
Орой ямар хоол хийх вэ? гэдэг бодол магадгүй бүх л эзэгтэй нарын толгойд төрдөг биз ээ. Тахианы махтай хоол амттай ч гэлээ яг ямар хоол хийхээ мэдэхгүй байна уу. Та дараах жоруудыг ашиглан орон орны хоолыг гэртээ хийж идэх боломжтой юм.
Мексикийн халуун ногоотой тахианы махан салат
Орц:
- 4 жижиг тахианы цээж мах
- 1/2 хүрэн байцаа
- 1 чинжүү
- 10 мини помидор
- 1/2 лимон
- Яншуй
- 4 хоолны халбага оливын тос
- 1/2 цайны халбага элсэн чихэр (бор байвал сайн)
- Йогурт
- Амтлагч: хар перец, паприка, давс, гоньд
- Нимгэн гамбир
Бэлтгэх арга:
- Тахианы цул махаа оливын тосоор тослоод амтлагч болон элсэн чихэр асгана. Багадаа 30 минут хөргөгчинд хийгээд (хонуулбал сайн) царцаана.
- Тахиагаа дөрвөлжилж хэрчээд зөөлөн гал дээр оливийн тостой шарна. Дээрээс нь тал лимоны шүүснээс нэмээрэй.
- Байцаа болон ногоогоо жижиглээд, чинжүүгээ дөрвөлжилж хэрчинэ. Дараа нь байцаа, чинжүүгээ мини помидор болон тахиатайгаа холиод таваг эсвэл нимгэн гамбиран дээр тавиарай. Йогуртаар амталж болно.
Энэтхэгийн тахиа, авокадотой салат
Орц:
- 500 гр тахианы цээж мах
- 1/2 цэцэгт байцаа
- 2 ширхэг авакадо
- 250 гр шарсан талх
- 1/2 улаан сонгино
- 1 хоолны халбага ургамлын тос
- 3 цайны халбага гоньд
- 1/2 хоолны халбага лимоны шүүс
Бэлтгэх арга:
- Ургамлын тосоо том хайруулын тавган дээр зөөлөн галаар халаана. Тахиагаа жижиглэж зүсээд гоньд нэмж шаргал өнгийн болтол хуурна. Дараа нь таваглаарай.
- Том хэрчсэн цэцэгт байцаа, дөрвөлжилсөн авокадо, жижиглэсэн шарсан талх, жижиглэж хэрчсэн сонгино, тахиагаа хооронд нь холино. Лимоны шүүсээр амтлаарай.
Хан боргоцой, эрдэнэ шиштэй тахианы махан салат
Орц:
- 300 гр тахианы цул мах
- 2 өндөг
- 1 лаазалсан эрдэнэ шиш
- 380 гр лаазалсан хан боргоцой
- 2 шинэхэн өргөст хэмх
- майонез
Бэлтгэх арга:
- Тахианы цул махаа чанаад жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Өргөст хэмхээ нарийн савхан, хан боргоцойгоо дөрвөлжин хэрчээрэй. Өндгөө чанаад жижиглэж хэрчинэ.
- Бүх орцыг тахиа, хан боргоцой, өргөст хэмх гэх мэтээр үелүүлж тавиад үе хооронд майонез түрхэнэ.
- Салатаа 15-20 минут байлгаснаар амт нь хоорондоо уусна.
- Дээр нь эрдэнэ шиш болон жижиглэсэн өндгөө тавиарай.
Гүржийн Чихиртма тахианы шөл
Орц:
- 1 том тахиа
- 250 гр сонгино
- 5 өндөгний шар
- 50 мл виноны уксус
- 100 гр хайлуулсан масло
- Давс, лаврын навч, бөөрөнхий хар перец
- Шөлөндөө хүссэн хэмжээгээрээ төмс, ногоо бэлтгэнэ
Бэлтгэх арга:
- Тахиагаа дундуур нь хуваагаад шөл гаргана. Хагас цагийн дараа, бэлэн болохын өмнө том хэрчсэн төмс ногоогоо хийнэ.
- Болсон тахиагаа шөлнөөсөө гаргаад жижиглэж хэрчинэ. Жижиглэн хэрчсэн сонгиноо халаасан тосон дээрээ шараад, шөлөндөө сонгино, тахиагаа хийж 5 -10 минут буцалгана.
- Өндөгний шараа давс уксустай холиод хөөсөртөл нь хутгана. Өндгөн дээрээ 3-4 шанага шөл бага багаар хийж холиод шөлөө гал дээрээс авч өндөгний хольцоо дээрээс нь нэмээд сайтар хутгана.
Шаржигнуур тахиа
Орц:
- 500 гр тахианы цул мах
- 1 өндөгний цагаан
- 1,5 стакан эрдэнэ шишийн нэвс
- 50 гр хатуу бяслаг
- Перец, давс, паприка, амтлагч
Бэлтгэх арга:
- Шарах шүүгээг 200 градус хүртэл халаана. Жижиг тавган дээр өндөгний цагааныг холиод сэрээгээр задалж хутгана. Өөр тавганд эрдэнэ шишийн нэвс, жижиглэж үрсэн бяслаг, амтлагч, давс, перец хийж холино.
- Тахианы цул махыг нарийн хавтгай хэрчээд, өндгөндөө дүрж эрдэнэ шишийн нэвсээр бүрнэ.
- Тахианы махаа листэн дээр тавиад шарах шүүгээнд 15-20 минут шарна.
Тахианы махтай ороомгон боов
Орц:
- 2 тахианы цээж мах
- 1/2 сонгино
- 350 гр давхраат зуурмаг
- Яншуй
- Бага зэрэг гурил
- 1 тахианы өндөг
- Давс, перец
Бэлтгэх арга:
- Шарах шүүгээг 200 градус хүртэл халаана. Сонгиноо нарийн цагираг хэлбэртэй, яншуйгаа жижиглэн хэрчээд, өндгөө задалж хутгана. Блендерт тахиагаа жижиглээд сонгино яншуйтайгаа хольж давс, перецээр амтлаарай.
- Зуурмагаа 2 тэнцүү эгнээ нарийхан хуваана. Тахианы хольцоо хуваагаад 2 зуурмаг дээрээ тэнцүү тавина. Зуурмагаа рулет шиг ороохдоо зуурмагны нэг үзүүр дээр өндөг түрхэж наалдуулна.
- Ороомогныхоо дээр өндгөө түрхэнэ, ингэснээр алтлаг гадаргуутай болно. Ороомгоо жижиг зүсээд 20 минут шарна.
Тахианы мах, зайдастай шпагетти
Орц:
- 350 гр тахианы гуя
- 200 гр хиам
- 350 гр шпагетти гоймон
- 2 сонгино
- 3 хумс сармис
- томатны паста
- Үрсэн бяслаг
- 2 лаврын навч
- Давс, перец, орегано
Бэлтгэх арга:
- Тахиа, хиамаа зүсээд давс, перецээр амтлаарай. Оливын тосоо хайруулын тавган дээр хүчтэй галаар халаана. Тахиа, химаа 5 минут шараад таваглаж тавина.
- Сонгино, сармис, лаврын навч, томатны пастаа хайруулын тавган дээр хийнэ. Галаа багасгаж сонгиноо зөөлөн болтол 6-8 минут шарж болгоно. Хэрэв сонгино түлэгдээд ирвэл бага зэрэг ус нэмнэ.
- Чанасан гоймонгоо сонгинотой хольцон дээр холиод шаргал өнгийн болтол 6 минут шарна. Дараа нь пастанаас дээш нэг см орчим ус нэмнэ.
- Зөөлөн гал дээр соусаа өтгөртөл 10 минут хутгана. Давс, перецээр амтлаад идэхийнхээ өмнө дээр нь үрсэн бяслаг цацаарай.
Тахианы мах, ногоотой пүнтүүзтэй хуурга
Орц:
- 500 гр тахианы цул мах
- 200 гр пүнтүүз
- 400 гр ногоон вандуй
- 2 сонгино
- 1 лууван
- 1 чинжүү
- 1 хумс сонгино
- 50 мл цуу
- 50 мл будааны уксус
- Давс, перец
Бэлтгэх арга:
- Цул махаа нимгэн хавтгай хэрчээд ширүүн галан дээр шарж амтлагчуудаа нэмнэ. Тахиан дээрээ цагираглан хэрчсэн сонгиноо нэмээд цугт нь шарна.
- Пүнтүүзээ зааврын дагуу болгоод 5-7 минут халуун усанд байлгаад, дараа нь хүйтэн усанд хийнэ.
- Чинжүүгээ савхан хэрчинэ. Луувангаа том үрэгчээр үрнэ. Ногоон вандуйгаа чанана. Дараа нь ногоон вандуй, лууван, чинжүүгээ болтол нь шараад амтлагч болон жижиглэсэн сармисаа нэмнэ.
- Бэлэн болсон тахиагаа сонгино, пүнтүүз, ногоотойгоо холино. Будааны уксус болон цуугаар амталж болно. Энэхүү хоолыг халуун, хүйтэн байдлаар идэж болно.
Цагаан гаа, зөгийн балаар амталсан шарсан тахиа
Орц:
- 1 кг тахианы гуя
- 3 хумс сармис
- 60 мл цуу
- 1 хоолны халбга үрсэн цагаан гаа
- 2 цайны халбага зөгийн бал
- 1 сонгино
- 1 гүнждийн үртэй шарсан ногоон согино
Бэлтгэх арга:
- Хэрчсэн тахианы цээж махаа түгжээтэй уутанд хийгээд дээрээс нь цуу, сармис, цагаан гаа, зөгийн бал нэмнэ. Сайтар холиод хөргөгчинд 4 цаг царцаана.
- Грилиэ халаана. Тахиагаа ойролцоогоор 3 минут 2 талаар нь бэлэн болтол нь шарна. Бэлэн болсон тахиагаа 5 минут амраана.
- Сонгиноо гриль дээр 1 минут шарна.
- Сонгиноо тахиатайгаа холиод гүнждийн үр болон ногоон сонгиноор чимэглээрэй.
Тахианы махтай ризотто
Орц:
- Том тахианы тал мах
- 500 гр төрөл бүрийн хөлдөөсөн ногоо
- 400 гр будаа
- 1 сонгино
- 150 гр бяслаг
- 2 хоолны халбага оливын тос
- 125 мл цөцгий
Бэлтгэх арга:
- Тахианаасаа шөл гаргаж тахиагаа хэрчнэ.
- Өндөр туургатай хайруулын тавганд оливын тосоо халаана.
- Будаагаа шөлний тал хүртэл хэмжээтэй хийж хөлдөөсөн ногоогоо нэмнэ. Тагийг нь тавиад галыг багасгаж будаагаа болгоно. Шаардлагатай бол шөлийг нь нэмээрэй.
- Шөлийг нь ширгээгээд будаан дээрээ жижиглэн үрсэн бяслаг, цөцгий, чанасан тахиагаа нэмнэ.
- Хайруулын тавгаа гал дээрээс аваад 10 минут амраагаарай.
- Тахианы махтай ризоттог халуунаар нь идвэл тохиромжтой.







