Гахайн өөх идэх нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Уншаад сандалнаасаа уначихав аа!

7

Хүйтний улирлын ид үед амьтны гаралтай хүнс хэрэглэн элдэв өвчин, халдвараас сэргийлэх хэрэгтэй талаар эмч нар зөвлөдөг бөгөөд тийм хүнсний нэг нь гахайн өөх юм.

Гахайн өөхний сайн тал

Гахайн өөхөнд A, D, E витамин болон каротин ихээр агуулагддаг ба энэ өөхлөг хүнс нь хүний дархлааг сайжруулах, хүйтний улиралд биеийн ерөнхий тамирт хэрэгтэй зүйл юм.

Энэ хүнсэнд дуртай хүмүүсийг гахайн өөх ямар их хортой болох талаар өгүүлсэн янз бүрийн яриагаар айлгадаг бөгөөд эдгээр цуу ярианы үнэн худлыг дэнслэе.

 

1. Гахайн өөх таргалуулдаг

Энэ бол яг үнэн зүйл бас биш юм. Гахайн өөх нь бусад хүнсний адил хэмжээг нь хэтрүүлж хэрэглэх үед хүний биед муугаар нөлөөлөх ба гэдэс ходоодны ямар нэг өвчин зовлонгүй хүнд харин ч сайн нөлөөтэй бөгөөд ийм хүний нэг өдрийн хэмжээ нь 10-30 грамм байна.

 

2. Гахайн өөх маш хүнд хоол

Энэ нь цуу яриа төдий зүйл. Эрүүл хүнд гахайн өөх ямар нэг байдлаар муугаар нөлөөлөхгүй ба харин ч бидний биеийн температурт хайлах энэ хүнс зарим талаар маш ашигтай юм. Цөсний өвчтэй хүмүүс харин энэ хүнснээс татгалзсан нь дээр байдаг.

 

3. Гахайн өөх бол тэр чигээрээ өөх, тос

Тийм байлаа гээд муу юм юу байгаа вэ? Арьсны доод өөх нь маш ховор тохиолдох өөх тосны дээд хүчлийг агуулдаг онцгой бүтэцтэй бөгөөд энэ нь дархлааны бүх л ажиллагааг хангах гол бодис нь болохын хувьд хүний биед маш хэрэгтэй зүйл юм. Мөн энэ хүчил холестериний солилцоонд чухал үүрэгтэй.

 

4. Гахайн өөх маш их холестерин агуулдаг

Бүх л амьтны гаралтай хүнсний адил гахайн өөх ч бас холестерин агуулдаг. Гэхдээ түүний агуулах холестериний хэмжээ бидний бодож байгаа шиг тийм их биш юм. 100 грамм шинэ гахайн өөхөнд 70-100 миллиграмм холестерин байх ба үхрийн ийм хэмжээний бөөрөнд 1126 миллиграмм холестерин байдаг билээ.

Та гахайн өөх их хэмжээгээр идлээ гээд зовох хэрэггүй ба цусанд байгаа холестериний хэмжээ нь таны идэж ууж байгаа зүйлээс маш бага хамааралтай болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Холестерины солилцоо илүү чухал зүйл ба бие организм хэрэгтэй бодисыг ихээр авч сайн боловсруулж байх хэрэгтэй. Чухам үүнд гахайн өөхөнд байх хүчлүүд болох өөх тосны дээд хүчил, линолын хүчлүүд хэрэг болдог билээ.

 

Гахайн өөхийг талхтай идэх нь хортой

Энэ бас л худал зүйл бөгөөд талх гахайн өөх гэсэн нийлмэл хүнс нь эрүүл хүний биед маш сайн шингэдэг байна.

Турж, жингээ хасах гэсэн хүнд гахайн өөх мөн сайнаар нөлөөлөх ба учир нь энэ бол энергийн эх үүсвэр юм. Хүнсний ногоотой гахайн өөх бол хоолны дэглэм барих үеийн хамгийн сайн хоол хүнс билээ.

Эх сурвалж

72
ГайхмаарГайхмаар
60
ТэнэглэлТэнэглэл
32
Ха ХаХа Ха
30
БахархмаарБахархмаар
26
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Ricchi Poveri

    Ricchi Poveri

    2018/01/14 at 18:15

    идээд байждээ

  2. Doko Dolgormaa

    Doko Dolgormaa

    2018/01/14 at 18:29

    Hamgiin muu mah gej bodson bsan chin
    Estoi sandalaasaa unahaa shahlaa

  3. Oggy Togtokh

    Oggy Togtokh

    2018/01/14 at 18:34

    Goyo l baidag shdee. Unshsangui ee

  4. Chogchnamkhai Ulziikhuu

    Chogchnamkhai Ulziikhuu

    2018/01/14 at 18:39

    Sain sain.

  5. Zagd Suren

    Zagd Suren

    2018/01/14 at 19:05

    Medeh um alga gehdee goeshdee

  6. Ц. Саранцогт

    Ц. Саранцогт

    2018/01/14 at 19:34

    Ugaasa unshaad sudlaad bval ideh yum oldku

  7. Naraa Namkhainyambuu

    Naraa Namkhainyambuu

    2018/01/14 at 19:37

    Монголрорк ийн махаа идеед бждээ

  8. Unund Boldoo

    Unund Boldoo

    2018/01/14 at 19:51

    Byambaa Namsrai

  9. Д. Пүрэвсүрэн

    Д. Пүрэвсүрэн

    2018/01/14 at 20:26

    Ene ch bolohgui ter ch bolohgui geed bwal uhriin mah ch bolohgui bolno

  10. Baska Baasansuren

    Baska Baasansuren

    2018/01/14 at 22:21

    Magadgui l yum Solongosuud gahain mahig ih iddeg.

  11. Bayr Jargal

    Bayr Jargal

    2018/01/14 at 23:06

    Ss

  12. Sunjee Batsaihan

    Sunjee Batsaihan

    2018/01/15 at 02:36

    Ернө идэх сайн хүнс олдохгүй байх өө!!!!!

  13. Tuya Tuya

    Tuya Tuya

    2018/01/15 at 10:16

    Nasaaraa l idlee shde

  14. Meeda Fear

    Meeda Fear

    2018/01/15 at 15:49

    SS hiigeed ogooch

  15. Гахайчинхүү

    2021/01/21 at 00:57

    Тэгж яривал гахайн өөх ямааны өөхнөөс илүү гоё мэдэв үү

  16. Ганз

    2024/02/22 at 20:43

    Би олон өвчтөнүүддээ өдөрт 10-30 гр шинэ Сало идэхийг зөвлөж байна. Энэ нь хортой биш, харин ашигтай. Энэхүү бүтээгдэхүүн нь A, D, E витаминуудын маш сайн эх үүсвэр бөгөөд ходоод гэдэсний замыг хэвийн болгохоос гадна ясыг бэхжүүлдэг” гэж Марина Сорокина тайлбарлав.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *