Таны мэддэггүй Youtube-ийн 16 гайхалтай, нууцлаг боломжууд

1

YouTube бол дэлхий даяар хамгийн хурдтай хөгжиж буй тайз билээ. Гэвч энэ томоохон компани нь вэб сайтдаа хэд хэдэн зальжин аргыг нуусаар байгаа юм. Ийнхүү бид хэн ч үл мэдэх зугаатай бөгөөд хэрэгтэй аргуудыг танилцуулахаар шийдлээ.

  • Хэрэв та найздаа илгээсэн бичлэгээ тодорхой нэг цагт эхлүүлэхийг хүсвэл бичлэгийн доорх “Share” товчийг дарна. Тэгээд эхний цэсний доорх (энэ нь мөн “Share”) “Эхлэх” товчны дэргэдэх цэсийг шалгана. Тэгээд өөрийн хүссэн цагийг бичнэ. (цаг, минут, секунд) Автоматаар гарч ирэх линкийг хуулаад илгээнэ. Таны илгээсэн бичлэг таны сонгосон хугацаанаас эхлэн тоглох болно.
  • Хэрэв та YouTube-д бичлэг тавьдаг бол өөрийн бичлэгийг үсэг, тэмдэг оруулахад л жагсаалтын дээр гардаг байхаар тохируулахыг хүсвэл transcript ашиглах хэрэгтэй. Энэ нь CC буюу (Closed Captions) товчлуурыг дарахад гарна.
  • Өөрийнхээ бичлэгэнд тохирох хөгжим болон аяыг library free of royalties хэсгээс олж болно.
  • Утасныхаа ард YouTube-ийн бичлэг тоглуулах: iOS:

Утас, таблетныхаа хайлтыг нээгээд YouTube сайтаас үзэхийг хүсч буй бичлэгээ хайна. Бичлэгээ эхлүүлээд хайгчийг утсан дээр харагдахгүй мөртлөө ажиллаж байхын тулд Home товчийг сонгоно. Тэгээд Action Center хэсэг рүү очно. Эндээс хоёрдугаар дэлгэц рүү очихын тулд зүүн тийш дэлгэцийг гүйлгэнэ. Таны YouTube-ээс сонгосон бичлэгийн мэдээлэл гарч ирэх бөгөөд бичлэгийг сонсохын тулд тоглуулах товчийг дарна.

  • Андройдынх мөн адилхан. Хайлтын хэсгийг эхлүүлээд сонсохыг хүссэн бичлэгээ хайж олно. Тэгээд баруун дээд хэсэгт байх “Settings” цэснээс “Request Desktop Site.” товчийг сонгоно. Үүний дараа YouTube дээр бичлэг тоглуулж эхлэх ба өөрийн дэлгэц рүү шилжихдээ Home товчийг сонгоно.

  • Хэрэв та хүүхдээ анхаардаг, хяналтгүй сайтуудаар зочлуулахыг хүсдэггүй бол тэдэнд зүгээр л хүүхдийн хэсгийг нээгээд өгчих.
  • Үзсэн зүйлийнхээ түүхийг арилгах: Хуудасны “History” хэсэг рүү орно. “Clear watch history” хэсгийг сонгоод өмнө нь үзсэн зүйлүүдээ дор нь арилгаж болно. “Pause watch history” гэдэг нь дахиад үзсэн зүйлийн тань түүх хадгалагдахгүй гэсэн үг эсвэл та түүхийг нэг бүрчлэн устгахыг хүсвэл бичлэгний дэргэдэх Х товчийг дарна.
  • Одоо зарим нэг янзтай аргуудаас үзье. use the force luke” гэж хайж ороод хайх (search) товчийг дарснаар дэлгэц тэр чигээрээ хөдөлж байгааг олж харж болно.

  • “do the Harlem shake” товчийг дарснаар Harlem shake-ийг сонсож бичлэгийг нь үзэж болно.
  • YouTube-ээ Netflix маягийн болгохыг хүсвэл линкээ www.youtube.com/leanback болгож өөрчлөөрэй. Танд таалагдах болно.
  • Бичлэг дээр ямар хөгжим тоглож байгааг мэдэхийг хүсч байсан удаатай юу? Тэгвэл Mooma.sh линк рүү ороод бичлэгнийхээ линкийг хуулж хайлтын нүдэнд тавиад хайлгана.
  • Бичлэгнүүдийг хурдан жирэлзээд өнгөрөөхийг хүсэхгүй байна уу? Гар дээрх space товчин дээр удаан дарж бичлэгийг удаанаар тоглуулж болно.

  • Snake тоглоомыг санаж байна уу? Баруун зүүн сумны товчин дээр хэдэн секундын турш бичлэг түр зогсож байх зуур дарж YouTube дээр үүнийг хийж болно. Дараа нь дээшээ сумыг дарж тоглоомоо эхлүүлнэ.
  • Бичлэгийг дахин дахин давтан тоглуулахыг хүсвэл YouTubeRepeater-ийг ашиглаарай.
  • Бичлэгийг GIF болгон хөрвүүлэх бол URL дээр “gif” гэж нэмнэ.
  • Зарим нэг товчлолыг мэдмээр байна уу? Үүнд:

К – Зогсоох/тоглуулах

J – Бичлэгийг 10 секундээр ухраах

I – Бичлэгийг 10 секундээр урагшлуулах

M – Дууг хаах

  • Бичлэгийн талаарх туршлагаа хянах бол Tab key, arrow keys, ба Enter-ийг ашиглана.

Одоо та энэ бүгдийг мэддэг болсон тул тоглох цаг ирлээ! Хэрэв бид зарим аргуудыг орхисон байвал та өөрийн мэдэх дуртай аргаасаа хуваалцаарай.

12
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *