Оливийн тосны онцгой 7 хэрэглээ

0

Оливийн тосыг ногооны салат хутгах, хоол хийхэд хэрэглэхээс өөрөөр юунд, яаж хэрэглэхэд тохиромжтой вэ? Шинэ чулуун зэвсгийн үе буюу неолитийн үед хүмүүс зэрлэг оливийг хоол хүнсэндээ хэрэглэж байсан баримт байдаг нь энэ хүнсний бүтээгдэхүүн хүн төрөлхтний хоол хүнсний түүхтэй хэр удаан холбогдож байгааг харуулдаг. Олон талын үр ашигтай энэ хүнсний бүтээгдэхүүнийг янз бүрийн нөхцөлд хэрэглэж болдог бөгөөд энд бид хамгийн онцгой гэж үзсэн аргуудыг нийтэлсэн байгаа юм.

1. Тавилга өнгөлөгч
Оливийн тосны онцгой 7 хэрэглээ 1
Хуучин [tweetable]модон эдлэл болон тавилгаа бага зэргийн нимбэгний шүүстэй хольсон оливийн тосыг зөөлөн даавуунд шингээн арчиж болно[/tweetable]. Гайхалтай өнгө оруулагч болж чадна.

2. Будаг арилгагч
Оливийн тосны онцгой 7 хэрэглээ 2
Оливийн тос нь арьсан дээрх будагны толбыг маш сайн арилгадаг. Ямар нэгэн зүйл будах үед биеийн хаа нэгтээ будаг түрхэгдэх нь гарцаагүй зүйлийн нэг байдаг. Харин [tweetable]оливийн тос нь тэрхүү будагны толбыг хормын төдийд арилгаж чадна[/tweetable]. Будаг болсон хэсгийг тосоор сайн арчаад хэдэн минутын дараа савантай усаар угаагаарай.

3. Хяхтнасан шүүгээ, нугас
Оливийн тосны онцгой 7 хэрэглээ 3
Хаалганы нугас, шүүгээний шургуулга хяхтнан дуугарах нь бараг хүн бүхний хувьд хамгийн дургүй чимээ байдаг. [tweetable]Оливийн тос бол дугуйны гинж болон бусад металь зүйлсийг хяхтнан чахрах дууг арилгах гайхалтай тослох материал[/tweetable] юм.

4. Арьсан эдлэлийн ангижруулагч
Оливийн тосны онцгой 7 хэрэглээ 4
[tweetable]Оливийн тос бол арьсан эдлэлийг ангижруулах гайхалтай ангижруулагч юм[/tweetable]. Оливийн тос нь арьсан эдлэлийн жижиг нугалаас үрчлээс, хорхой шавьжийг маш сайн арилгадаг. Гэхдээ эхлээд эдлэлээ хэвэнд хийх хэрэгтэй. 1/4 аяга оливийн тосыг шүршдэг саванд хийж шүршээд дээрээс доош чиглэлтэй арчина. Арьсан эдлэл чинь харьцангуй богинохон хугацааны дараа маш аятайхан болно.

5. Нүүрний будаг арилгагч
Оливийн тосны онцгой 7 хэрэглээ 5
Орой унтахын өмнө нүүрний будгаа арилгах нь эрүүл, гоёмсог арьстай байхын үндсэн нөхцөл гэдгийг бүсгүй хүн бүр мэднэ. Гэхдээ хэрвээ гэрт чинь оливийн тос байгаа бол химийн аргаар хийгдсэн нүүрний будгийг бас л химийн хольцтой гоо сайхны бүтээгдэхүүнээр цэвэрлэхээс татгалзах нь зүй. Оливийн тос нь нүүрний будаг арилгагчнуудаас дутахгүй сайн үйлчилгээтэй. Түүнээс гадна арьсыг нөхөн төлжихөд тусалж, чийгшүүлдэг. Түүнчлэн [tweetable]эмзэг, харшил өгөмтгэй арьстай бол оливийн тос хамгийн шилдэг будаг арилгагч[/tweetable] байж чадна. Учир нь оливийн тос нь хүний ердийн арьсны тослогтой төстэй бүтэцтэй юм.

6. Үс ангижруулагч
Оливийн тосны онцгой 7 хэрэглээ 6
Оливийн тос бол байгалийн чийгшүүлэгч мөн үс ангижруулагч. [tweetable]Цайны халбага оливийн тосонд таны үсийг гайхалтай болгох хүч хангалттай агуулагдаж байдаг[/tweetable]. Үсэндээ иллэг хийж түрхээд алчуураар ороож, 20 мину байлгаад угаагаарай. Долоо хоногтоо 1 удаа ингэж иллэг хийх нь үсийг тань ер бусын гоёмсог, эрүүл болгох ач холбогдолтой. Мөн ямар ч химийн бүтэцтэй шампуниас илүүтэйгээр хагийг арилгах төгс бүтээгдэхүүн бол оливийн тос юм.

7. Биеийн скраб
Оливийн тосны онцгой 7 хэрэглээ 7
[tweetable]Оливийн тос болон ширхэгтэй элсэн чихрийн холимог нь жинхэнэ натурал бие болон нүүрний скраб юм[/tweetable]. Байнга хэрэглэхэд ч болохгүй зүйлгүй энэ скрабыг хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч түрхээд л болоо. Хэрвээ энэ скрабаа илүү анхилам болгохыг хүсвэл нимбэгний шүүс, зөгийн бал эсвэл хэдэн дусал эссенциал тос нэмэхэд л хангалттай.

8
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *