Яг одоо Facebook-ээс татгалзах ёстой 6 шалтгаан

0

Myspace, Bebo болон бусад маш олон олон нийтийн сүлжээ сайтуудтай адилгүй нь Facebook яг л үхлээс чадмаг зугтах жоом шиг эргэлзээтэй шинэчлэлтүүд, маргаантай “өгөгдөл олборлолт”-оороо хэвлэлийн сөрөг нийтлэлээс зальжин бултах чадвартай. Саяхнаас хэрэглэгчдийн хувийн тохиргоо автоматаар ‘public’ буюу олон нийтэд нээлттэй болох хүртэл хэн ч өөрийн хувийн гэсэн бүхнээ дэлхий дахиныг хамарсан сүлжээгээр цацаж байна гэдгээ ойлгоогүй явсан. [tweetable]Дараах 6 шалтгаан бол яг одоо, оройтохоосоо өмнө Facebook-ыг орхих шалтгаанууд юм[/tweetable].

1. Facebook бүхнийг худалдаж авч байна.
Яг одоо Facebook-ээс татгалзах ёстой 6 шалтгаан 1
Та Facebook саяхнаас бүхнийг худалдан авч эхэлж байгааг анзаарсан уу? Тэд илүү олон хэрэглэгчийн мэдээллийг олж авахын тулд Instagram, Whatsapp хэмээх хоёр өрсөлдөгчөө худалдаж авсан. Саяхан нисэх төхөөрөмжийн Ascenta компанийг худалдаж авсан нь интернэтгүй үлдэж байгаа цөөн тэрбум хүнийг эрхшээлдээ авах гэж байгаа хэрэг байж ч болох юм. [tweetable]Энэ нь Facebook яг л дэлхийг бүхэлд нь захирахыг оролдож байгааг харуулж байх шиг[/tweetable].

2. Микрофоны шинэ апликейшн
Яг одоо Facebook-ээс татгалзах ёстой 6 шалтгаан 2
Facebook microphone хэмээх шинэ апп саяхан гарсан нь хэрэглэгч ухаалаг гар утасныхаа микрофоныг ашиглан эргэн тойрондоо болж байгаа үйл явдал, яриа, дуу чимээг бичиж авахыг санал болгосон апп байсан. Энэ нь хүний хувийн асуудлыг дэлгэж байгаа хэрэг.

3. Өнгөлөн далдалсан зар сурталчилгаа
Яг одоо Facebook-ээс татгалзах ёстой 6 шалтгаан 3
[tweetable]Facebook таныг туршилтын туулай шиг л ашиглаж байгааг мэдэх үү?[/tweetable] Мэдээж та яаж гэж асуух байх. Таны бүх мэдээлэл Facebook-т бий. Таны ямар ч ач холбогдолгүй шүү дээ гэж бодсон статус чинь хүртэл. Тэд үүнийг таныг зар сурталчилгааныхаа бай болгох гэсэн компаниудад худалддаг. Тэд саяхан таны хэрэглэсэн вэб сайтуудын мэдээлэл дээр суурилсан зар сурталчилгааны үйлчилгээг нэвтрүүлсэн. Та өөрийгөө Facebook-ыг үнэ төлбөргүй ашигладаг гэж бодсоор байна уу? Үнэндээ та тэдэнд өөрийн мэдээллийг худалдаж байна.

4. Та 500 хүнтэй өөрийн дотны найзтайгаа ярьж байгаа юм шиг л ярьж байна.
Яг одоо Facebook-ээс татгалзах ёстой 6 шалтгаан 4
Та өөрийнхөө тухай хичнээн мэдээллийг өгч байна вэ, та хэнд үүнийг өгч байна вэ? Хэн нэгэн танихгүй хүн таны бодол, мэдрэмжийг мэдэж байх нь танд сайхан байна гэж үү? [tweetable]Facebook-ыг орхисноор та бодит амьдрал дээрх жинхэнэ дотны найзууддаа анхаарлаа хандуулж чадна[/tweetable].

5. Facebook таныг орхихыг огтхон ч хүсэхгүй байгаа.
Яг одоо Facebook-ээс татгалзах ёстой 6 шалтгаан 5
Хэдийгээр Facebook-т өөрийн бүртгэлийг идэвхгүй болгох боломж байдаг ч дахин идэвхжүүлэх боломжийг ч бас санал болгодог. [tweetable]Энэ нь таныг дахин Facebook ашиглахыг ятгаж байгаа хэрэг[/tweetable] гэдгээсээ гадна Facebook таны мэдээллийг хадгалсаар байгаа гэсэн үг юм. Хэрвээ та Facebook-ээс бүрмөсөн ангижрахыг хүсвэл эндээс хэрхэн хийх зааварчилгааг авч болно.

6. Facebook таны бодож байгаа шиг хэрэгтэй зүйл биш.
Яг одоо Facebook-ээс татгалзах ёстой 6 шалтгаан 6
[tweetable]Facebook өөрийгөө зайлшгүй хэрэгцээтэй зүйл болгохоор бүхнийг хийж байна[/tweetable]. Таны амьдрал дахь нийтийн өдрийн тэмдэглэл, ганцаардсан үед виртуаль нийгэмшил, өөрт таалагдддаг хэн нэгэн шиг харагдах боломж, нэг газраас бүх мэдээллийг авах цэг, удахгүй болох үйл явдлууд, зурагнуудаа хадгалах, бусдад түгээх шийдэл гээд тэдний санал болгож байгаа зүйлс олон. Хэрвээ та Facebook-ын санал болгож байгаа бүхнийг маш сайн хэрэгжүүлээд, ашиглаад явах юм бол Facebook хэмээх асрагч таныг яг л нялх хүүхэд мэт халамжтай нь аргагүй өлгийдөөд авна.

7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. zailaa

    2014/06/20 at 13:46

    hooy eniig hiisen admin chi t1 ymuu medeegee olj ydsan ym hiihiin

  2. hooy chi zail

    2014/06/20 at 13:50

    alga boldoo olon ym hutsaad baihiin tanai site gesen adilhan dagzaa tegeed bas medeegee oilgomjtoi bich bizda mine

  3. Enx Bold

    Enx Bold

    2014/06/20 at 14:00

    Ingej hunii tarhi ugaadgui ym aa boloogui bn daa … neg talaasaa hun oort hergtei bsn mash ih tsag aa end urdeg ch zow ashiglawal hergtei medeelel tsag aldalgui hurdatstai tardgaarai ashigtai zuil shuu dee jisheen mongolchud gazariin talaarh huiliig eserguitsej bn face book ashiglahgui bsn bol hun buhen uneniig iim hurdan medeh bolomjgui bailaa gej bodoj bn

  4. Enx Bold

    Enx Bold

    2014/06/20 at 14:00

    Ingej hunii tarhi ugaadgui ym aa boloogui bn daa … neg talaasaa hun oort hergtei bsn mash ih tsag aa end urdeg ch zow ashiglawal hergtei medeelel tsag aldalgui hurdatstai tardgaarai ashigtai zuil shuu dee jisheen mongolchud gazariin talaarh huiliig eserguitsej bn face book ashiglahgui bsn bol hun buhen uneniig iim hurdan medeh bolomjgui bailaa gej bodoj bn

  5. Enx Bold

    Enx Bold

    2014/06/20 at 14:00

    Ingej hunii tarhi ugaadgui ym aa boloogui bn daa … neg talaasaa hun oort hergtei bsn mash ih tsag aa end urdeg ch zow ashiglawal hergtei medeelel tsag aldalgui hurdatstai tardgaarai ashigtai zuil shuu dee jisheen mongolchud gazariin talaarh huiliig eserguitsej bn face book ashiglahgui bsn bol hun buhen uneniig iim hurdan medeh bolomjgui bailaa gej bodoj bn

  6. Зочинfuck

    2014/06/20 at 17:07

    chi zuer bitgi hutsaad bai aalz mine hiih ymaa olj ydsiin

  7. Ganaa

    2014/06/20 at 22:40

    unen bj magadgui l ym

  8. ee

    2014/06/20 at 22:53

    Ter jooxon xuuxduudigee ta nar facebookig amidralaa bolgocon bgagaa medku l ybna da facebookt amidral bxgui altnaas unetei tsagaa like share comment follow ni tuluu aldaj bn edgeerig tsugluullaa geed ta nar ur xuuxdee tejeej xooloo olj idej chadaxgui.facebook uxaxin orond uurt, busdad xeregtei yadj neg zuil xigesei bilee.

  9. xoxo

    2014/06/20 at 22:57

    Facebook od amidral deer xench bish 1000 liketai bla gd xew xeweeree. Noyon iz l gexed opozit in enereltei yaaj xaritsaj baisnig facebokchid medej l bgaa urij awchirchixaad uuruusuu axmad xunig tegj doromjilj boloxgui bizde. Facebook xumuusin xariltsaag ugui xij bga. Yag l morfin xar tamxi

  10. Зочин *

    2014/06/20 at 23:37

    Facebook bol chinii jijig uhaan muutai tarhiig chini zugaatsuuldag hereglee harin heregtei ged bga hvmvvsd gej helhed amid hariltsaand bai sonin unsh medee vz hoorondoo yriltsaj bai aaw eejrvge utsaar yri sainuu ged hvntei ydaj nvdrvvn harj bgad oligtoihon mendelj sur. bitgii gadaadiin hachin yumiig shvtej amidar. Ene bvhen chini zvgeer l ungu shde goyomsog ungunvvd hooson chanartaishvde. Uuriiguu eejiige shvtej amidar. Har jijig tarhitai facebookchidee comment likeuudaa facebook bol zvgeer hog tsagiin garz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *