Ердөө 15 минутын дотор аз жаргалтай болох арга

0

Сэтгэл зүйн 3-хан аргын тусламжтайгаар амьдралаа эерэгээр өөрчлөх боломжтой ажээ.

1. Сонирхолтой зүйлийг жилийн өмнөөс төлөвлөнө

Ажил, сургууль, гэрийн ажил зэрэг заримдаа ядаргаатай үргэлжилсэн цуваа мэт санагддаг. Энэ бүгдээс та залхсан бол өөртөө 15–хан минут зарцуулж амьдралаа сонирхолтой болгох 12 адал явдлыг бодож ол. Жишээ нь, хөдөө аймгууд руу аялах, шүхрээр үсрэх, болзоонд явах – аль болох хэрэгжүүлэх боломжтой адал явдал байна.

Дараа нь 12 сонирхолтой зүйлийг бодож олно, сар болгон нэгийг нь хийнэ гэж төлөвлөнө. Төлөвлөгөөгөө гаргаж эхэл, хойш тавих хэрэггүй. Тэмдэглэл бичиж үлдээсэн төлөвлөгөө зүгээр нэг хоосон үлдэх ёсгүй.

2. Жагсаасан ажлаа мөрөөдөлтэйгөө нийцүүл

Жилийн дараа эсвэл хэдэн арван жилийн дараах өөрийгөө төсөөлж бод. Та өөрийгөө ямраар төсөөлөхийг хүсэж байна, юунд хүрмээр байна, хувийн амьдрал төдийгүй мэргэжлийн үүднээс. Бүх бодлоо цаасан дээр буулга. Дараа нь жагсаалтаа эргэж хараарай. Таны урт удаан хугацааны зорилго мөн үү? Хэрвээ биш бол зохих өөрчлөлтийг жагсаалтандаа хий: түр хойшлуулах эсвэл өөр зүйлээр солих, эсрэгээрээ нэмж ч болно. Энэ жагсаалтаа аль болох өдөр болгон харж байгаарай, чадахгүй юм аа гэхэд долоо хоногтоо нэг удаа заавал харна.

3. Аз жаргалын хуримтлал үүсгэ

Хоосон шилэн сав эсвэл хайрцаг бэлдээд “Аз жаргалтай мөчүүд” гэж бичээрэй. Сүүлийн үед танд тохиосон сайхан мөч болгоныг санаарай. Мөч болгоныг жижиг цаасан дээр бичиж хайрцагт хийнэ.

Аз жаргалтай тохиолдол болгоныг савандаа хийнэ. Хэдэн сардаа нэг удаа хайрцгаа нээж аз жаргалтай мөчөө эргэн дурсана. Энэ мэт амьдралын таатай мөчөө байнга дурсах тусам та бүх зүйлд эерэгээр хандаж эхлэх ажээ.

11
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *