Өдөр тутмын ахуйн ажлыг хөнгөвчлөх үр дүнтэй лайфхакууд

0

Амьдралаа хөнгөвчлөхийн тулд хүмүүс юу эсийг бодож олох вэ дээ. Ялангуяа ахуйн ажил дээр. Ажлын хүндхэн өдрийн дараа гэрийн ажилтай зууралдахыг тэр болгон хүсэхгүй. Зарим нэг арга залийг мэдэж байвал гэрийн ажил маш амархан болно.

Ахуйн ажлыг хэрхэн амарчлах, гэр цэвэрлэгээнд 5-хан минут зарцуулах аргуудыг танд танилцуулж байна.

Гэрийн ажлыг хөнгөвчлөх зарим нэг аргуудаас

1. Гоожуур цэвэрлэх

Тосгуурыг цэвэрлэх төвөггүй, харин гоожуурыг цэвэрлэхийн тулд заавал тусгай бодис авах хэрэг гарна. Цаг, мөнгөө дэмий зүйлд үрэх ямар ч шаардлагагүй. Таны үнэнч туслах бий – шүдний оо. Нойтон порлон дээр багахан оо шахаад л гоожуураа цэвэрлээрэй. Цэвэрхэн болж гялалзахыг нь яана гээч?

 

2. Ус дүүргэх арга

Хувинд ус дүүргэх хэрэг гарлаа гэж бодьё. Шүршүүрт хэн нэг нь усанд орж байдаг. Хувингаа усаар хурдан дүүргэхийн тулд хутгуур ашиглаж болно. Маш энгийн.

3. Шингэн саван хэмнэх арга

Бүх үйлдвэрлэгчдийн зорилго –  их хэмжээний ашиг хийх. Тийм ч учраас шингэн саван ихээр гоожиж хурдан дуусч байгаад гайхах хэрэггүй. Танд хэрэгтэй байгаагаас их хэмжээний саван дуслана.

Энэ асуудлыг шийдэхийн тулд мөнгө боодог энгийн резин ашиглаарай (үснийх ч болно). Дардаг тагийг резинээр бооход л хангалттай. Илүү доошлохгүй болно.

4. Суултуур цэвэрлэх

Суултуурын нян устгагчаар маш энгийн боломжтой зүйл ашиглана – Кока Кола. Бохирдолтой суултуур руу ундаагаа хийгээд хэдэн минут орхино. Хэрвээ маш их бохирдолтой бол сойзоор үрж угаагаарай. Цэвэр ус гоожуулаад л бүх зүйл шинэ мэт гялалзах болно.

5. Зэв арилгах

Угаалгын өрөө болгонд зэв үүсдэг. Зэв арилгах химийн олон бодис байх хэдий ч металлын бүтцийг нь эвдэх ажээ. Хэрвээ гар дор зэв арилгах тусгай бодис байхгүй бол кетчуп ашиглаарай. Зэв дээр түрхээд хэдэн минут орхино. Үр дүн нь гайхалтай байх болно.

Бусад зөвлөгөө

Орчин үед хэдхэн секундын дотор бохирыг цэвэрлэх олон бодисууд байгаа нь ойлгомжтой. Гэхдээ санхүү, эрүүл мэндээ бодвол эдгээр бодисоос татгалзах нь зүйтэй болоод байна. Бидний санал болгосон дээрх аргуудаар та гэрээ цэвэрлээд үзээрэй, мөн гэртээ хайрцаг сод байнга байлгавал таны үнэнч туслагч болно.

Амьдралаа хөнгөвчлөхөөс гадна найз нартайгаа мэдээллээ солилцоорой.

22
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gavaa Dulamsvren

    Gavaa Dulamsvren

    2017/08/06 at 13:01

    bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *