Үсэнд тань муугаар нөлөөлөх 16 буруу үйлдэл

6

Хүн бүхэн эрүүл, сайхан, гялалзсан үстэй байхыг хүсдэг. Хэдийгээр энэ зорилгод хүрэх гол арга нь зөв хооллолт, сайн арчилгаа мөн боловч таны мэддэг мөртлөө буруу хийдэг байж болох хэдэн зүйл байна. Та үсээ эрүүл байлгахын тулд дараах зүйлсээс татгалзаарай.

 

1. Тайруулахгүй хэт удаан ургуулах

Хэрэв таны үс салаалж, ширэлдсэн, хэлбэргүй харагдаж байгаа бол, мөн амархан орооцолдож, энд тэндээ бөөгнөрөөд байвал та магадгүй урт ургуулах гэж удаан тайралгүй явснаас болсон байх.

Үсээ урт ургуулахын тулд биш, үзүүр нь салаалж орооцолдохгүй байхын тулд тогтмол бага зэрэг тайрч байвал таны үс илүү урт ургах болно.

Шийдэл: Үсчинд тогтмол очих

 

2. Өөрөө будах

Ихэнхи тохиолдолд DIY (өөрөө хийх) нь хэрэгтэй боловч үс будах тал дээр мэргэжлийн хүнд хандахгүй бол, ялангуяа юу хийж байгаагаа өөрөө баттай мэдэхгүй бол энэ нь буруу юм. Хэрэв та үсчинд очихоо боливол  дараа нь таны хийсэн зүйлийг засаж залруулахад илүү хэцүү бөгөөд илүү их зардал гарах болно.

Шийдэл: Үсчинд очиж байх

 

3. Нойтноор нь самнаж, хэв оруулах

Үс нойтон байхдаа маш хэврэг, гэмтэл авахдаа амархан байдаг. Дараагийн удаа та үсээ угаахдаа бяцхан арга туршиж болно. Нэг үс аваад (зөвхөн ганцыг шүү, бид таныг халзан болгомооргүй байна) тасдах гээд үз. Хуурай байх үеийнхээсээ илүү амархан тасрахыг та мэдэрнэ. Сам яг үүнтэй адил ганцыг биш бүр олноор нь тасдах болно.

Халааж буржийлгадаг, шулуутгадаг үсний багажнууд нь усыг маш ихээр ууршуулдаг бөгөөд бид бүгд сургуульд заалгаснаар, ус ууршсанаар тэлж үсийг гэмтээдэг. Халуун багаж их хэрэглэснээр таны үсийг зүгээр л гэмттэл нь шарах болно.

Шийдэл: Самнаж хэв оруулахаасаа өмнө сайтар хатаа, халалтаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэ.

 

4. Бохир сам хэрэглэх

Үсээ самнах үед маш олон нүдэнд үл үзэгдэх арьсны хэсгүүд саманд үлддэг.Үхэжсэн арьс бол нян үржих таатай нөхцөл болдог. Самаа тогтмол цэвэрлэхгүй бол эдгээр нь зөвхөн бохир заваан байгаад зогсохгүй бүр эргээд таны хуйханд буцаж дамжих болно.

Шийдэл: Самаа угааж бай эсвэл самнахаасаа өмнө самныхаа шүдэнд нимгэн амны цаас хийгээд үсээ самнасныхаа дараа авч хаях, ингэвэл сам тань цэвэр үлдэнэ.

 

5. Халуун усаар байнга угаах

Хуйханд зориулагдсан байгалийн тостой бүтээгдэхүүнд агуулагддаг бодисууд нь эрүүл, байгалиасаа долгионтой мэт байлгах тустай ч халуун ус нь тэдгээр бодисыг арилгаж, үсийг хуурай, хатуу ширүүн болгодог. Үсчид зөвлөхдөө үсийг 7 хоногт 2 удаа, их тослог бол 3 удаа угаахыг зөвлөдөг.

Шийдэл: Үсээ өдөр тутам угаах хэрэггүй бөгөөд зөвхөн бүлээн усаар угаа.

 

6. Ангижруулагч хэрэглэхгүй буюу шампуний оронд үүнийг хэрэглэх

Шампунь, ангижруулагч бол өөр өөрийн гэсэн үйлчилгээтэй, бие биенээ орлож болдоггүй, өөр өөр бүтээгдэхүүнүүд юм. Шампунь цэвэрлэж, ангижруулагч чийгшүүлдэг.

Энд нэг энгийн харьцуулалт байна: Таны машинд шатахуун, тос аль аль нь хэрэгтэй, аль нэг нь биш. Эдгээр нь хоёр өөр бүтээгдэхүүн бөгөөд таны машинд тос хэрэгтэй байхад түлш хийхийг зөвшөөрөхгүй. Энэ нь үсэн дээр яг адилхан: Та шампунийн оронд ангижруулагч хэрэглэх юмуу эсвэл огт хэрэглэхгүй бол хуйх тань танд “баярлалаа” гэж хэлэхгүй л болов уу. Гэхдээ гэмтэл нь машинтай харьцуулбал тийм үнэтэй биш байх…

 

7. Үсний шинж чанар өөрчлөгдсөн үед бүтээгдэхүүнээ өөрчлөхгүй байх

Орчин үед маш олон төрлийн үсний бүтээгдэхүүнүүд худалдаанд байна – нарийн ширхэгтэй, бүдүүн ширхэгтэй, будагтай, гэмтэлтэй үсэнд зориулагдсан гэх мэт. Тэдгээр нь өөр өөрийн гэсэн тусгай найрлагатай. Хэрэв таны үс өөрчлөгдсөн бол бүтээгдэхүүнээ мөн солих хэрэгтэй. Дахиад машинтай харьцуулъя. Бид дизел 4WD хөдөлгүүрт түлш хийж болохгүйтэй адил хуурай үсэнд тослог үсний шампунь хэрэглэж болохгүй.

Шийдэл: Дэлгүүр явах

 

8. Үсээ хэт их самнах ба хуйхнаас нь эхэлж самнах

Хэрэв та үсээ хуйхнаас нь эхэлж самнаад байвал маш их үс унаж, өтгөн сайхан үстэй байж чадахгүй. Энэ нь бас хуйхыг гэмтээдэг. Хэт их самнах нь мөн л адил гэмтээнэ. Ерөнхийдөө гэмтээгүй л бол гэх хэрэггүй самнах хэрэгцээгүй бол бүү самна.

Шийдэл: Үсээ үргэлж доороос нь эхэлж самна, үзүүрээс нь хуйх руугаа самнах нь орооцолдохоос сэргийлнэ.(мөн хэтрүүлж бүү хий)

 

9. Байнга чанга боох

Хэрэв та үсээ байнга чанга татаж боодог бол энэ нь хуйхнаас үргэлж татаж байснаар гэмтээх магадлалтай. Дээр, чанга боох нь таны хэв маяг бол метал эдээр боохгүй байх хэрэгтэй ба боох хэмжээгээ өдөр бүр өөрчилж нэг дээр нэг доор боох хэрэгтэй.

Шийдэл: Үсээ өдөр бүр биш үе үе боож бай.

 

10. Наранд удаан байх

Бид наранд удаан байх бол нарны тосыг хэрэглэдэг боловч үсээ хамгаалахаа мартдаг. Наранд удаан байхад таны арьс төдийгүй үс ч мөн гэмтдэг. Хэрэв үс тань өнгөгүй, хуурайшсан харагдаад мөн үзүүр нь салаалж байвал нарны хэт ягаан туяа үүнд нөлөөлсөн байх магадлалтай.

Шийдэл: Малгай, алчуур хэрэглэх

Зарим зүйлийг бид дурьдалгүй орхисон байж магадгүй. Хэрэв танд өөр нэмж хэлэх зүйл байвал сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

73
ГоёГоё
20
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
12
БурууБуруу
12
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chimka Chimka

    Chimka Chimka

    2018/01/15 at 21:43

    Misheel

  2. Chimka Chimka

    Chimka Chimka

    2018/01/15 at 21:43

    Misheel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *