Хэрхэн нөхрөөрөө цэвэрлэгээ хийлгүүлэх вэ? Танд хамгийн найдвартай тус болох 5 арга

2

Эмэгтэй хүн гэр орны ажил хэрхэн, яаж хийх талаар маш сайн мэддэг байх хэрэгтэй гэсэн уламжлалт ойлголт бүх хүмүүсийн толгойд байдаг. Эмэгтэй хүн хоол хийж, хүүхдээ өсгөж, бас ажилдаа явах ёстой. Эдгээрийг бүгдийг нь хийж, амжуулахад өдрийн 24 цаг хангалтгүй. Түүнээс гадна орчин цагт эмэгтэй хүн гоё, сайхан харагдах ёстой гэдгийг ч мартаж болохгүй!

Эмэгтэйчүүд эрчүүдийн тусламжийг авахын тулд чадахаараа хүчин чармайлт гаргадаг. Цэвэрлэгээ хийх үед тэдэнд туслагч яах аргагүй хэрэгтэй. Харамсалтай нь бүх эрчүүдэд энэ санаа таатай санагддаггүй. Тэгвэл бид эмэгтэйчүүддээ яагаад эрчүүд цэвэрлэгээ хийхийг хүсдэггүй шалтгаан болон тэднийг цэвэрлэгээ хийхэд хүргэх зарим нэг аргуудын талаар хүргэж байна.

Natali_ Mis / Shutterstock.com

 

Яагаад эрчүүд цэвэрлэгээ хийхийг хүсдэггүй вэ?

Ихэнх тохиолдолд асуудлын гол учир тэдний балчир насанд олгогдсон хүмүүжилтэй холбоотой. Эрэгтэй хүүхдийг эцэг эхчүүд нь нандигнан өсгөдөг учир, тэр цэвэрлэгээний ажлаас ихэнхдээ хол байдаг. Харилцааны эхэн үед эмэгтэй хүн гэр орноо тав тухтай байлгах болон ямар сайн эхнэр болж чадахаа харуулахыг хүсдэг – энэ нь яваандаа зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой ажил юм шиг болж, зөвхөн тэд хоол хийж, гэр орноо цэвэрлэдэг. Одоо тэгвэл үүнийг өөрчлөх цаг болсон, гэхдээ хэр зэрэг үр дүнтэй байх бол?

Хэрхэн эрэгтэй хүнээр цэвэрлэгээ хийлгүүлэх вэ?

Хэрэв таны хайртай хүн хиртэй оймсоо гэрийнхээ хаа нэгтээ шидчихдэг бол, бас таньтай гэрийн үйлчлэгчтэйгээ харьцаж байгаа юм шиг харьцдаг бол, энэ бүгдэд цэг тавих цаг болжээ. Одооноос эхлэн түүгээр цэвэрлэгээ хийлгүүлцгээе.

1. Өөрийнхөө завгүй байгааг харуулах

Ажил дээрээ оройтож, хүүхэдтэйгээ багахан хормыг ч болов өнгөрөөх хэрэгтэй байгаа бол, хэрэв нөхөр чинь тэгтлээ завгүй биш байгаа нөхцөлд, түүнээс гэрээ цэвэрлэх талаар асуугаарай. Хэрэв асуулаа гээд бүтэлтэй болохгүй бол түүнд гэрийн үйлчлэгч хөлслөх талаар санал дэвшүүлж, ганцаараа энэ бүх эмх замбараагүй орчныг цэвэрлэх хэцүү байгаа тухайгаа хэлж ойлгуул. Хамт сууж байгаад, хэрэв үйлчлэгч хөлслөх юм бол хэдий хэр хэмжээний төлбөр өгөх талаар тооцоо гарга. Үр дүнд нь тэр ойлгох болно.

Syda Productions / Shutterstock.com

 

2. Хүчлэлгүй, эвээр хэлэх

Түүнийг гэр орны ажил хүчээр хийхэд бүү хүргэ эсвэл дарамталсны хэрэггүй.  Түүнд гэрээ цэвэрлэснийх нь хариуд дуртай зүйлийг нь хийж өгье гэж хэл. “Чамайг гэрээ цэвэрлэх юм бол, би чиний идэх дуртай хуушуурыг хийж өгье” гэх мэт. Түүнд давгүй сонсогдоно.

hedgehog94 / Shutterstock.com

 

3. Үүрэг хариуцлагаа хуваалцах

Нөхрөөсөө гэрийнхээ яг аль хэсгийг цэвэрлэхийг үнэхээр хүсэхгүй байгаа талаар нь асуу. Үүрэг хариуцлагыг хуваалцаж болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, түүгээр хийлгэж болох, дараа учруулахгүй ажлуудыг хийлгэ. Жишээ нь та гэрээ цэвэрлэвэл, нөхөр чинь аяга таваг угаах гэх мэт.

Voyagerix / Shutterstock.com

 

4. Эсэргүүцэх

Таны нөхөр зөвхөн урдах ажилдаа анхаарч, гэр орны ажлыг юман чинээ тоохгүй байж болно. Тэгвэл бага зэрэг эсэргүүцээд үз. Хэрэв тэр тэгсэн ч цэвэрлэхийг хүсэхгүй байвал, та ч гэсэн битгий цэвэрлэ. Ийм нөхцөлд гэр оронд чинь эмх замбараагүй байдал үүсэж, түүний уур бухимдал нь хүрнэ. Дараа нь та түүнтэй харилцан яриа өрнүүлж болох юм.

Golubovy / Shutterstock.com

 

5. Зугаатай байх тал дээр анхаарах

Хэрэв эрэгтэй хүн эцэст нь нэг юм цэвэрлэгээнд туслахаар шийдвэл, түүнд аль болох тав тухтай байхад нь тусла. Зарим нэг сонсох дуртай дууг нь тавьж өгч, хамтдаа хөгжилдөнгөө гэрээ цэвэрлээрэй.

House-cleaning dance

When house-cleaning sucks but you try to make it funThanks Trey Kennedy for the #9GAGFunOff video!

Posted by 9GAG on Tuesday, March 6, 2018

Хэдийгээр дээрх аргууд бүгд тодорхой хэмжээгээр үр дүнгээ үзүүлэх боловч, таны нөхөр дандаа гэрээ дуулгавартайгаар цэвэрлэдэг болно гэсэн үг биш юм. Тэр гэрээ огтхон ч цэвэрлэлгүй олон жил болсон бол, цэвэрлэдэг болтлоо төдий чинээ хугацааг зарцуулахыг ч үгүйсгэхгүй. Тэвчээртэй бай, гэхдээ гэр орны ажлыг эмэгтэй хүн заавал хийх ёстой гэсэн хуучинсанг үзэлд автаж, өөрийнхөө үнэ цэнийг бүү унагаарай.

8
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Munkh Togoo

    Munkh Togoo

    2019/11/30 at 18:16

  2. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2019/11/30 at 18:21

    urduur orj hiihee baichihad ok shyy dee

  3. Shand Mongol

    Shand Mongol

    2019/12/01 at 00:39

    Би ер нь гэрээ цэвэрлэж байхаа болилоо??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *