
Урам хугаралт, өвдөлт, бас уур – эдгээр зүйлс бол эмэгтэй хүн хамтрагчаа өөрийг нь араар тавих үед мэдрэх мэдрэмжийн нэг хэсэг. Араар тaвилтыг уучлах боломжгүй зүйл мэт боловч, зарим зурхайн ордууд ингэх чадвартай байдаг.
Одон орон судлаачид зурхайн эмэгтэй ордууд xууралт, араар тaвилтад хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг хэлж байна. Та уучлахад эсвэл мартахад бэлэн үү?
Хонь
Эхэндээ эдгээр эмэгтэйчүүд хамтрагчийнхаа хууран мэхлэлтийг чимээгүйхэн өнгөрөөхийг илүүд үзнэ. Хэдий тийм боловч, юу болсон талаар хэсэг бодолхийлсний дараа, тэд маш хүчтэйгээр хариу үйлдэл үзүүлнэ. Бүх зүйлийн талаар мэдсэн Хонины ордын эмэгтэй бодлоо цэгцэлж, чухам юу болсон юм бол гэж сайтар эргэцүүлнэ. Зөвхөн үүний дараа л тэр эцсийн шийдвэрээ гаргана.

Үхэр
Энэ ордын эмэгтэйчүүд удаан хугацааны турш хамтрагчаа өөрийг нь хуурсан гэдэгт итгэхийг хүсэхгүй. Хэдийгээр тэр өөрийн нүдээр харсан ч гэсэн! Үхрийн ордын эмэгтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэх хэрэггүй гэж үзвэл, өөрөөс нь урвасан хүнтэй хамт байхыг хүсэхгүй.

Ихэр
Араар тавилтын талаар олж мэдсэний дараа эдгээр эмэгтэйчүүд тэр даруйдаа өөр эрчүүдэд анхаарлаа хандуулна. Ихрүүд итгэл алдсан хүний үлдээсэн араар тавилтын шархыг өөр хүнтэй учирч байж мартана гэдэгт итгэдэг. Эцэст нь тэд ингэж бодсон шигээ амжилтад хүрч чаддаг.

Мэлхий
Хууран мэхлэлт эдгээр эмэгтэйчүүдийг амархан үгүй хийнэ. Тэр уйлж, шаналж, бас амиа хорлохыг ч завдаж мэднэ. Ерөнхийдөө тэд урвагчийг ичих хүртэл нь юу ч хийхэд бэлэн байдаг. Хэсэг хугацаа өнгөрмөгц, Мэлхийн ордод төрсөн эмэгтэй араар тавилтыг хүлээж авна. Гэхдээ түүнд мартахад үнэхээр хэцүү байх болно.

Арслан
Хууралтын талаар мэдмэгц, уур омог ихтэй Арслан маш ихээр уурлаж, итгэл алдсан хамтрагчаа болчимгүй үйлдэл хийсэнд нь маш ихээр харамсана. Арслангийн ордод төрсөн эмэгтэй бүхий л бололцоог судалж, хамтрагчаасаа өшөө авахыг эрмэлзэнэ.

Охин
Энэ ордын эмэгтэйчүүд чимээ шуугиан гаргаж, хэрүүл маргаан хийхийг хүсэхгүй. Тэд хамтрагч руугаа нулимж, түүнээс бүх харилцаагаа тасална. Өөрөөр хэлбэл тэр хамтрагчаа амьдралаасаа тэр чигт нь арчиж хаяна. Хэдийгээр охины ордынхон гаргасан шийдвэртээ харамсаж мэдэх ч, энэ талаар тэднээс өөр хэн ч мэдэхгүй.

Жинлүүр
Энэ ордын эмэгтэйчүүд өөрсдийгөө хуурах хандлагатай байдаг учраас, хамтрагчийнх нь араар тавилт тэдэнд тийм ч сүртэй нөлөө үзүүлэхгүй. Жинлүүрийн ордод төрсөн эмэгтэй уйлж, бас уурлаж бухимдахгүй. Яагаад гэвэл тэр хамтрагчаа дотор хүнээсээ өмгөөлж, удаан хугацаанд ганцаараа байхаас илүү хамтрагчтайгаа цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүснэ.

Хилэнц
Энэ ордын эмэгтэйчүүд туйлын хартай хүмүүс байдаг учир, хамтрагчийнх нь араар тавилт тэдний хувьд жинхэнэ толгойны өвчин болж хувирна. Хэрэв Хилэнцийн ордод төрсөн эмэгтэйг араар нь тавьбал, тэр урт хугацаанд сайтар төлөвлөж байгаад, хамтрагчаасаа заавал хариугаа авна.

Нум
Энэ ордын эмэгтэйчүүд чимээ шуугиан дэгдээх дургүй, тийм учраас хууран мэхлэлтэд тэгтлээ сүржигнэж, айхтар хариу үйлдэл үзүүлэхгүй. Нумын ордод төрсөн эмэгтэй хэсэг хугацаанд ганцаараа байж, дотор хүнтэйгээ ярилцах ба өөрийгөө буруутгаж эхэлдэг. Багагүй хугацааны дараа тэр хамтрагчийнхаа хийсэн үйлдлийг мартаж, түүнд өгөөмөр зан гарган уучилдаг.

Матар
Матрын ордын эмэгтэй хамтрагчаа араар нь тавьсан гэж сэжиглэвэл, заавал өөрийн биеэр баталгаа олохыг хүснэ. Эдгээр эмэгтэйчүүд магадгүй хувийн мөрдөгч хөлсөлж, зөвхөн тэдний олж илрүүлсэн мэдээлэлд итгэнэ. Хэрэв тэдний сэжиглэж байсан нь үнэн болж таарвал, чимээ шуугиан дэгдээхийн өмнө тэд сэтгэлзүйч дээр очиж зөвлөгөө авна.

Хумх
Хууран мэхлэлт энэ ордын эмэгтэйчүүдэд ямар ч шалтгаангүйгээр бүх эрчүүдийг үзэн ядахад хүргэнэ. Хэдий тийм боловч Хумхын ордын эмэгтэй хэзээ ч хамтрагчаасаа өшөө авах талаар бодохгүй. Тэр хамтрагчаа өөрийг нь араар тавьсныг мэдвэл, зүгээр л мөр мөрөө хөөхийг хүсэх ба энэ нь түүний үнэт цагаа хий дэмий зүйлд үрэхгүй байсан нь дээр гэсэн бодолтой нь холбоотой.

Загас
Хэрэв энэ ордын эмэгтэйчүүд хууран мэхлэлтийн талаар олж мэдвэл, тэд харилцааг тэр дор нь зогсооно. Бүтэлгүй хайр сэтгэлийн дараа тэд удаан хугацаанд сэтгэл санаагаар унаж, депресстэй нүүр тулгарах ба өөр нэгэн хунтайжийг амьдралдаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээнэ.

Араар тавилт бол хамгийн хүчтэй харилцааг ч сөнөөх эрсдэлтэй зүйл. Хэрэв та хамтрагчаа өөрийг чинь араар тавьсныг мэдсэн ч, харилцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байвал, үүнд зурхай дээрх тайлбар ямар ч хамаагүй гэдгийг санаарай. Гэр бүлийн сэтгэлзүйч дээр очиж зөвлөгөө аваарай.








Baysgalan Baysgalan
2019/12/01 at 09:46
vnen2
Urnaa Sampil
2019/12/01 at 10:08
Zulaa Bayarzul
2019/12/01 at 10:38
Tsogtoo Anhbayr araar tawin gej bodoodch hereggvi .kkk
Tumengerel Tumk
2019/12/01 at 11:32
Boloroo Bolor???
Sun KS
2019/12/01 at 12:27
Hehe mini huvid ynen l bn doo kk
Gerlee Gerlee
2019/12/01 at 22:59
Yag shvv kkk
Erhembayar Tsetsgee
2019/12/02 at 14:26
Huts
П. Оюунсугар
2019/12/02 at 21:18
Brt Odnoo
2019/12/03 at 09:09
Үнэн бна яг миний бодол мөн шүү ккк
Tumengerel Tumk
2019/12/03 at 21:52
Dulguun Buh Bat?❤️