Ахлах тогооч хадаас дээр тавьсан шааран дээр мах хэрчиж ур чадвараа харуулжээ

1

Интернэт сүлжээнд нэгэн гайхалтай бичлэг тавигджээ. 2-хон минут үргэлжлэх уг бичлэг дээр хятадын ахлах тогооч Хуан Жихай мах хэрчинэ. Гэхдээ зүгээр ч нэг нүдээ боогоод хэрчиж байгаа бол өөр хэрэг, гайхаад байх зүйлгүй. Махны модны оронд үлээдэг шаар ашиглана. Тэр шаар нь хадаасан дээр тогтоно. Ер нь бол маш их анхаарал, нарийн мэдрэмж шаардах ажил. Үзэгчид нүүрээ дэлгэц дээр наагаад тогооч хуруугаа зүсэхийг хүлээж байгаа мэт. Эсвэл шаар нь хагарах уу? Яаж хагарах вэ: хутганаас уу эсвэл хадааснаас уу? Олон үгээр яах вэ, бичлэгийг үзэцгээе.

Хятад тогооч нүдээ боогоод хадаасан дээр тогтоосон үлээсэн шааран дээр махаа хэрчиж байна.

Хуан Жихай ажлын байраа бэлдэж шаараа үлээлээ.

Дараа нь хадаасан дээр шаараа тавиад хэрчих махаа байрлуулав.

Нүдээ боож хурууны өндгөөр хутганы ирийг мэдэрч байна.

Одоо хамгийн хэцүү үе эхэлнэ: хэрчилт. Мастер маш нарийн болгоомжтой ажиллах ажээ.

Та бичлэгийг үзэж сонирхоно уу

Ажлыг чадамгай хийж дуусгаад үлээсэн шаараа хагалж байна. Үүнээс илүү яалтай билээ?

19
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *