
Бодохоос ч аймар санагдаж байна, 2000-аад он гэдэг чинь 20 жилийн тэртээ байсан гэж үү? Тэр үеийг үнэхээр сайхан үе гэж боддог, бүгд бие биетэйгээ нүүр нүүрээ харж харилцана, шөнөөр интернет кафед хонож алга болно, DVD диск худалдаж аваад нэгнийдээ кино үзнэ. Тэр үед шуугиан тарьж олноороо хошуурч байсан зүйл өнөөдөр хөх инээд л хүргэх болж дээ. Тэр үеийг халуун дулаанаар дурсмаар санагдана.
Давхар эсвэл дүүжин тааз

2000-аад оны үед евро засвар гэх нэртэй зүйл баян чинээлгээ гайхуулах боломж байлаа. Ялангуяа гэртээ гялалзсан тааз эсвэл олон давхар гипсэн тааз хийлгэж чадвал бүр ч догь. Дээр нь өнгийн чимэглэл заавал нэмнэ. Таазанд боломжит бүх өнгийг ашиглаж байв: тайван цагаанаас хурц цэнхэр эсвэл улаан.
Үсний зүүлт

Нарийхан үсний зүүлт буюу үсээ туг тугаар нь авч зүүлт зүүх тэр үед охид бүсгүйчүүдийн дунд моод байлаа. Хэрвээ үсчин орох мөнгөгүй бол дэлгүүрээс хавчаар аваад л хавчина. Харин хамгийн зоригтойнууд нь үсэндээ цавуу түрхдэг байсныг та мэдэх үү? Одоо үсний энэ төрлийн зүүлт дахин амилах нь ээ. Нарийхан бөгжөөр урт үсээ чимэглэх болж.
Утасны сольдог гэр

Утасныхаа гэр, товчлуурыг хэдхэн секундэд сольж чаддаг бол мундаг хүнд тооцогдоно. Үйлдвэрлэгчид хэд хэдэн хувилбарыг үйлдвэрлэх бөгөөд үүрэн утасны нэмэлт хэрэгсэл болгон зардаг байлаа. Зах дээр сонголт ихтэй. Мэдээж ихэнх нь хятадад үйлдвэрлэсэн, гэхдээ л шинэ утастай мэт харагдах боломжийг олгож байсан даа.
Утсандаа татаж болох дуу, зурагны кодтой сэтгүүл

Утсанд татаж болдог дуу, зургийг зөвхөн сонин сэтгүүл дээр хэвлээд зогсохгүй дэвтэр дээр хүртэл хэвлэдэг байж. Энэ санаа үнэхээр алдаршсан бөгөөд 2002 онд Европын захидлын 30 хувийг дууны захиалга эзэлж байсан юм. Хэрэглээ өндөртэй иргэд цааш явахаар шийджээ. Тэд худалдааны төвүүдэд үүрэн утасны контент зардаг цэгүүд нээн ажиллуулж эхэлсэн. Зураг, тоглоом, рингтон гэх мэт зүйлсийг зарж байсан аж. Энэ бүгдийг интернетээс татаж аваад өөрсдөө “зах зээл”-ийн үнээр зарна.
Арьсны өнгөтэй уруулын будаг

2000-аад оны үед уруулаа нэг бол арьсны өнгөтэй төстэй эсвэл арай цайвар өнгөтэй уруулын будгаар буддаг байлаа. Хамгийн түгээмэл өнгө нь цайвар бор эсвэл цайвар шаргал өнгө байжээ. Хэрвээ будганд мөнгө хүрэхгүй бол урууландаа тональ крем түрхээд л асуудлыг шийднэ.
Гайхалтай утас

2000-аад оны үе бол үүрэн утасны алтан үе байлаа. Хэлбэр дүрс, хэмжээгээрээ ямар л бол ямраараа зарагдана: бүдүүн болон нимгэн, дугуй болон дөрвөлжин, нээгддэг, слайд, товчлууртай гээд л… Энэ дундаас илүү их борлуулалттай загварууд ч олноороо байв.
Домогт Nokia 3250 эргэлддэг корпустай магадгүй одоогийн iPhone шиг хүн болгоны хүслийн утас байсан биз ээ. 750 дуу хадгалж чадна, 2 мегапикселийн камертай, бараг л хөгжмийн төв болж хувирахад бэлэн байв.
ТВ чат

Үзэх дуртай кино, клип, хөгжмийн нэвтрүүлгийн үеэр чат идэвхижнэ. Залуучууд нь “охидоо хүлээж уйдаж сууна”, төрсөн өдрийн мэндчилгээ, ганц бие хүмүүс ханиа хайж шаардлагаа тавина.
DVD диск

Зах дээр нэг диск дээр олон кино багтааж хуулсан DVD зардаг байсан цаг саяхан мэт. Сонгодог кино, дэлгэцнээ шинээр гарсан кино гээд юу эсийг багтаасан юм бэ дээ? Мэдээж энэ бүхэн хулгайн, чанаргүй бичлэгтэй байхаас гадна дуу оруулалт ч байхгүй. Энэ бүгд хэний ч санааг зовоохгүй, худалдаж аваад л бөөнөөрөө үзэцгээнэ.
Судалтай гольф

Судалтай гольф болон дэрвэгэр банзал бол 2000-аад оны үеийн загвар. Оймсны түрийг гартаа зүүх трендийг Аврил Лавин гаргаж ирсэн бөгөөд төд удалгүй охид бүсгүйчүүд олноороо гоёх болсон юм.
Yahoo messenger
Сошиал медиа гэж зүйл гараагүй үед Yahoo Messenger гэж байлаа. Орчин үеийн мессенжерийн өвөг эцэг гэхэд буруудахгүй. Yahoo Messenger хэрэглэгч болгон өөрийн гэсэн нэртэй, зурагтай. Одоо эргээд бодоход бахархмаар санагдаж байна.
iPod

2001 онд Apple өөрийн анхны дуу тоглуулагчаа гаргаж байв, өөр дээрээ 5 Гб-ын багтаамжтай, бичлэг болон гэрэл зураг ч үзэж болно. Сурагч болгон ийм тоглуулагчтай болохыг мөрөөднө, ядаж л адил төстэй тоглуулагч олоод авчих юмсан гэж боддог байжээ. 2019 онд Apple компани iPod-ын долдугаар үеийг гаргасан. iPod-ын анхны загварыг интернет дуудлага худалдаагаар ойролцоогоор 20,000 орчим доллараар худалдан авах боломжтой.
Бүсэнд зүүсэн жижиг цүнх

Энэ мэт жижиг хэрэгсэл 35 наснаас дээш эрчүүдэд үнэхээр түгээмэл хэрэглэгдэж байлаа. Бүсэнд тогтооно. Утас түлхүүртэй халааснаас өөр газар харин жижиг сажиг зүйлс гар дор бэлэн амар. Дутагдалтай тал нь үүрэн утас эр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байв.
Шөнийн интернет

Нөгөө dial-up-модем
Интернет үнэтэй бөгөөд хязгаартай байлаа. Хэрэглээ нь холбогдсон цагаар тооцогдоно. Шөнө интернет харьцангуй хямд бас бага зэрэг хурдан, энэ боломжийг модем эзэмшигчид бүрэн ашиглана. Шөнийн цагаар өөрт хэрэгтэй бүхий л файлыг татахыг хичээдэг байв. Идэвхтэй интернет хэрэглэгчдийг улаан нүдээр нь хэн ч хараад таньдаг цаг өнгөрчээ.
Интернэт кафе

Интернет кафе нь хэд хэдэн компьютер тавьсан, нэгдсэн сүлжээнд холбогдсон газар. Хичээлээ тасалсан сурагчид, аав, ээжийнхээ хоол авч идээрэй гэсэн мөнгө энд л зарцуулагдаж байсан. Тэгээд найзындаа байж байгаад ирлээ гэж эцэг, эхдээ худлаа хэлцгээнэ.
Таны хувьд энэ үе хэрхэн өнгөрсөн бэ?








Puujee Bd
2020/05/20 at 05:02
Uhsende ineed hurdin goy l bgazde goy dursamj bn shu ntr gj boldguimu ugee buruu songochod yum postolkoo bolichih😡😡😡