Хүүхдүүдэд зориулагдсан анхны ухаалаг гар утас – Tinitell

0

Хүүхдүүдэд яагаад гар утас хэрэгтэй гэж? Анхдагч шалтгаан нь мэдээж хэрэг эцэг эхчүүд хүүхэдтэйгээ холбогдох шаардлага юм. Гэхдээ нэг асуудал байдаг нь хүүхдүүд гар утсаа хаяж гээх, эвдэж гэмтээх нь илүү их магадлалтай байдаг зүйл. Ийм учраас Tinitell бүтээгджээ. Гарын бугуйвч хэлбэрийн энэ төхөөрөмж нь үндсэндээ [tweetable]эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь холбох гар утасны үүргийг гүйцэтгэхийн хамт хүүхдүүдийг хаана явааг мэдээлэх GPS мөрдөгч[/tweetable] юм. [tweetable]Зах зээл дээрх хамгийн жижигхэн гар утасны нэг болж байгаа Tinitell[/tweetable] нь дуу таньж эсвэл товчлуур даран ажиллана. Дэлгэцгүй учир хүүхэд тоглох үедээ үүнийг тайлах шаардлагагүй. Усны хамгаалалттай болохоор усанд унасан тохиолдолд айх аюулгүй. [tweetable]Дуу таних функц нь хүүхэд ‘ээж’ эсвэл ‘аав’ гэж хэлснээр ажиллаж, эцэг эх рүү нь дуудлага хийгдэнэ[/tweetable]. Эсвэл зүгээр л гар ажиллагаагаар дуудлага хийж болно. Цаашлаад эцэг эхчүүдэд өөр боломжуудыг олгох апп суулгаж болох энэ төхөөрөмжийг бүтээгч Mats Horn Стокгольм хотод амьдардаг бөгөөд 2012 онд санаачилсан энэ санаагаа бодит ажил хэрэг болгохоор Kickstarter дээр компанит ажил явуулж байгаа аж. Нorn найзынхаа гэрт зочлохдоо тэдний хүү гадаа гарахыг хүссэн ч гар утсаа гээчихсэн байсан ба тэдний хэн нь ч хүүд утсаа өгөхийг хүсэхгүй байсан, томчууд хоол бэлтгэх ажилтай байсан учир хүүтэй хамт гадаа гарах хүн байгаагүй, тиймээс хүү өрөөндөө iPad-аараа тоглохоос өөр аргагүйд хүрснээс үүдэн бүтээгдсэн [tweetable]Tinitell 2013 онд Шведийн хамгийн том хувийн бизнес эрхлэгчдийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна[/tweetable].

Хүүхдүүдэд зориулагдсан анхны ухаалаг гар утас - Tinitell 2

Хүүхдүүдэд зориулагдсан анхны ухаалаг гар утас - Tinitell 3

Хүүхдүүдэд зориулагдсан анхны ухаалаг гар утас - Tinitell 1

Хүүхдүүдэд зориулагдсан анхны ухаалаг гар утас - Tinitell 4

Хүүхдүүдэд зориулагдсан анхны ухаалаг гар утас - Tinitell 5

Хүүхдүүдэд зориулагдсан анхны ухаалаг гар утас - Tinitell 6
[embedyt]https://www.youtube.com/watch?v=PEzIGrCh_HA[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. huslen

    2014/05/20 at 21:07

    huuhdee yaj bga bol iij bga bol gej sanaa zovohgui amar yumaa. shuud zalgaal holbogdchihno, huuhed ch hereglehed hyalbar yum. held orchihson bhad asyydalgui yum

  2. хашир хүн

    2014/05/20 at 23:48

    одоогийн монголд яг хэрэгтэй эд байна,хүүхдийнхээ араас санаа зовж байхад чинь утасаа алга болгосон гэж ороод ирэхээр хичнээн хэцүү билээдээ монголд хурдан зараасай таалагдаж байнаа

  3. Зочин

    2016/11/06 at 14:47

    Хаана зарж байгаа юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *