Ердөө ганц л байшинд бүх ард иргэд нь нэг дор амьдардаг дэлхий дээрх цорын ганц хот

1
1
15,292

Уиттер хот нь уул усаар хүрээлэгдсэн газар. Субарктикийн цаг агаартай, АНУ-ын хамгийн чийглэг хот бөгөөд тэнд 5024 мм тунадас орж, салхи 100 км/цаг хүрэх ба Аляскад байрлах энэ хотын хэмжээ нь 51 кв/км. Нийт оршин суух хүний тоо нь 214 бөгөөд тэд бүгд нэгэн байшинд амьдардаг байна.

Ингээд дэлхийн зах хязгаарт байх энэ сонирхолтой хотын тухай танилцуулъя.

1915 онд энэ хот өөрийн нэрийг олж авсан байна

© flickr

Хотын ойролцоо мөсөн гол байх бөгөөд энэ мөсийг яруу найрагч Жон Гринлиф Уиттерийн нэрээр (John Greenleaf Whittier) 1915 онд нэрлэсэн байна. Алтны солиорлын үед энэ хэсэгт Америкийн болон Оросын судлаачид ихээр байжээ. Харин хотын хөгжил нь Америкийн армитай салшгүй холбоотой юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед уг хотыг цэргийн зориулалттай хөлддөггүй боомт болгон ашиглахаар болсон байна. Уиттер нь бусад хотуудаас нилээд зайтай, дэд бүтцийн хөгжил сул байсан тул хот хүрэх тоннель буюу хонгил барихаар болжээ. Цэргийн объектууд, боомт, төмөр зам зэрэг бүтэц нь 1943 онд Салливан (Camp Sullivan) хэмээх лагер болж 1960-аад он хүртэл ашиглагдсан байдаг.

 

Улс Уиттер хотыг цэргийн бааз болгох томоохон төлөвлөгөөтэй байжээ

© Wikipedia

Хүйтэн дайны үед энд хүн амьдрах барилга, амралтын цэгүүд байгуулсан ба энэ нь 1000 гаруй оршин суугчдад зориулагдсан байв. 1950-иад оноос дахин хоёр барилга бий болсон ба эхнийх нь Бакнерын барилга (Buckner Building) хэмээх нэртэй байгаад одоо эзэнгүй хаягдсан бол нөгөөх нь Бегичийн байшингууд (Begich Towers) нэртэй одоо хүртэл ашиглагдаж буй барилга юм. Аль аль барилга нь цэргийн томоохон цогц байгууламжийн нэг хэсэг болох ёстой байсан ба армийн зориулалтаар нэмж 8 барилга барих төлөвлөгөөтэй байсан гэдэг.

© flickr

1964 оны 3-р сарын 27-нд энэ хотын хувьд эргэлт гарсан өдөр бөгөөд Аляскын их газар хөдлөлт чухам энэ өдөр болсон юм. 9,2 баллын магнитуд бүхий газар хөдлөлтөөс болж цунами үүсэн байна. 13 метрийн өндөр давлагаа хотыг ихээхэн гэмтээж сүйрүүлсэн байдаг: хэд хэдэн барилга байгууламж, эрэг орчим сүйдсэн, нийт хохирол 10 сая доллар болсон байна. Мөн энэ байгалийн аймшигт үзэгдлээс болж 13 хүн амь үрэгджээ.

 

Цэргийнхэн энэ газрыг орхиж явахын өмнөхөөс эхлээд нийтийн эзэмшилтэй байр бий болж эхэлсэн байна

carlotsinga / instagram

1957 онд 14 давхар байшин баригдаж эхлээд Уильям Уолтер Хож хэмээх (William Walter Hodge) 93-р инженерийн хорооны командлагчийн нэрээр нэрлэгдсэн юм. 1972 онд Бегичийн байшингууд өөрийн өнөөгийн энэ нэрээ авсан ба энэ нь ардчилсан намын гишүүн Ник Бегич хэмээх Аляскаас сонгогдоод авто ослоор амь үрэгдсэн хүний нэр юм. Тэр хүний цогцос олдоогүй гэдэг.

Уиттер дэх цорын ганц байшин нь 14 давхар, 3 хэсгээс бүрдэх ба хоорондоо олон коридор, лифт, шатаар холбогдсон байна. Дээвэр нь хавтгай, тэгш өнцөгт хэлбэртэй. Харин яагаад энэ барилгыг байшингууд хэмээн олон тоогоор нэрлэсэн юм бол? Учир нь хойд талд нь хоёр тусгаар хэлбэртэй түрж гарсан хэсэг байдаг учраас ийм нэртэй болжээ.

 

Байшин маань харахад шинэ мэт боловч 60 жил ашиглагдсан учир нилээд хуучиржээ

© flickr

Анхааралтай харвал будаг нь гандаж муудсаныг та анзаарна. Уиттерт цэргүүд байх үед уг байрыг нэг төв халуун дулаанаар хангаж байсан ба яваандаа байр болгон өөрийн тусгай халаалттай болох ёстой байж. Цэргүүд явсны дараа хоёр зуух дулаан өгч байгаад 2015 оноос ганцхан болжээ. Энэ зуух нь бас хуучирч муудсан байсан ба хот жилийн дараа эдгээр зуухыг засуулна гэсэн баталгаа авсан байна.

 

Бегичийн байшингуудад 200 гаруй хүн амьдрах ба их хүйтэн учир хүүхдүүд нь сургуульдаа хонгилоор дамжин явдаг

© East News

Эд нар бол уг хотын бүх оршин суугчид юм. Орон байрнаас гадна шуудан, методистийн сүм, хэд хэдэн дэлгүүр, угаалга, цагдаагийн хэсэг, хотын удирдлага, эмнэлэг бүр жижигхэн зочид буудал ч бий. Уиттерт хүүхдийн тоглоомын хоёр талбай байдаг гэнэ: нэг нь зөвхөн зуны цагт ажиллах бол нөгөөх нь дээвэртэй-цаг агаарын байдал хотын жижигхэн оршин суугчдыг чөлөөтэй зугаалах боломж өгдөггүй байна. Хүйтэн сэрүүн өдрүүдэд тэд сургуульдаа тусгайлан бэлдсэн хонгилоор дамжин явна.

Энд бидний мэдэх гэр, сургууль гэсэн тусдаа ойлголт үгүй: багш сурагч нар нэг нэгнийгээ хөрш гэдгээр эсвэл сайн танил, найз нөхөд гэдэг байдлаар хандах учир тусгай сахилга батын журам энд хэрэггүй юм. Эрүүл байхын тулд хотын оршин суугчид сургуулийн спортын танхимд хичээллэх ба энэ нь хичээлийн үеэр чөлөөтэй байна. Харин тусгай фитнесс-төв гэж үгүй. Зогсоолд зогссон машины хажууд бас завь олноор харж болно.

© evilreporterchick / Instagram © evilreporterchick / Instagram

Бегичийн байшингуудад 200 айл байх орон сууц бий бөгөөд тэдний хагас нь эзэнгүй. Өмчлөгч нар нь өөр хот руу нүүсэн (жишээ нь Анкориж гэх мэт) ба амралтын өдрүүдэд л төрсөн хот Уиттердаа ирнэ. Ер нь иймэрхүү алслагдсан газар амьдарна гэдэг бол ихээхэн тэвчээр шаардах зүйл. Энэ байрны үнэ өндөр ба ойролцоогоор 500,000$ байна.

 

Уиттер луу хуурай газраар очих ганц арга нь хонгилоор дамжих юм

© flickr

Хот маань уулаар хүрээлэгдсэн учир зам тавих боломж муутай, хотын оршин суугчдын тээврийн хэрэгсэл нь онгоц, завь, галт тэрэг, машин байна. Авто машин нь зөвхөн хонгилоор дамжин Мейнард уулыг нэвтэлж гарна. Хонгил нь ганц урсгал замтай ба машин болон галт тэрэг энэ хонгилоор явдаг байна. Хоёр талдаа явахад 13 долларын үнэтэй ба нутгийнхан 500 долларын үнэтэй бүтэн жилийн тасалбар авч ашиглана.

Уг хонгил нь ажиллах цагийн хуваарьтай: 15 минутын турш уг хонгилоор нэг тийш явж болох бол дараагийн 15 минутад нөгөө чиглэлд явж болно. Шөнөдөө хаана. Нутгийнхан цаг гаруй явдлын зайтай Анкориж их очно. Хэрвээ та 22:30-аас өмнө ирж амжаагүй бол шөнийг машиндаа өнгөрөөхөөс өөр аргагүй.

 

Уиттер хотыг бурхан хүртэл мартсан мэт боловч заримдаа бас жуулчид ирэх нь бий

© flickr © flickr

Хотын боомтоос круиз аялал эхэлнэ: жуулчид цагаан баавгай, мөсөн уул үзэх боломжтой. Тиймээс энд үе үе аяллын усан онгоц ирдэг байна. Бас хот өөрөө олны сонирхол татдаг ба зочид буудлын өрөөг урьдчилан захиалах боломжтой. Нутгийнхан загас барих, боомтод ажиллах эсвэл жуулчдад үйлчилнэ.

© flickr

Боомт нь хотын барилга, төмөр замын агуулахаас тусдаа бөгөөд мөн л хонгилоор дамжин очно. 50-60-аад онуудад олон хонгил байсны зарим нь цэргийн байгууламжид очдог байгаад одоо тэдгээр нь хаалттай болсон нь янз бүрийн адал явдал хайгчдаас болгоомжилсон хэрэг юм.

© flickr

Байгалийн сайхныг үзэж, нутгийн жижиг кафед хоол идэж болно. Гэхдээ та гэнэт оршин суугчдын амьдралыг сонирхох гэвэл харин элдэв бэрхшээл үүсч болзошгүй: барилга дотор зураг авахыг хорьсон байна.

Тусгаарлагдсан Уиттер хотын амьдралыг үзэхийн тулд нутгийн хэн нэгнээс урьдчилан зөвшөөрөл авах ба үүний тулд бас нилээд цаг шаардагдана. Хэрвээ зөвшөөрөл авч чадвал өөрийгөө азтайд тооцож болох ба хэд хэдэн зураг авч болох байх. Харин чадахгүй бол та эндээс хотын амьдралыг үзэж болох билээ.

Та Уиттер шиг ийм хотод амьдарч чадах уу? Юу нь сонирхолтой, юу нь харин хэцүү санагдаж байна вэ?

8
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Tsolmon Tsoomoo

    Tsolmon Tsoomoo

    2019/09/05 at 09:34

    Margad Zorigtbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.