнхээ ололт амжилтыг дүгнэж, ирэх жилийн төлөвлөгөө, зорилгоо тодорхойлоход хамгийн тохиромжтой цаг үе ирж байна. 2019 оны хамгийн сүүлийн сар таны амьдралд юу тохиолдох бол? Ямар адал явдал, сонирхолтой зүйлс таныг хүлээж байгаа вэ? Эдгээр асуултын хариулт болгож, та бүхэндээ 12-р сарын зурхайг хүргэж байгааг хүлээн авна уу.
Хонь
Энэ сар Хонинууд эрч хүчээр дүүрэн байх бөгөөд дан ганц тэдэнд биш, эргэн тойрныхонд нь давхар нөлөөлнө.
Хонинууд урт хугацааны туршид, амьдралдаа томоохон өөрчлөлт хийх нь өөрт нь ашиг тустай болон үр дүнтэй байх болов уу гэж эргэлзэж, тээнэгэлзсээр ирсэн. Тэгвэл үүнд цэг тавих цаг болжээ.
12-р сар Хонидуудад шинэ зүйл сурч мэдэх, зарим талаараа өөрчлөгдөхөд хамгийн тохиромжтой цаг үе.
Өөрийн биеэрээ өөрчлөлтийг мэдэрснээр таны ашиг орлого хүртэл нэмэгдэж, бүх зүйл бодож байснаас илүү хурдан дээрдэнэ. Гэхдээ энэ сар таныг багагүй сорилтууд хүлээж байгаа гэдгийг бүү мартаарай.
Энэ нь таны санааг бага зэрэг чилээж мэдэх юм.
Үхэр
Гадаад орчин дахь нөөц бололцоо, танилын хүрээгээ ашиглаж чадвал энэ сар ашиг орлого их байх төлөвтэй байна.
Аз завшаантай үйл явдал танд болон таны хайртай хүнд тохиолдож мэдэх бөгөөд энэ нь хөрөнгө өсөн нэмэгдэх, баярт мөчүүд тохиох зэргээр илэрч болно.
Та энэ сар өөрийнхөө төсөөлж ч байгаагүй ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай болж мэднэ.
Гэхдээ энэ нь танд асар их туршлага, мэдлэгийг олгоно гэдгийг дуулгах хэрэгтэй болов уу.
Таны амьдрал 2019 оны сүүлийн 31 өдөр өндөр хэмнэлтэй, эрч хүчтэй өнгөрнө.
Хөдөлмөр, хичээл зүтгэл, хүчин чармайлтынхаа үр шимийг та энэ сарын сүүлээр хүртэх нь.
Ихэр
Энэ сар Ихрүүд болон тэдний хайртай хүмүүсийн хоорондын харилцаа нэг шат ахина. Илүү дотно, халуун дулаан хайр сэтгэл бий болж мэднэ.
Суралцахаас бүү цааргал. Сурч мэдсэнээр юунд хөрөнгө оруулах, хэрхэн төсөвлөх, санхүүгийн боломжоо яаж өсгөхөө сайн мэддэг болж, асуудал тулгарахад давж гарах арга ухаанд суралцана.
Ихрүүд энэ цаг мөчид хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас болж, санаагаа чилээж байгаа бөгөөд үүнийг амьдралаас таныг сорьж буй сорилт гэж хүлээж аваарай.
Өөртөө итгэлтэй байдлаа ашиглаж чадвал 12-р сард таны урт хугацааны турш хүсэж мөрөөдөж байсан зүйл чинь биелэлээ олох болно.
Мэлхий
Ирэх оныг амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлэхийн тулд та энэ сар багагүй хичээл зүтгэл гаргах шаардлагатай болох нь.
Мөрөөдсөөр л бай. Гэхдээ энэ сард мөрөөдөлдөө хүрэх эхний алхамыг хийж, анхаарлаа төвлөрүүл. Энэ сар аз болоход, таны хайр сэтгэлийн харилцаа үнэхээр романтик, гайхалтай байхыг од эрхэс хэлж байна.
Гэхдээ шийдвэрлэж нэг тийш нь болгох ёстой асуудал таны амьдралд одоог хүртэл байсаар байгааг санаарай. Хэн нэгэн танд шударга бус загнавал, тоох хэрэггүй.
Энэ сар Мэлхийнүүд хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, бага зэрэг дадлага туршлагыг хуримтлуулна. Сарын дундуур хүнд өдрүүд амьдралд тохиолдоно.
Хэдий тийм боловч өөдрөг байж, гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулж, халуун ам бүлээрээ ширээгээ тойрон аз жаргалтай суугаарай.
Сарын сүүлээр та сонирхол татам шинэ найзуудтай болж мэднэ. Эсвэл удаан хугацаанд холбоогүй байсан найз чинь эргэн холбогдоно.
Арслан
12-р сард зарим Арслангууд ирээдүйн амьдралд нь маш чухал орон зайг эзлэх хэн нэгэнтэй учрах болно.
Тэр хүн таны гадаад төрхийг өөрчлөх эсвэл таныг хэнтэй ч чөлөөтэй ярьж сурахад хүргэх, хүчтэй нөлөө үзүүлэхүйц нэгэн байна.
Асуудлыг дотроо хадгалахаас илүү, сэтгэлээ онгойлгож, бусадтай ярилцах нь шийдэл олж чадах гарц гэдгийг санаарай.
Ажлын талбар дээр өнгөрсөн хар бараан дурсамжийг сэдрээхээр нөхцөл байдал үүсэж мэднэ. Гэхдээ өөдрөг байж чадвал, энэ нь танд тэгтлээ асуудал тарихгүй.
Охин
Энэ сар таны гэр бүлийн харилцаа тааламжтай байх нь ээ. Ирээдүй чинь гэрэл гэгээтэй байгаагаас гадна зорилгоо тодорхойлох нь танд давуу тал болно гэдгийг бүү мартаарай.
Ажлын талбар дээр итгэж явсан найз чинь жинхэнэ нүүр царайгаа танд харуулах бөгөөд үр дүнд нь хожим дахин алдахгүй байхад туслах сургамж болно. 12-р сард орлогын хэмжээ тогтвортой байна.
Таны өмнө өнгөрсөн болон ирээдүйтэй холбоотой зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд гарч ирнэ.
Зөв зүйлд хөрөнгө оруулж, мөнгөө зарцуулж чадах юм бол үр дүнд нь танд боломжийн ашиг авчирна гэдгийг дуулгахад таатай байна.
Жинлүүр
2019 оны сүүлийн 31 өдөр та маш их харилцаан дунд байх бөгөөд бусадтай санал бодлоо солилцсоноор ирээдүйд ашиг орлого, ололт амжилт авчрах шинэ санаа бодож олох боломжтой.
Таны сэтгэлд санаа зовоох асуудал мэр сэр байгаа бөгөөд гэр бүлдээ тавих анхаарал халамжаа сулруулж болохгүй гэдгийг санаарай. Гэр бүлийнхэн чинь энэ сар таниас их зүйлийг хүлээж байна.
Ирээдүйд таны амьдралд юу хэрэгтэй, юу илүү чухал вэ гэдгийг яг одоо эргэцүүлж бодоход хамгийн тохиромжтой цаг үе.
Сарын дундуур таны амьдралд бага зэрэг асуудлууд тулгарах бөгөөд хэлэх үг, хийх үйлдлээ хянахгүй бол асуудалд орооцолдож мэдэхээр байгааг од эрхэс анхааруулж байна.
Хилэнц
Аз таныг болон танай гэр бүлийнхнийг энэ сарын турш ивээх болно.
Таны цуцашгүй эрч хүч 12-р сард олон өөрчлөлтийг авчирна. Зөрчилдөх, санал үл нэгдэх асуудлууд тулгарах хэдий ч та ямар ч саад бэрхшээлийг өөртөө ашигтай байдлаар даван туулж чадна.
Хайртай хүн чинь таны өнгөрсөнтэй холбоотой асуудалд бага зэрэг санаагаа чилээж байгаа учир, түүний сэтгэлийг тайтгаруулах ямар нэгэн зүйл хийхийг зөвлөж байна.
Та хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол байгаа бол, хамтдаа сууж байгаад нүүр нүүрээ харж, нухацтай ярилцах хэрэгтэйг санаарай. Ингэж чадвал та хоёрын харилцаа илүү гүнзгийрнэ.
Мөн та хоёр энэ бүхнээс их зүйлийг сурч мэдэх болно.
12-р сард шинэ жилийн баяраас авахуулаад олон баярууд таныг хүлээж байгаа бөгөөд та энэ сарыг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлнэ.
Нум
Зөн совинтой, хайр татам Нумууддаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Энэ сар та ихэвчлэн найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх нь ээ.
Амьдралыг өөрөөр харах, ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх цаг нэгэнт ирснийг од эрхэс сануулж байна.
Энэ сар Нумууд өөрийн хүч чадал, боломж бололцоондоо итгэж, өөрийгөө олон талаар хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Ингэж байх хооронд таны өмнө чухал асуултууд гарч ирэх бөгөөд үр дүнд нь юу танд болон таны амьдралд хамгийн үнэ цэнэтэй болохыг ойлгоно.
Таагүй зүйл хэлэхэд, энэ сар таны хайрттайгаа харилцах харилцаа тааламжгүй байх нь ээ.
Харин эсрэгээрээ ажлын талбарт тушаал дэвших, амжилтад хүрэх сайхан боломжууд гарч ирэх бөгөөд ингэснээр таны ашиг орлого өсөн нэмэгдэх боломжтой юм.
Дутагдал, сул талаа засаж чадвал ирэх жил таныг асар том амжилт хүлээж байгааг дуулгах хэрэгтэй болов уу.
Хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим үргэлж амттай байдаг гэдгийг санаарай.
Матар
Энэ сар Матрууд багагүй саад бэрхшээлтэй нүүр тулгарах болно. Энэ нь үр хүүхэд, ажил мэргэжил, хайр дурлал гээд ямар ч зүйлтэй холбоотой асуудал байх боломжтой.
Зарим Матруудын хувьд удаан хүлээсэн хүлээлт нь нааштайгаар шийдэгдэж, үрийн зулай үнэрлэж, гэр бүл болох нь ээ.
Таны өмнө ямар ч саад бэрхшээл тохиолдсон бай, аль болох бууж өгөхгүйг хичээрэй.
Маш их санаа зовнилт болон эргэлзэж, тээнэгэлзсэн байдал өнгөрсөнтэй холбоотой хар бараан дурсамжийг сэдрээхэд хүргэж мэднэ.
Өнгөрсөнтэйгөө зууралдалгүй, ирээдүй рүү тэмүүлж чадсанаар та илүү сайн сайхан амьдрах боломжтой гэдгийг бүү мартаарай.
Хумх
Энэ сар та өөрийнхөө шинэ авьяас болон сонирхлыг нээж илрүүлэх бөгөөд тэдгээр зүйлс ирээдүйд таныг дагаж явах болно.
2019 оны сүүлийн 31 өдөр Хумхуудын амьдрал болон эрүүл мэнд маш сайн байна.
Найз нөхдөө гэртээ урьж, нэгэн үдшийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй.
Танай гэрт зочлох найз чинь алс холын гийчин байж мэдэх бөгөөд та хоёрын урт хугацааны турш хоорондоо холбоогүй байсан харилцаа эргэн сэргэнэ. Ажил мэргэжилд чинь тус дэм үзүүлэхийг ч үгүйсгэхгүй.
12-р сард Хумхууд орон байраа шинэчилж, өөр газар руу нүүхэд хамгийн тохиромжтой.
Эргэлзээ болон өөртөө итгэлгүй байдал нь таныг амжилтаас хойш татаж, чангаах сөрөг нөлөөтэйг санаарай. Өөрөө шийдвэрлэж чадахгүй асуудалтай нүүр тулгарвал, ахмад настнаас зөвлөгөө авахад гэмгүй.
Загас
Энэ сар Загасууд карьер болон өмнөө тавьсан зорилгодоо анхаарал хандуулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
Таны юунд хөрөнгө мөнгө зарцуулахаас хамаарч, ирээдүйн амьдрал чинь хэрхэх нь тодорхой болно.
Ямар ч нөхцөлд өөрийн нөөц бололцоогоо ашиглаж чадвал, танд давж туулахад хүндрэлтэй саад бэрхшээл гэж байхгүй юм шиг санагдана.
Өнгөрсөн дурсамжаа ирээдүйн сайн сайхан амьдралтайгаа бүү хольж хутга. Оюун санаа, бодлоо шинэ он гарахаас өмнө сайтар цэгцэл.
Хайртай хүнтэйгээ нээлттэй харилцан ярилцвал, та хоёрын дунд үүсэх үл ойлголцол хормын дотор үгүй болно.








Түмэнбаяр Түмэнбаяр
2019/12/01 at 08:42
Баярлалаа
Арван хоёрдугаар сар минь…
Б. Жавзан
2019/12/01 at 11:14
Welcome to???
Хишгээ Дөл Хишгээ Дөл
2019/12/01 at 14:10
Hurai hurai hurai 12r sar mini
Энхжаргал Жамсранжав
2019/12/01 at 14:20
Баярлалаа зүтгээд байя
Oraldi Togtagan
2019/12/01 at 14:27
hurai2
Zaya Pvrewjaw
2019/12/01 at 14:36
Honi
Энхбаярын Энхжин
2019/12/01 at 14:47
Oyunerdene Badamraa
Ochko Naraa
2019/12/01 at 15:26
setgel gunduu bhad uramiin vg hairlasand bayrllaa. onii svvl sar az od min giij az jargaltai bj yu sanasan 9n tsagaan hvsel setgelchilen bvteg ee. Hurai hurai hurai…
Наньдаа 'Б
2019/12/01 at 15:28
Narangarav Danzan
Enkhbayr Bagsh
2019/12/01 at 15:40
Yamarch soriltig dabaad l garna garsaar l irsen shdee
Ж. Жалмаа
2019/12/01 at 15:55
Hurai hurai hurai
Б.С.Б. Сүнжээ
2019/12/01 at 16:09
Hupai hupai hupai
Баатаржав Юндэрмаа
2019/12/01 at 16:55
Bayarlalaa
Б. Энхтуяа
2019/12/01 at 17:10
Az iweeh boltugai
Baasanjaw Erdenebileg
2019/12/01 at 17:56
Hurai hurai hurai
Nanjid Altantsetseg
2019/12/01 at 17:56
Баярлалаа 12- р сар минь
Baljinnyam Baigalimaa
2019/12/01 at 18:00
Hurai Hurai Hurai 12 r sar mini
Очир Наранцэцэг
2019/12/01 at 18:02
Purew Chimegmaa
2019/12/01 at 18:20
Saihn sar boloh ni bayrlla
Amraa Amraa Mygmarsvren
2019/12/01 at 18:35
.
Б. Онон
2019/12/01 at 18:44
12 sar min nadad az awchrah ee…
Батмөнх Шагдарсүрэн
2019/12/01 at 18:53
азивээг
Тодгэрэл 'П
2019/12/01 at 18:58
Mash saixan sar bnaa 12 r sar
Б. Удвал
2019/12/01 at 18:58
ymr shn ymbe bayrlalaa 12 sar min
Оргилмаа Ганбаатар
2019/12/01 at 19:54
Б. Солонго
Bolroo Bolormaa
2019/12/01 at 20:33
az iweeg
Г. Мандал
2019/12/01 at 20:59
Gantigmaa Batbaatar
2019/12/01 at 21:18
Tsendayush Batbaatat
Батдэлгэр Лхагвадолгор
2019/12/01 at 21:54
Duka Ds
Oko Oyunsugar
2019/12/01 at 22:00
Miigaa Luk unshaarai
Munhjargal Tuul
2019/12/01 at 22:20
Минйй хүү сайхан залуу шүү үнсье хүүгээ маш их хайртай шүү
Батдорж Зэдрагчаа
2019/12/01 at 22:23
аз ивээх болтугай
Sky AnAnd
2019/12/01 at 22:31
Az ebeeg
Javzanpagma Tuvden
2019/12/01 at 22:47
AZ iveeg
Gerlee Ganhuyg
2019/12/01 at 22:52
az iweeg
Uuganbayar Badi
2019/12/01 at 23:02
Az az az
Magsar Amgaa
2019/12/01 at 23:03
12sar 9sar yunii ord we
Hishigbaatar Deegii
2019/12/01 at 23:04
az iweeg
Зочин
2019/12/01 at 23:12
Jhn bаримжаатаи юм хиимэр юм аав болно ч гэх шиг
Зочин
2019/12/01 at 23:12
Jhn bаримжаатаи юм хиимэр юм аав болно ч гэх шиг
Bolor Bolor Bolor
2019/12/01 at 23:55
az eweeh boltugai
Daaxvv Boldbaatar
2019/12/02 at 00:04
Az iweeh boltugai
Батцэцэг Батбаатар
2019/12/02 at 00:23
wow mundag bhnee
Батцэцэг Батбаатар
2019/12/02 at 00:24
Bvvgıı Bvvgıı Dvgerjaw
2019/12/02 at 00:32
az iweeg
Monhgerel Moogii
2019/12/02 at 01:06
Az od ni giisen sar baig
Ѳлзийсайхан Даваасамбуу
2019/12/02 at 01:10
mundag
Э. Амгалан
2019/12/02 at 01:12
Э. Хөгжилсайхан
Badmaa Tseren
2019/12/02 at 01:34
AZ iweeh boltgai
Л. Батжаргал
2019/12/02 at 07:05
Баярлалаа 12дугаар сар минь
Magsar
2019/12/02 at 07:35
Azazaz
Одгэрэл Одко
2019/12/02 at 08:52
Za iweeh boltugai ZA urgelj iweeh boln
Baasanjaw Baagii
2019/12/02 at 09:06
Az iweeh boltugai
Ganbat Jasrai
2019/12/02 at 09:59
Hurai hurai hurai
Номинчулуун Номин
2019/12/02 at 11:52
баярлалааа ?
Сарнай Сарнай
2019/12/02 at 12:38
Uu unheer saihan bhnee
Г. Болороо
2019/12/02 at 13:24
Баярлалаа 12 сар минь
Mg Mg
2019/12/02 at 14:11
AZ eveeg
Erdenezaya Erdenebaatar
2019/12/02 at 14:39
Х. Хоролсүрэн Өнөболд Эрдэнэбаатар Жаргалзаяа Зулаа М. Г.; зурхайгаа уншаарай ххэ
Toogii Bourne
2019/12/02 at 15:10
unen bnshuu
Bvjii Bvjmaa
2019/12/02 at 15:25
Az iveex boltugai
Sansar Temuulen
2019/12/02 at 18:17
Az iweeh
Uyral Angel
2019/12/02 at 19:22
Uchral Uchranzit
Батбаяр Баяндэлгэр
2019/12/02 at 19:29
az iweegee
Battseteg Ayurzana
2019/12/02 at 20:49
bayrlllaa 12 sar mine bayrllaa
Dolgor Otgon
2019/12/02 at 21:26
О. Дума
Dorjoo Muul Dorjoo
2019/12/02 at 21:44
Az iweeg vnen gaihaltai.
Лхамдоржийн Үржинханд
2019/12/02 at 22:08
Отгонренчин Б.Отгонренчин Б.
Tsendee Tsendee
2019/12/03 at 00:31
bayrlalaa 12dugaar sardaa
Enkhee Enkhbayar
2019/12/03 at 08:59
Az iweeg
Mandah E T CH
2019/12/03 at 13:48
AZ iwegee
Мөнхбат Баярсайхан
2019/12/03 at 15:59
аз ивээх болтугай
Ч. Хүрэлбаатар
2019/12/03 at 18:32
Az tohiog
Ариунжаргал Гомбо
2019/12/03 at 20:39
az iveeg
Цацрал Нямсүрэн
2019/12/04 at 12:10
Az az az
Adilbish Tsewegdorj
2019/12/04 at 12:11
Az az az