
Альбинизм гэдэг нь альбус буюу цагаан гэсэн латин үгнээс гаралтай нэршил бөгөөд үс, арьс, нүдэн дэх будагч бодис пигментийн бүрэн болон хэсэгчилсэн хомсдолоор тодорхойлогдсон төрөлхийн согог юм. Альбинизм нь зөвхөн амьтдад бус хүмүүст ч илэрдэг эмгэг бөгөөд бүх биеэс гадна зөвхөн нүдэнд илрэх нь ч бий. Альбинизм эмгэгтэй хүн амьтдыг альбино хэмээн нэрлэдэг. Төрөлхийн хар арьстай хүн, хар үс, хар өдтэй амьтад хүртэл альбино төрөх явдал байдаг.
































