“Avengers” киноны супер баатрууд анхны киноноосоо хойш хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харцгаая

0

“Marvel Cinematic Universe (MCU)” нь кино салбартаа онцгой байр суурь эзэлдэг төдийгүй 2008 оноос 2019 оны хооронд 20 гаруй уран бүтээл гаргаж бидэнд супер баатруудтай киноны алтан үеийг бэлэглэж яваа билээ. Харин тэдгээр олон жилийн турш хийгдэж байгаа кинонуудад ихэвчлэн нэг жүжигчин өөрийн дүрдээ тоглосоор ирсэн бөгөөд шүтэн бишрэгчид нь тэдгээр дүрүүд хэрхэн хөгжүүлэгдэж, өөрчлөгдөж байгааг харах дуртай байдаг. Ингээд бүгдээрээ “Marvel Cinematic Universe”-ийн хайртай супер баатруудаа хэрхэн өөрчлөгдсөөр ирснийг хамтдаа харцгаая.

1. Iron Man

© Iron Man / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Robert Downey Jr.” бол төмөр хуягт баатар бөгөөд цувралуудын гол дүрүүдийн нэг юм. Тэрээр Марвелийн нэгдүгээр үеийн хамгийн анхны төлөөллүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог төдийгүй 2008 онд анх дэлгэцнээ гарч байжээ. Тэрээр дан ганц “Iron Man trilogy”-гийн гол дүрд тоглоод зогсохгүй “The Avengers saga”, “Incredible Hulk”, “Captain America: Civil War” болон “Spider-Man: Homecoming” зэрэг Марвелийн бусад кинонд ч мөн гардаг байна.

 

2. Captain America

© Captain America: The First Avenger / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Жүжигчин Крис Эванс 2011-2019 оны хооронд өөрийн салшгүй нэгэн дүр болох “Captain America”-г амилуулахаас гадна “Captain America trilogy” болон “The Avengers saga” зэрэг кинонуудад өөрийн баатрын дүрээрээ мөнхрөн үлджээ. Тэрээр Марвелийн шүтэн бишрэгчдийн хамгийн дуртай баатруудын нэг болсон бөгөөд “Avengers: Infinity War” кинонд бараг л өөрчлөгдөөгүй харагдаж байна.

 

3. Hulk

© The Avengers / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Анх 2008 онд жүжигчин Эдвард Нортон “The Incredible Hulk” киноны “Hulk”-ын дүрийг бүтээж байгаад удалгүй жүжигчин “Mark Ruffalo” тухайн дүрийг бүтээхээр болж ууртай хүчтэний дүрийг өөрийн нэрээр овоглож эхэлсэн юм. 2012 онд “The ​​Avengers” кино цацагдсаны дараа Руффало, Халк нар нэгдсэн байна. Үзэгчдэд энэхүү баатрын “backstory” буюу арын түүх нь маш их таалагдсан учраас найруулагчид Марвелийн кинонуудад “Hulk”-ын дүрийг чухал үүрэгтэйгээр оролцуулах сонирхолтой байдаг байна.

 

4. Thor

© Thor / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

“Thor” бол Марвел Ертөнцийн хамгийн алдартай дүрүүдийн нэг юм. Тэрээр “Avengers”-ийн дөрвөн ч кинонд гол дүр болон гардаг баатар билээ. Жүжигчин Крис Хемсвортын хувьд 2011 оноос хойш Одины хүүгийн дүрийг маш чадварлаг амилуулж ирсэн бөгөөд түүний дүрийн хөгжүүлэлт маш их өөрчлөгдөж, кино бүр дээрээ өөр төрхөөр эргэн ирж байсан юм. Тэр богинохон үстэй болж, эргэн ургуулж, цайруулах гэх мэт өөрчлөлтүүдийг хийхээс гадна кино бүртээ илүү булчинлаг болсоор байжээ.

 

5. Black Widow

© Iron Man 2 / Marvel Studios © Walt Disney Co. / Courtesy Everett Collection / East News

Энэхүү дүр нь “Marvel Universe”-д “Iron Man 2” нээлтээ хийх үеэр “Avengers” бүлгийн гол дүрүүдийн нэг болж орж ирсэн чухал дүр юм. Скарлетт Йоханссоны хувьд өөрийн жүжиглэх чадвараар дамжуулан Наташа Романоффын дүрийг дэлгэцнээ амилуулсан бөгөөд дүр нь маш их алдаршсан учир Марвел 2020 онд түүний дүрээр бие даасан кино хийхээр бэлтгэж байгаа аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд тэр хэрхэн өөрчлөгдсөнийг зураг дээрээс хараарай.

 

6. Hawkeye

© The Avengers / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Жереми Реннер нь “Hawkeye” хэмээн алдаршсан Клинт Бартоны дүрд тоглож эхлэхдээ анх Ник Фюригийн S.H.I.E.L.D. (Supreme Headquarters, International Espionage, Law-Enforcement Division) бүлгэмд хамаарагддаг байж байгаад удалгүй “Avengers”-т нэгдсэн байдаг. Наташа Романоффын нэгэн адил түүний дүр нь 2012 онд “The ​​Avengers”, 2019 онд “The ​​Avengers: Endgame” зэрэг бүх кинонд ижил төстэй дүр төрхөө хадгалсаар иржээ.

 

7. Nick Fury

© Iron Man 2 / Marvel Studios © Spider-Man: Far from Home / Marvel Studios

Алдарт жүжигчин Сэмюэл Л.Жексон анх  “S.H.I.E.L.D.”-ийн тагнуулын шинжээч Ник Фюригийн дүрээр дэлгэцнээ гарч байв. Дараа нь тэрээр “Iron Man 2” (2010) болон “Spider-Man: Far from Home” (2009) кинон дээр гарч ирснийхээ дараа Марвелийн ертөнцөд эргэлт буцалтгүй орж олон кинонууд дээр нь давхцан гарч эхэлсэн билээ. Түүний хувцаслалт, ерөнхий дүр төрх өөрчлөгдөөгүй ч гэсэн шинээр бүтээгдэх кинонуудад илүү шинэ, боловсорсон Ник Фюриг харна гэдэгтээ эргэлзэхгүй байна.

 

8. Ant-Man

© Ant-Man / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Жүжигчин Пол Радд өөрийгөө “Ant-Man” болно гэж зүүдэлж ч байгаагүй бөгөөд тусдаа бие даасан кино болно гэхэд ч итгэж өгөхгүй байсан гэдэг. Ингээд Марвел “Ant-Man and the Wasp” хэмээх нэг ангит бүрэн хэмжээний киног бүтээсэн байдаг.

Түүнчлэн “Ant-Man”-ыг та “Captain America: Civil War” болон “Avengers: Endgame” зэрэг кинон дээрээс тус тус харж болно. Харин тус дүр хэрхэн өөрчлөгдсөнийг илүү сайн харьцуулахын тулд бид анхны болон сүүлчийн киноноос авсан зургийг ашигласан байгаа. Таны харж байгаагаар Пол Радд 4 жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй байна.

 

9. Scarlet Witch

© Avengers: Age of Ultron / Marvel Studios © Avengers: Endgame

“Scarlet” шулам гэгддэг Ванда Максимофийн дүрийг жүжигчин Элизабет Олсен бүтээж олны хүртээл болгосон байдаг. Тэрээр анх Марвелийн бүтээл болох “Captain America: The Winter Soldier” кинон дээр гарч ирсэн бол дараагийн удаа “The Avengers: Age of Ultron” кинон дээр илүү ач холбогдолтой дүрээр эргэн ирсэн юм. Тэрээр хамгийн сүүлд “Avengers: Endgame”-д гарч ирсэн бөгөөд “Scarlet Witch”-ийн дүр цаашид илүү хөгжүүлэгдэх магадлал өндөр байна. Энэ нь тэр удалгүй “WandaVision” хэмээх бие даасан цувралын гол дүр болно гэсэн үг.

 

10. Star-Lord

© Guardians of the Galaxy / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

“Star-Lord” гэгддэг Питер Квилл нь Рокет Ракун болон бусад дүрүүдийн хамтаар “Guardians of the Galaxy” бүлгийн гишүүнд албан ёсоор харьяалагддаг. Жүжигчин Крис Праттын хувьд “Guardians of the Galaxy” цувралд цаашид ч “Star-Lord”-ын дүрийг бүтээсээр байх бололтой. Тэрээр мөн “Avengers”-ийн цувралуудтай маш онцгой холбоосоор холбогддог бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй дүрүүдийн нэг юм.

 

11. Spider-Man

© Captain America: Civil War / Marvel Studios © Spider-Man: Far from Home / Marvel Studios

“Spider-Man” хэмээх дүр анх Тоби МакГуайраар эхэлсэн гурамсан роман гэдгээрээ алдартай байсан бөгөөд дараа нь Эндрю Гарфилд тус дүрийг бүтээж байгаад хамгийн сүүлд Том Холланд тоглосноор Марвелийн кино ертөнцийн багийн бүрэлдэхүүнд орж “Avengers”-ийн багийн гол гишүүдийн нэг болж чадсан юм. Хэдийгээр “Spider-Man” бие бялдрын хувьд өөрчлөгдөөгүй ч хувцас нь хэд хэдэн удаагийн хөгжүүлэлтээр тэс өөр болсон байдаг. Тэрхүү өөрчлөлтийг нь харахыг хүсвэл түүний анхны “Captain America: Civil War” дахь дүр болон “Spider-Man: Far From Home” кинон дээрх хувцаслалт хоёрын ялгааг дахин нэг хараарай. Түүний хувцас илүү технологижсон дэвшилтэт үйлдлүүдтэй болсон байх болно.

 

 

12. Black Panther

© Captain America: Civil War / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Ваканда улсын хаан Хар Пантерийн нэрийн дор шударга ёсны төлөө тэмцдэг “T’Challa” нь “Captain America: Civil War” кинотой  хамт Марвел Синематик Ертөнцөд анх удаа гарч ирж байв. Ингээд тэрээр маш их алдартай болж өөрийн бие даасан бүрэн хэмжээний кинотой болж амжсан бөгөөд “Avengers: Infinity War” болон “Avengers: Endgame” кинонууд дээр тус тус тоглогддог чухал дүр билээ. Жүжигчин Чадвик Босеман бүх кинон дээрээ “Black Panther”-ийн дүрээ өөрөө бүтээсэн бөгөөд хэрхэн өөрчлөгдсөн байгааг маш амархан анзаарч болно.

 

13. Stephen Strange

© Doctor Strange / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Их Британийн жүжигчин Бенедикт Камбербэтчийн хувьд Доктор Стефен Стрэнжийг дэлгэцнээ амилуулахаар сонгогдсон нэгэн бөгөөд тэрхүү дүр нь кино театруудад анх “Doctor Strange” киногоор үзэгчдэд хүрсэн байдаг. Тэр “Thor: Ragnarok”-т онцгой дүр бүтээснээс гадна “Infinity War” болон “Endgame” зэрэг кинонд “Avengers”-үүдийн нэг болон гардаг билээ. Таны харж байгаагаар түүний дүр Марвелийн кинонуудад маш өөр өөр дүр төрхөөр олон дахин гарч ирсэн байна. Тэр “Doctor Strange”-ийн ирээдүйд гарах цувралуудад ямар харагдах бол гэдгийг хүлээж тэсэхгүй байгаа хүмүүс байна уу?

 

14. Captain Marvel

© Captain Marvel / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

“Captain Marvel”-ийг дэлгэцнээ авчирсан жүжигчин Бри Ларсон Марвелийн хоёр ч кинонд гарч ирээгүй ч түүний дүр төрх эрс өөрчлөгдсөн байна. Тэрээр өөрийн баатрын бүрэн хэмжээний бүтээл буюу “Captain Marvel” дээр урт шаргал үстэй байдаг бол сүүлд гарсан “Аvengers: Endgame” дээр 60-аад оны “tomboy” үс засалттай болон эргэн ирсэн байдаг. Энэ хооронд продюсерууд түүний тухай дахин бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөж байгаа хэмээсэн бөгөөд түүний дүр төрх хэрхэн өөрчлөгдөх бол?

 

15. Loki

© MARVEL STUDIOS / Album / EAST NEWS © Avengers: Endgame / Marvel Studios

Хэрэв та манай жагсаалтад муу талын дүр байхгүй гэж бодож байсан бол буруу боджээ. “Thor”-ын харизматик зан чанартай “Loki” дүүг нь энэ жагсаалтад оруулахгүй бол болохгүй биз. Локи бол “Marvel Cinematic Universe”-тэй маш урт хугацаанд хамт байгаа дүр бөгөөд 2011 онд “Thor” киногоор гарч ирснээсээ хойш 2018 онд “Avengers: Infinity War”, 2019 онд “Avengers: Endgame”-д ч холбоо нь тасралгүй үргэлжилсээр байсан дүр юм. Түүний гадаад төрх өөрчлөгдсөнийг та анзаарч байна уу?

 

16. Bucky Barnes

© Captain America: The First Avenger / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Себастьян Станын тоглосон “Winter soldier”-ын дүр бол Марвелийн ертөнцөд маш удаан хугацаанд амьд явж байгаа дүр юм. Тэрээр ялангуяа “Captain America” кинон дээр онцгой үүрэгтэй дүр болон гарсан бөгөөд түүний дүрийн хувьсал бидний нүдэн дээр ил байсан юм. Үүнийг түүний дүр “Endgame” дээр үс, сахлаа ургуулан гарч ирснээс бэлхнээ харж болно. Түүнийг 2020 онд Марвелийн шинэ кинонд “Avengers squad”-ын шинэ гишүүдтэй мөр зэрэгцэн орж ирэхийг харах л үлдлээ.

 

17. Falcon

© Captain America: The Winter Soldier / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Сэм Уилсон энэ жил тун удахгүй нээлтээ хийх Марвелийн цувралд “Bucky”-тай хамт шинэ адал явдлуудтай нүүр тулах болно. “Captain America: The Winter Soldier” кинонд Антони Маккигийн амилуулсан “Falcon”-ы дүр нь олны анхаарлыг нэлээдгүй их татсан юм. Түүнийг бид “Captain America: Civil War” болон “Avengers”-ийн бусад гурван ч киноноос харах боломжтой. Мөн “Ant-Man” кинон дээр үзэгдээд өнгөрдөг. Түүний “Avengers: Endgame”-д зориулан ургуулсан богино сахлаас бусдаар түүний гадаад төрх бараг өөрчлөгдөөгүй байна.

 

18. Gamora

© Guardians of the Galaxy / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Жүжигчин Зои Салдана “Guardians of the Galaxy” киноны гол дүрүүдийн нэг болох Гаморагийн дүрийг бүтээсэн билээ. Түүний дүр төрх 2014 онд “Avengers: Infinity War” кинонд дебютээ хийснээс нь хойш “Аvengers: Endgame” кино хүртэл бараг л өөрчлөгдөөгүй харагдаж байна. Түүнд цаг хугацааны хууль үйлчилдэггүй бололтой. Хэрэв маш сайн ажиглавал түүний үс илүү улаан болсон байгааг харж болох юм.

 

19. Phil Coulson

© Iron Man / Marvel Studios © Captain Marvel / Marvel Studios

Комикийн хамгийн алдартай дүрүүдийн нэг болж чадаагүй ч Фил Коулсоны дүрийг авчирсанд нь “Marvel Cinematic Universe”-д бид баярлах хэрэгтэй. “S.H.I.E.L.D.” бүлгийн өндөр албан тушаалтны дүрд тоглодог жүжигчин Кларк Грег 2008 онд гарсан “Iron Man”-аас 2019 оны “Captain Marvel” хүртэл ямар гайхалтай дүрүүдийг бүтээснийг та бүхэн санаж байгаа байх. Та ямар нэг ялгаа ажиглаж чадах уу?

 

20. Pepper Potts

© Image supplied by Capital Pictures / EAST NEWS © Avengers: Endgame / Marvel Studios

Тони Старк хожим түүний эхнэр болдог Виржиниа “Pepper” Поттс буюу түүний хувийн туслахын харьшгүй тэвчээр байгаагүй бол тийм хурдан сайн хүн болохгүй байсан биз. Жүжигчин Гвинет Пэлтроугийн хувьд “Pepper Potts”-ын дүрийг маш чадварлагаар дэлгэцнээ амилуулж жүжигчний хувьд маш сайн гүйцэтгэл гаргасан гэж үздэг. Тиймээс ч түүний дүр “Iron Man”, “Avengers: Endgame” гэх мэт бүхэл бүтэн 5 кинон дээр гардаг байна.

 

Бонус: Stan Lee

© Iron Man / Marvel Studios © Avengers: Endgame / Marvel Studios

Мэдээж хэрэг эдгээр гайхалтай дүрүүдийг бүтээсэн суу билэгт эрхмийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хамгийн сонирхолтой нь энэ эрхэм өөрийн бүтээсэн кинонууд дээрээ заавал үзэгдээд өнгөрдөг гэдгээрээ олны анхаарлыг маш их татдаг. Тиймээс ч Марвелийн шинэ бүтээл төрөн гарах бүрт фенүүд нь түүнийг ямар байдлаар гарах бол гэдгийг хүлээж тэсдэггүй байв. Түүний сүүлчийн дүр “Avengers: Endgame”-д мөнхлөгдөн үлдсэн бөгөөд харамсалтай нь кино түүнийг нас барсны дараа гарсан нь олон хүнд хүндээр туссан юм.

Энэ хугацаанд аль дүр хамгийн их өөрчлөгдсөн гэж та бодож байна? Дүрүүдэд ямар хөгжүүлэлт цаашид хийгдэх бол? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай!

20
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *