Унадаг дрон буюу ирээдүйн нисдэг мотоцикл

0

Bay Zoltan Nonprofit компанийн (Унгарын судалгаа, шинжилгээний сүлжээ институт) залуус юунд ч бууж өгдөггүй бөгөөд энэ удаад нисдэг мотоциклийг зохион бүтээжээ. 2014 онд анхны санаа гарч, Flike хэмээх бүрэн цахилгаан, унадаг дрон нь 21 дүгээр зууны инженер, электроникийн бүхий л ололтыг ашигласан ирээдүйн нисдэг мотоцикл болох магадлалтай.

Унадаг дрон буюу ирээдүйн нисдэг мотоцикл 1

Литийн полимер зайгаар ажилладаг Flike дрон 15-20 минут агаарт тогтож чадахаас гадна моторын цахилгаан дискүүд карбон сэнснүүдийг ажиллуулах зарчмаар нисдэг байна.

Унадаг дрон буюу ирээдүйн нисдэг мотоцикл 2

Нисдэг тэрэгний адил Flike эргэлдэх, дээш хөөрөх, эргэлт хийх, шумбах хөдөлгөөнийг чөлөөтэй гүйцэтгэнэ. Хэрвээ та өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовж байгаа бол айх зүйлгүй, нислэгийг удирдах компьютер Flike-ийг бүрэн хянах боломжийг олгож байна.

Унадаг дрон буюу ирээдүйн нисдэг мотоцикл 3

Flike хараахан зах зээл дээр гараагүй байгаа ба анхны нислэг нь амжилттай болсон тул дараагийн шатны хөрөнгө оруулагчдыг хайж байгаа ажээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Адвисори

    Адвисори' Сүлд

    2015/07/30 at 13:28

    xvn tarul xyargulxan de ‘

  2. Зочин

    2015/07/30 at 14:26

    Интернэтээр сард 600 аас дээш доллар олох боломж байна гээд та төсөөлдөө. Өдөржин компьютерийн ард суудаг хүмүүсд энэ нь маш хялбар зүйл бөгөөд та энэнд өдөрт 20 хон минутыг зарцуулахад л хангалттай. Илүү их мэдээлэл авах бол ezmoney.blog.gogo.mn руу ороорой.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *