Хөх, цэнхэр өнгөтэй амьтад байгаль дээр яагаад маш ховор байдгийн шалтгаан

2

Ихэнх хүмүүс цэнхэр өнгөнд дуртай байдаг нь судалгаагаар батлагджээ. Тэр ч байтугай 75 өөр улс орон өөрсдийн төрийн далбаандаа цэнхэр өнгийг оруулсан байдаг байна. Гэхдээ ямар нэгэн шалтгааны улмаас та байгальд энэ өнгийг тийм ч олон харахгүй бөгөөд ялангуяа амьтдын хувьд тун ч ховор юм. Ингээд бид танд байгаль эхийн бүтээсэн маш ховор тааралдах цэнхэр өнгөтэй амьтдыг танилцуулж байна.

Ийм өнгөтэй байх нь тэдний юу идэж байгаатай холбоотой

© depositphotos.com © shutterstock.com © Muhammad Mahdi Karim / Wikimedia Commons © depositphotos.com

Тод өнгийн үстэй юм уу өдтэй амьтдад бараг бүгдэд нь будагч бодис байдаг бөгөөд энэ нь тэдний юу идэж байгаатай нягт холбоотой байдаг байна. Жишээлбэл, алгар шувууны хувьд шар цэцэгсээр хооллодог бол фламинго шувууд ягаан хясаа болон сам хорхой иддэг.

© depositphotos.com

Гэхдээ энэ нь бор, улаан болон улбар шар өнгөнд хамаарах бөгөөд хөх өнгөн дээр арай өөр онцлогтой байдаг. Учир нь ургамалд жинхэнэ хөх өнгийн пигмент буюу будагч бодис гэж байдаггүй бөгөөд иддэг хоолоороо дамжуулан амьтдын өнгө хөх болж өөрчлөгдөх нь маш ховор байдаг байна.

 

 

Ихэнх цэнхэр амьтад үнэндээ цэнхэр биш байдаг

© shutterstock.com © Bob Peterson / Wikimedia Commons © pixabay.com

Өнгийг бид гэрлийн өөр өөр долгионы урттайгаар хүлээж авдаг. Ингэснээр бидний хөх, цэнхэр өнгөтэй гэж хардаг амьтад яг үнэндээ гэрлийн нөлөөнд, хүний нүдний өнгө хүлээж авах тусгалын үр дүнд тийм өнгөтэй харагдаж буй өөр өнгийг амьтад ажээ.

© Derkarts / Wikimedia Commons

Blue morpho butterfly” буюу цэнхэр морфо эрвээхийн далавчин дээр гэрлийн тусгал туссанаас шалтгаалж бидэнд цэнхэр харагддаг. Түүний далавч нь хөх өнгөнөөс бусад бүх өнгийг шингээдэг бичил бүтэцтэй юм. Тиймээс түүний далавчны өнгө агаар, спирт, зэрэг зүйлстэй урвалд орох мөчид хувирч өөрчлөгддөг гэсэн үг.

 

Хөх өнгийн өдтэй шувуу нэг ч байхгүй

© pixabay.com © unsplash.com

Цэнхэр харагдаж байгаа бүх шувууд ижил бүтэцтэй өдтэй бөгөөд тэдний өд нь гэрлийн тусгалын нөлөөгөөр цэнхэр өнгөтэй харагддаг байна. Тэдний өднүүд дээр жижиг зангилаанууд байдаг бөгөөд хөх өнгөнөөс бусад бүх өнгийг харагдуулдаггүй байна.

 

Цэнхэр пигмент үүсгэдэг цорын ганц эрвээхий

© depositphotos.com © depositphotos.com

Хөх өнгө бол байгальд байдаг хамгийн ховор зүйл бөгөөд цэнхэр өнгөтэй цорын ганц амьтан бол “olivewing” эрвээхий юм. Тэд химийн аргаар цэнхэр өнгийг гаргаж ирдэг бөгөөд ямар ч гэрлийн тусгалд өнгө нь өөрчлөгдөхгүй. Гэвч судлаачид энэхүү нууцлаг эрвээхийг одоог хүртэл судалсаар л байна.

27
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *